Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 11
Мөрөөдлийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн нь багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Тэгвэл түүний энэ мөрөөдөл биелэлээ олж жүжигчин болсон. Тэрбээр “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээж олны танил болсон билээ.
Түүний бас нэг хүсэл нь "Ромео Жульетта” жүжгийн гол дүр болох Жульеттагийн дүрийг бүтээхийг мөрөөддөг тухайгаа хуучилж байсан удаатай. Тэгвэл түүний энэ л хүсэл өнөөдөр хэдийнээ биелэлээ олж Орчин цагийн Жульетта хэмээн дуудагдах хувь тохиолоо.
Уг жүжгийн дүр сонголтыг талаар найруулагч Н.Наранбаатар "эмэгтэй хүнийг сайхан гэж хэлдэг. Тийм учраас би О.Дөлгөөнийг сонгосон. Жульетта бол энхрий, ялдам, зөөлөн, хонгорхон байх ёстой. Бас дээр нь хөөрхөн байх ёстой. Тийм учраас би сонголтоо зөв хийсэн гэж бодож байна" гэв.
Ийнхүү фэнүүдээсээ хөөрхөн хэмээн дуудуулдаг О.Дөлгөөнөө маань найруулагчийн нүдэнд ч хөөрхөн харагдсан байна шүү. Жүжгийн нээлт маргааш болох бөгөөд энэ сарын 12-29-ны өдрүүдэд драмын театрын тайзнаа амилна.
О.Ариун
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.