Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 13
МАН-аас Хөгжлийн банкинд шалгалт хийж эхэлсэн талаар өнгөрсөн хавар мэдээлэгдэж байсан. Мөнхүү Үндэсний аудитын газар ч шалгалт хийсэн бөгөөд ерөнхийдөө тус банкны удирдлагуудын цалин хэт өндөр, гадаад томилолтын зардал нь хэтийдсэн зэрэг "но" илэрч байв.
Өнгөрсөн хавар МАН-ынхан Хөгжлийн банкны талаар дуугарч эхлэх үеэр Н.Мөнхбат албан ёсоор мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн үеэр том ажил ярьж гадаад явдаг учир хэрэглээг өндөр тавихаас аргагүй байдаг гэх утга бүхий тайлбар хийсэн бөгөөд өөрийн цалингаа хувь хүний нууц гэх шалтгаанаар хэлэхээс татгалзаж байв. Хэвлэл мэдээллүүдийн онцолж буйгаар .
Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк нийтдээ 6 их наяд гаруй бондын мөнгө эргэлдүүлж, одоо чөлөөт үлдэгдэл нь 950 тэрбум орчим байгаа аж. Хөгжлийн банк сардаа 64 сая төгрөгийн түрээсийн төлбөр бүхий байранд ажлаа явуулж, жилийн зарлага нь 7 тэрбумд хүрдэг. Улмаар шилдэг нийтлэлчдийн клуб ТББ руу мөнгө шилжүүлж, хаалт хийсэн зэрэг мэдээллүүдийг " гэх ТАЙЛБАР-ыг хийсэн. Өнгөрсөн жилийн байдлаар Хөгжлийн банк 133 тэрбумын ашигтай ажилласан бөгөөд төсөвт 32 тэрбумыг төвлөрүүлсэн гэх мэдээлэл бий.
Ер нь өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк ямагт хаалттай сэдэв байсаар ирсэн. Хаа нэгтээ хэвлэлийн хурал хийхдээ банкныхаа бараг л бүх ажилчдыг дагуулж ирж байгаад сөрөг мэдээлэлд үгүйсгэл хийдэг зантай гэж ч хэлж болно. Энэ нь тус банкинд дахь асар их мөнгөний урсгалтай холбоотой бөгөөд аль ч улстөрийн хүчин айхтар халдаж чадахгүй байгаа нь хардлага төрүүлнэ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.