Б.МӨНХТУЯА:Баабарын хуурамчаар тэтгэвэр тогтоолгосон баримтыг шалгуулна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 12 ・ 9

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврээ нэмж тогтоолгосон нь Нийгмийн даатгалын салбарынханы дотоод хяналт шалгалтаар илэрсэн тухай  мэдээлэл гарсан. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт мониторингийн албаны улсын байцаагч Б.Мөнхтуяагаас тодрууллаа.

-Баабар буюу Б.Батбаяр тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь илэрч олны дунд багагүй шуугиан тарилаа. Яг юу болсон талаар та тодруулахгүй юу?

- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Баабарын тэтгэвэр тогтоолгосон тэрхүү хуурамч гэгдээд байгаа баримт бичгийг олны өмнө цэнхэр дэлгэцээр харуулсан.  Нийгмийн даатгалын аль ч шатны байгууллагуудын үйл ажиллагаа тэр тусмаа санхүү мөнгө төгрөгтэй холбоотой асуудал маш нарийн давхар давхар хяналт шалгалттай явагддаг болохыг энд зориуд онцлож хэлэх үүрэгтэй гэж бодогдож байна. Нийгмийн   даатгалын чиглэлээр явагдаж байгаа бүх төрлийн зарлага, тэтгэвэр, тэтгэмж манай дотоодын хяналт шалгалтаар батлагаажиж иргэдэд хүрч үйлчилдэг.  Орон даяар нийгмийн даатгалын салбарын хэмжээнд ийм хяналт шалгалт явагддаг. Гарсан илэрсэн зөрчил дутагдал бүхнийг засч залруулдаг. Заримыг нь хууль шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Ийм л журамтай. Б.Батбаяр буюу Баабар улсад ажилласан жилээ буруу зөрүү тогтоолгосон баримт бүдүүлсэн нь манай хяналтшалгалтаар илэрсэн. Өөрт нь ийм зүйл болсоныг албан ёсоор мэдэгдсэн.  Баабар гуай  үүнийг мэдэхгүй хэмээн мэлзэж байгаа. Манай ажилтнуудын өөдөөс Баабар хэмээх нэрт улстөрчөөс гарч боломгүй маш бүдүүлэг авирласан.  2009 онд Непко ХХК-д тавигдсан 12 сая төгрөгөө би буцааж авна гэж давшилсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас 12 сая төгрөгийн акт тавигдсан байсныг  дайрч давшилснаар буцаадаг гэж юу байхав. Торгуулийн актыг буцааж хүчингүй болгох эрх манайд байхгүй.

-Ажилласан жилээ үнэн зөв тогтоолгож ирэх нь тэтгэвэрт гарч байгаа иргэн бүрийн үүрэг байдаг.Тэгвэл Баабар гуай ажилласан жилээ худлаа тогтоолгосон гэх асуудлыг цаг хугацаагаар нь тодорхой хэлэхгүй юу?

-Бат-Эрдэнэ овогтой Батбаяр регистрийн дугаар нь УП 81041615. Мөн Бат-Эрдэнэ овогтой Батбаяр буюу Баабар регистрийн дугаар нь ЖЭ 54110210 Петроматад Компанид 2011-01-17- ний өдрөөс 2012 -02-17 -ний өдрийг хүртэл ажиллаж байсан нэр нэгт Бат-Эрдэнэ овогтой Батбаяр регистрийн дугаар нь УП 81041615-ний ажилласан жилийг мөн Эрдэс Холдинг компанид ажиллаж байсан Дамбасүрэн овогтой Пунцаг гэгчийн хоёр жил есөн сарын ажилласан жилийг өөрийнхөө нэр дээр бас материал бүрдүүлсэн. Улсад 26 жил ажилласан байтал хуурамч бичиг баримт бүрдүүлснээр 32 жил ажилласан болж, нийгмийн даатгалын сангаас 800 000 төгрөгийн тэтгэвэр тогтоолгож чадсан байгаа юм. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 13/

    Haha Bi law ene ulgert itgehgui bna. Nohoi Erdeniin sharahsandaa hiij bgaa ajil.Baabar huwiin kompanitai, mash olon hunii niigmiin daatgal tuldug,sariin 800 000-aar dutlaa yu. Niigmiiin daatgaliin ta nar tegeed tiim ajildaa mundag hyanalttai yum bol anhnaasaa medej bhgui yugaa hiij bsim be haha. Uur

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 13/

    яасан шунал нь барагддгүй новшнууд вэ баабар, ардчилалынхан та нар ард түмний нэр барьж ардчилалыг өмчилж өчнөөн юм цуслаа биздээ

    Хариулах
  • хахахха / 2015 11 сар 12/

    хахаха баабар тэгэх хүн бишээ яах гэж тэгэх юм тэтгэврээс хичнээн төгрөг шаана гэж тийм юм хийхэв дээ хэтэрхий доош нь хийх юм харин эрдэнэ чинь их ноотой этгээд байгаам даа

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    Niigemiin daatgaliinhan iim hariutslagaggui baihad nas barsan humuusiin ner deer menge ideh nb argagui unen em bna said Erdeneeg hamt eruugiin heregt ttat

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    Yostoi archaagui hogiin golog baina daa en BAABAR!!! Jinhene LUIVARCHIN TONUULCHIN!!! GOlog 800,000 togrognii tatvar avdag gene shuu. Yadarsan ulsaa tonood!!! Sergeen bosgoltiin banknaas ehleed zondoo tonoo biz dee ulsaa!!

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    Тийм нарийн шалгаж нягталдаг юм бол яагаад ингэж залилан хийлгүүлж тэтгэвэр тогтоосон байхав. Энэ бол нийгмийн хамгаалал сул дорой, хэн овжин залжин нь илүү тэтгэвэр тогтоолгох боломж байгааг л баталж байна шүү дээ.Тийм учраас өндөр тэтгэвэртээ хүмүүсийг дахин шалгаж цэвэрлэ. Та нар "НО"-той ажиллад

    Хариулах
  • zochin / 2015 11 сар 12/

    Erdenee Baabariig Mongoliin nomer neged oroh gemt heregten gej yariad baisan ni ynen um baina.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    ULSAAS BAGA GELTGYI HUMSLAH YUMAA

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    ARAI L DENDYY YUMAA

    Хариулах