Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 11
・ 2
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг ажил дээрээс баривчлаад долоо хоног өнгөрөх гэж байна. Одоо болтол АТГ-аас мэдээлэл хийгээгүй л байна. Яамныхнаас нь мэдээлэл өгч, хууль хяналтынхан ирж баривчилсан байх магадлал өндөр гэнэ. Сейфэндээ 500 сая төгрөг хийгээд удаагүй байхад АТГ-ынхан дайраад ороод ирснийг бодоход нууц ажиллагаа байв уу, дотроосоо мэдээлэв үү, хахууль өгөх гэсэн компанийнхны заль уу гээд анхаарал татаж буй юм.
Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээллээр АТГ-аас ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг дуудаж байцаалт авч эхэлжээ. Түүнийг өчигдөр орой баривчилсан гэх мэдээлэл байна.
Г.Ганчимэг нь, Г.Шийлэгдамбатай гар нийлж ажилладаг байсан гэх.
Яамныхаа мэргэжилтэн Г. Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн боловч энэхүү журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн гэсэн мэдээлэл гарч байлаа.
Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоот ирүүлж байжээ. Энэхүү албан бичигт “ЭМСЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г. Ганчимэгийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ирүүлээгүй байх тул материалыг буцаав” гэж мэдэгдэж байсан удаатай.
Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв.
Хэрэв Г.Ганчимэгийг сонгон шалгаруулалтгүйгээр, тус албан тушаалд томилсон нь тогтоогдвол Г.Шийлэгдамбад 5 жил хүртэлх жилээр хорих ял оноож болзошгүй. Дээрээс нь Г.Шийлэгдамбыг сейфэндээ хийсэн 500 сая төгрөгийг хэнээс авсан, авлига мөн эсэхийг шалгаж байна.
Х.Тэргэл
Эх сурвалж: TIMES.MN
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.