Эрүүл мэндийн сайдад горилогчид

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 13 ・ 16
 
Хүн гэж ёстой айхтар юм аа. Дур биеэ голохгүй буюу дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг хэлц яг одоо зарим албан тушаал горилогчдод таараад байгаа юм.

Учир нь олон хүнийг шүүхээр яллаж, ял эдлүүлэх ажил хийснээс цаашгүй Шаравдорж гэгч сүүлийн сүүлийн үед Н.Энхбаяртай сүрхий сүжирч сонин хэвлэл, телевизээр худлаа үнэн ярьж МАХН-ын даргадаа тал засч, доль цохиж сайдын сэнтийг горилж байгаа сурагтай. Тэр бол мөнгөтэй нэгэн гэдгийг учир мэдэх хүн хэлж байна билээ. Түүнийг залуу эхнэрийнхээ Гандирс барилгын компанийг ашиглан шүүхийн өндөр албан тушаалд сууж багагүй мөнгөтэй болсон гэгддэг аж. Ардчилал, шударга ёсыг улайран эсэргүүцэгч, коммунист шүүгч тэрбээр Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа Эрүүл мэндийн сайд асан манай нэртэй нийтлэлч Ш.Батбаяр буюу Шаабарыг эмчийн алдаагаар нь шоронд хийж байсан гэдэг. Одоо Шаравдорж өөрөө Эрүүл мэндийн сайд болж, энэ салбарын ядарсан хэдэн эмч, сувилагч нарыг нь шоронд илгээх санаатай байгаа бололтой. Ийм айдас энэ салбарт аль хэдийнэ түгсэн гэнэ.

Эрүүл мэндийн сайдад эгзэг нь таарвал шургачих гэсэн өөр нэгэн нь Хавдар судлалын төвийн дарга Төмөрбаатар гэгч юм. Сайд, Их хурлын гишүүдэд жинхэнэ долигногч, "бөгс долоогч" гэгддэг эзэмшсэн мэргэжилдээ тааруухан боловч Гүндалай сайдын хэл амтай нэгэн байснаараа Хавдар судлалын төвийн дарга болсон гэдэг. Тэр Хавдар судлалын төвийг 10 гаруй жил удирдахдаа Монгол Улсад ганц байгаа энэ албыг сөхрүүлж байгаа нь үнэн. Төмөрбаатар нь МҮАН-аас урваж, МАХН-д элсэн орж ирсэн одоогийн Батлан хамгаалахын сайд Цолмонгийн ойрын төрөл садан аж.

Тиймээс ч Шийлэгдамба сайдын үед Төрийн нарийн бичгийн даргад зүтгүүлэх оролдлого хийсэн боловч салбартаа нэр хүндгүй, хамт олон нь түүнээс залхаж гүйцсэн зэрэг нь нөлөөлсөн байдаг. Гэсэн ч зальтай тэр эр олон сайдад тал зассаар өдий хүрсэн нэгэн аж. Ийм л хүмүүс Эрүүл мэнд спортын сайдад нэр дэвшсээр, сайдын суудлыг халаасны наймаа болгосоор...

Эрүүл мэндийн салбарыг шалбаагтай хутгаж, амьсгалыг нь таслахад ойртуулсаар байна. МАХН ч хүний эрүүл мэнд, амь насаар тоглож байна. Энэ бүхнийг нүдээ нээгээд нэг хараач Н.Энхбаяр гуай

mminfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2015 11 сар 15/

    Unuugiinnniigmiinttugeemel uvchinduu. yandaa yan.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 14/

    АТГ Төмөрбаатарыг баривчлах болоогүй юу???

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 14/

    Хавдар судлалын төвийн тендер, хашаа зарж олсон мөнгөөрөө УИХ-ын гишүүд, үе үеийн сөйд нарын бөгс долоож хахуулдаж явдаг гэдгийг мэдэх юм байна. Шийлэгдамбын дотны найздаа

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 14/

    Төмөрбаатар бол Хавдар судлалын төвийн хашааг зарж эргэн тойронд нь барилга бариулж харагдахгүй болгосон, өөрөө тэрбумтан болоод хамраа сөхчихсан луйварчин луйварчин

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 14/

    варгүй бөгс долоогчийг ЭМЯ-ны газрын даргаар тавиулж хамт мөнгө идэж байсан хогийн нөхрөө наад ТӨМӨРБААТАР ЧИНЬ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 14/

    Төмөрбаатар бол ёстой төрийн хутгуур шиг нөхөрв Тэрийг бас Авилгатай тэмцэх газар шалгаж, баривчлах хэрэгтэй дээ. Шийлэгдамбад жинхэнэ хов хүргэж бүх хүнийг хутгаж, өөрийн ойр дотны хамтрагчид болох Оюунханд гэдэг чадваргүй авгайг ЭМЯ-ны газрын даргаар, өөрийнхөө орлогч байсан Баяр гэдэг бас нэг чад

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 13/

    ямар аймаар хүмүүс вэ .Хүн эрүүл мэндээ эрүүлээр хамгааллуулах эрхтэй. хуулиар хамгаалсан байдаг биздээ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 13/

    Энэ мэтийн хүмүүс төрөөс гаргах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 13/

    You tube site( Ж.Амарсанаа эрүүл мэндийн дэд сайд шал согтуу )бна.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 13/

    Ямар ч байсан Ж.Амарсанаа эрүүл мэндийн дэд сайд асан гэг ч эргүү малаас өөр хүн тавиж үзээрээ,иргэдийн төлөөлч болзон яваж байхын Улаанбаатар хотод,сар болгон төрөөс,ийм юмний мөнгө тийм юмний мөнгө гэж төрөөс авахаа болёооо!!!Иргэдийн төлөөлөгчдөө.You tube site Ж.Амарсанаа эрүүл мэндийн дэд сайд

    Hogiin hulgaichuud bna

    Хариулах