Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дуусгавар болох нь

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 11 ・ 17
Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дуусгавар болох нь
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн хуулийн төслөө гараасаа гаргажээ. Одоо төсөл УИХ-ын дарга З.Энхболдын ширээн дээр оччихоод байна. Хуулийн төсөл боловсруулагчид Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог өнөөгийн тогтолцоог өөрчлөхөөр тусгажээ. Монгол Улс Ерөнхийлөгчтэй байна, тэгэхдээ Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ санал авч сонгохгүй, харин УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар сонгохоор хуулийн төсөлд заажээ. “Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэсэн заалтыг Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт оруулахаар заажээ. 
Үндсэн хуулийн энэ өөрчлөлт батлагдвал Монгол Улсын бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дуусгавар болно гэсэн үг. Үндсэн хуульд ийм өөрчлөлт хийхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвшөөрч дэмжиж байгаа гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнд гарсан байна. Түүгээр ч зогсохгүй Ц.Элбэгдорж дахин зургаан жил Ерөнхийлөгчөөр суух “нүх”-ээ ухаж байна гэдэг хардлага ч явж байна. Учир нь Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш, УИХ-аас сонгодог болчихвол одоогийн Ерөнхийлөгчид дахин зургаан жилээр сонгогдох эрх зүйн боломж гарч ирэх магадлал тун өндөр байгааг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацааг зургаан жилээр байхаар оруулсан байна. 
Одоогийн манай улсад мөрдөж байгаа хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрх хоёр удаагийн сонгуулиар хязгаарлагдаж байгаа гэсэн үг. Гэхдээ гурав дахь удаагаа өрсөлдөх боломж хуулийн өөрчлөлт дундаас гарч ирж байсан. П.Очирбат  1990 оны есдүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн хоёрдугаар зүйлд заасны дагуу 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат дахин нэр дэвшиж, Н.Багабанди, Ж.Гомбожав нартай өрсөлдсөн билээ. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль П.Очирбатыг ингэж гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль зүйн үндэслэл болж өгчээ. Тэгэхээр одоо явж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ц.Элбэгдоржид бас гурав дахь удаа гэдэг боломж гаргаж өгч болохыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүссэн нь тодорхой байна. 

Эх сурвалж:
О.НАР 
Эх сурвалж http://www.info.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

17 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 16/

    Наад цайрчихсан луйварчид чинь одоо бүр ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгуулахгүй өөрсдөө сонгоно гэж байна. Энэ нь өөрсдийнх нь хогийн хууль тогтоомж бусад юмнуудад хориг тавьж чадахгүй болгох санаатай байна. Бас одоо 76 хулгайч нь хувааж идэх гээд нэг юмаа баталж чадахгүй нэг нэгийгээ доош нь хи

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    Ёстой май байлгүй тэр хуулиа батлах юм бол Ард түмэн зүгээр хараад суухгүй нь мэдээж

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    Элбэгдорж битгий давар. Одоо бүр байтлаа Монголын хаан болохнээ. Ийм хаантай Монгол Улс байснаас байгаагүй нь дээр

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    Энэ худалч, хоосон амлагчаар одоо яах вэ, хэрэггүй. "Гүр хаанаа хийгээд хонины захад дунд явж байг" гэдэг шиг өөрөө өөрийгөө хошгоруулаад олны хөлөөс холхон газар гэмгүй шиг байж байг

    1
    Хариулах
  • áàòõ¿¿ / 2015 11 сар 12/

    Íýã èõ çàðäàë áîëæ àðä ò¿ìíýýñ ñîíãîõ õýðýãã¿é ó÷èð íü ìàíàéõ õ¿÷òýé ¸ðºíõèéëºã÷èéí çàñàãëàëã¿é ïàðàëàìåíòèéí çàñàãëàëòàé ø¿¿ äýý

    1
    Хариулах
  • гиуиуу / 2015 11 сар 11/

    дээд тэнгэриин сахиусууд минь энэ Элбэгээс салгаж хаирлаач гэж гуия.

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    odoo elebegdorj bolnoo hangaltaai ard tumniig elgeer ni hebtuulj ooroo bolon toirson humuusee bayjuullaa

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    Одоо Элбэгдоржийг сонгоод яахав дээ. Хоосон ам шалдан гуя. Чалчихаас өөр ид шидгүй

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    Одоо Элбэгдоржийг сонгоод яахав дээ. Хоосон ам шалдан гуя. Чалчихаас өөр ид шидгүй

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    Одоо Элбэгдоржийг сонгоод яахав дээ. Хоосон ам шалдан гуя. Чалчихаас өөр ид шидгүй

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    Одоо Элбэгдоржийг сонгоод яахав дээ. Хоосон ам шалдан гуя. Чалчихаас өөр ид шидгүй

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    Одоо Элбэгдоржийг сонгоод яахав дээ. Хоосон ам шалдан гуя. Чалчихаас өөр ид шидгүй

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    Одоо Элбэгдоржийг сонгоод яахав дээ. Хоосон ат шалдан гуя. Чалчихаас өөр ид шидгүй

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    Одоо Элбэгдоржийг сонгоод яахав дээ. Хоосон ат шалдан гуя. Чалчихаас өөр ид шидгүй

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    Зоригийн хэрэг илэрчих гээд сандарч байгаа бололтой.

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    araich dee muu
    heleh ugch alga daa

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 11/

    сонгуульд зарцуулах мөнгөө аваад нисэх мэт ирлээ

    1
    Хариулах