С.Эрдэнэ: Бааварын булхайг илчлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 10 ・ 9

Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ нийтлэлч Баабарын тухай ноцтой баримт дэлгэлээ.

С.Эрдэнэ сайдын үзүүлсэн баримтаар бол Б.Батбаяр буюу Баабар өөрийн ажилласан жилийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс холдинг”, “Петро матад”, “Бороо гоулд” компаниудад нийтдээ 6 жил ажилласан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлжээ. Уг үйлдлээс шалтгаалж, улсын нийгмийн даатгалын санг 6 сая гаруй  төгрөгөөр хохироосон нь ч тогтоогдсон байна.

Харин Баабарын зүгээс Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийнхнийг  “Та нарт С.Эрдэнэ чиглэл өгсөн үү? Би тэр сайд болон та нарыг заавал чадах болно” зэргээр заналхийлсэн талаар салбарын сайд нь онцлоод авчээ. Тэрээр “Баабар бол туйлын заргач хүн. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн даргаар миний талийгаач дүүгийн эхнэр ажилладаг. Дүү минь нас бараад 10 гаруй жил болсон болохоор тэр эмэгтэй залуу хүнийхээ хувиар хүнтэй сууж, хүүхэд гаргасан. Тийм байхад намайг чиглэл өгч байна гэж дайрдаг” хэмээн гэх тодруулга хийгээд амжсан байна.

Дашрамд сануулахад, Баабар болон “Бороо гоулд”-ын түүх түүнийг Сангийн сайд байх үетэй холбогдож очдог гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Уул уурхайн чиглэлийн компаниудыг улаан нүүрээрээ хамгаалдаг, уншигчдын дунд бүхэл бүтэн “Баабаризм”-ыг бий болгосон эрхэм нийтлэлчийн үнэн төрх энэ мэтээр цухалзаж эхлэв бололтой.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 10/

    Baabar ch tegsen yum baigaa biz xen medlee. Tegsen ch yaxavdee ene teruugeer duuren dund surgiild baixaasaa ajillaj exelsen, Tur ulsad mash on udaan jil ajillaj baigaa xumuus baidag yum. Yagaav nuguu ajillasan jilee nemuuldeg duiveeneer. Iim yumiig chi uuruu l xiisen shu dee.
    Odo tegeed ajilaagu

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 10/

    Tiim shuu.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 10/

    Баабар 1980-аад онд ХИД-1 ээс элэгний нухаш хулгайлаад баригдсан нь үнэн вм байна шдээ хахаха

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 10/

    Hutsaad bai chi muu bah melhii. Hun alsanaa, yaj tseverhen garsnaa yariach

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 10/

    Эрдэнийг дараагийн сонгуульд гаргаж ирэхгүй Баянголын дарангуйлагч

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 10/

    төрд гаргаж өгсөн хувь хүний мэдээллийг төрийн сайд хувилж авчраад зурагтаар уншиж байхин. Бүү үзэгд. юу л болоод байгаам дээ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 10/

    төрд гаргаж өгсөн хувь хүний мэдээллийг төрийн сайд хувилж авчраад зурагтаар уншиж байхин. Бүү үзэгд

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 10/

    Баавар , Бээвэр , Боовор гэж

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 10/

    Яг цагтаа тулбал Баабар олигтой хүн биш гэхдээ л Эрдэнэ мэт рекетчин хогийн шаар 100 бүр 1000 дахин илүү хүн.

    Хариулах