БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр шүүхэд хандана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 24

Боловсрол, шинжлэх ухааны яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр шүүхэд хандахаар болжээ.

Түүний шүүхэд хандах болсон шалтгааныг тодруулбал, өнгөрсөн хавар “ММ” агентлагийн сэтгүүлч Б.Насанбаяраас ярилцлага авч, мэдээ бэлтгэн нэвтрүүлэхдээ “Уран зохиолын хичээлийг хасна” гэх ор үндэсгүй гарчиг өгч мэдээлэн олон нийтийг төөрөгдүүлсэн. Түүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БШУЯ-ны Б.Насанбаяр дарга ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассан гэсэн гүтгэлэг мэдээллүүд түгсэн. Үүнээс болж олон нийтийн харилцааны сайтуудаар дамжуулан түүнийг удаан хугацааны турш гүтгэж, гутаан доромжилсон.

Гэтэл мөн л саяхнаас Б.Насанбаяр дарга Улаанбаатар их сургууль, Ё Бён Мү гэх солонгос хүнтэй хамтран Монгол хэлний тайлбар толь бичгийг хэвлүүлж, ЕБС-уудад 30,000 төгрөгөөр шахаж байна гэж ор үндэслэлгүйгээр гүтгэжээ. Тиймээс өөрийнх нь нэр төрд санаатайгаар халдан, удаа дараа гүтгэн доромжилсон этгээдүүдийг шүүхэд өгөхөөр болсон аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх