Бурхан болоочдын Бүгд найрамдах улс

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 13

6c9d37b382172440bigБурхан минь, манай засаг төр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугай зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.

Үүнээс болоод тэтгэвэр нэмэх, тэтгэвэр авагчдыг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээл олгох тухай салбарын сайд дарга нарын яриа амьд хүмүүст айдас төрүүлдэг болж эхлэв.

Жирийн хүмүүс дургүйгээ хүргэсэн нэгнийгээ “ална шүү”, “зодно шүү”, “хүч хэрэглэнэ шүү” гэж айлгаж сүрдүүлдэг. Харин тэд дургүйгээ хүрсэн этгээдийг “Тэтгэвэр авмаар байна уу” хэмээн заналхийлж, “Ингээд байвал тэтгэврийг чинь нэмнэ” хэмээн сүрдүүлж “Хүсээд байвал чинь тэтгэврийн зээлд хамруулна ” гэдэг үгээр чичрүүлдэг болсон бүлгээ.

Шөнө ганцаар явж байсан хүнийг харанхуй булан руу чирж оруулаад хутга гарган “мөнгө тэтгэвэр хоёрынхоо нэгийг сонго” хэмээн тулгасан явдал ч гарч.

Тэтгэвэр авахын тулд цонхоор үсэрсэн, амиа хорлож байж зээлээ бүтээсэн, нас бараад учиргүй баяжсан явдал ч бүртгэгдсэн аж.

Төр засгийн шагналын системд ч үүнтэй уялдуулан өөрчлөлт орж зарим нэг гавьяа бүхий этгээдийг нас барсны дараа өөрт нь тусгай тэтгэвэр олгох асуудал ч тусгагдаж байгаа гэнэ. Үүнтэй уялдуулан Засгийн газраас Тэтгэврийн ерөнхий газрын нэрийг засаж Бурхан болоочийн ерөнхий газар болгон өөрчилсөн байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх