Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 13
・ 1
УИХ-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр ид бужигнаж байна. Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2014 онд байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр ажилласан билээ. Тус ажлын хэсэгт анхны Үндсэн хуулийг боловсруулахад оролцож байсан УИХ-ын гишүүн Л.Болд, Р.Гончигдорж, Л.Цог, С.Баярцогт нарын нэр бүхий гишүүд ажилласан юм. Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтөө зөв, бас дэмжих эсэхийг ард түмнээс асууж байж шийднэ гэж байгаа. Гэхдээ ард нийтийн санал асуулгыг явуулахдаа дөрвөн хуулийг өөрчилж байж, хөхөө өвлийн хүйтнээр тэр тусмаа шинэ жилийн баярыг дөхүүлж 5.5 тэрбумаар хийнэ гэх мэт санаанд багтамгүй асуудлыг ярьж буй. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед 5.5 тэрбум төгрөг байна уу бас өвлийн хүйтнээр санал асуулгад хүмүүс хэр идэвхтэй оролцох вэ, дөрвийн дөрвөн хуулийг энэ богино хугацаанд өөрчилж амжих уу гэх мэт олон асуулт байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олны анхаарлыг татсан олон өөрчлөлтүүд орно. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгох, УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацааг сунгаж 5 жил болгох, Ерөнхийлөгчийг ард иргэдээс биш парламентаас сонгох гэх мэт өөрчлөлтүүдийг оруулж буй.
Д.Бямбасүрэн: Үндсэн хуулийг өөрчлөх санал асуулгад би оролцохгүй
УИХ-ын 76 Үндэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь мөн биш гэж хэрэлдэж байх хооронд
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олны анхаарлыг татсан олон өөрчлөлтүүд орно. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгох, УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацааг сунгаж 5 жил болгох, Ерөнхийлөгчийг ард иргэдээс биш парламентаас сонгох гэх мэт өөрчлөлтүүдийг оруулж буй.
Тэрбээр энэ талаар “. Тухайн нийгэм ийм зохион байгуулалттай, журмаар амьдарна гэсэн зарчмыг тогтоосон бичгийг Үндсэн хууль гэдэг. Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийсний дараа Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Энэ хуулийг ард түмний итгэл хүлээсэн 430 Ардын их хурлын депутат цуглаж, 75 хоног хэлэлцэж баталсан. Энэ хууль нь 25 жилийн хугацаанд үйлчлэхдээ монголчуудын эрх эрх чөлөөг баталгаажуулж, улсныхаа тусгаар тогтнол аюулгүй байдлын үндэс болж ирлээ. Гэхдээ энэ хууль төгс төгөлдөр байгаагүй. Өөрчлөх ёстой. Гэхдээ Үндсэн хуулиа дураараа өөрчилдөг, хүчирхийлдэг. Цаг мөчийг нь харахад . Улс төрийн нөхцөл байдалд ч хүнд байна. Засаглалаа явуулж чадахгүй. Ард түмний итгэл хүлээж чадахгүй. Нийгмийг авч явах үзэл баримтлал тодорхойгүй. Ийм улс төрийн мухардмал орчинд орчихлоо. Үүнийг шийдэх үүднээс Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил гаруйн хугацаанд таван хуулийн төслийг өргөн барьсан. Тодруулбал, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль. Гэвч үүнийг УИХ хэлэлцсэнгүй. Энэ таван хууль Монголын улс төрийг эрүүлжүүлэх цаашид цэх шугамд ороход суурь болох ёстой байсан. Харамсалтай нь Үндсэн хуульд оруулахаар төлөвлөсөн өөрчлөлтийг харахад хатуухан хэлэхэд төрийн эргэлт гэж хэлэхэд болохоор байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.