Ё.Отгонбаярт холбогдох их мөнгөний хэрэг яагаад замхарав

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 11

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийг баривчилж, хорьж байсан нь өчигдөр юм шиг тод санагдаж байна. Учир нь түүнийг дөрвөн банкны 20 гаруй дансаар мөнгө эргэлдүүлсэн гэж үзээд ийн барьж, хорьж байв.

f96adaffc234629731edb7574a63d836

 

Гэвч уг хэрэгт хохирогч байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгочихжээ.Тэр хэмжээний их мөнгийг Ё.Отгонбаяр хуулийн хүрээнд шударгаар олох боломж байхгүй юм билээ. Байхгүйг нь мэдээд хууль хяналтынхан шалгасан хэрэг л дээ. Ядаж л түүнд гэр бүлийн ямар ч бизнес байдаггүй аж. Тэгсэн атлаа ийм их хэмжээний мөнгийг хэрхэн, яаж халаас руугаа хийж орхисон байж таарах вэ.

Тодруулбал түүний эхнэр О.Эрдэнэсолонго нөхрийнхөө дансаар дамжуулан 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болохыг хууль хяналтынхан олж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-н дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн байгаа юм. Тухайн үед ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, иргэн О.Эрдэнэсолонго нь мөнгө угаасан байж болзошгүй тул түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан мөн нөхрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч хүртэл УИХ-д тавина гэж байлаа.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх