Суурин дээрээ хий эргэсэн АН

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 18 ・ 2
Суурин дээрээ хий эргэсэн АН
Төсвийн тодотголоор ажилгүй болсон дэд сайд нар гэнэт халагдсаныхаа мөнгийг авч эхэлжээ. Гэхдээ хэчнээн хүнд хэдэн төгрөг олгосныг Сангийн сайд хэлэхийг хүссэнгүй. Учир нь дэд сайд нарт зургаан сарын цалин олгосныг олон нийт шүүмжилж байгааг тэрбээр таалахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, дэд сайд нар ажилгүй болсныхоо мөнгийг авч, төр хүмүүсийг ажилгүй болгосныхоо тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж сайд үзэж байгаа юм билээ. Харин олон нийт үүнд арай өөр байр суурьтай байгаа. Энд хувь хүний асуудал ярихаас илүү Шийдлийн Засгийн газарт ажиллаж байсан 10 дэд сайдыг ажилгүй болголоо гээд хэчнээн төгрөгийг төсвөөс хэмнэсэн бэ гэдэг нь л чухал. Тийм ч учраас эцсийн үр дүнг тооцоолсон масс дэд сайд нарыг чөлөөлөх шаардлагагүй байжээ гэх дүгнэлтэд хүрсэн. Арга ч үгүй, үнэндээ эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас энэ төсөвт хэмнэлт хийх шаардлагатай байна гэдэг үндсэн зорилгоор дэд сайд нарыг чөлөөлсөн. Гэтэл ийм зорилготой гаргасан шийдвэрийнх нь эцсийн үр дүн нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхөөөргүй гарсан учраас эгдүүцэх хүн олон байгаа юм. 

Гэхдээ үүний цаана УИХ хууль баталж, цаашид дэд сайдын орон тоог бүрэн мөсөн хассан нь сайн бөгөөд урт хугацаандаа буюу дараагийн Засгийн газрын үеэс жинхэнэ утгаараа хэмнэлт нь гарч эхэлнэ. Харин ойрын зорилт болсон сонгуулийн өмнөх жилийн төсөвт УИХ ямар хэмнэлт хийсэн бэ гэдэг асуулт хариултаа хайгаад байгаа юм. Энэ асуултын хариуг УИХ-ын тулгуур эдийн засагт Р.Амаржаргал гишүүн тооцож гаргахдаа “Засгийн газарт 0.00063, дэд сайд нарт 100 хувийн ашигтай шийдвэр” гэж дүгнэсэн. Энэ бол бодит байдал. МАН-аас сонгогдсон зургаан дэд сайдыг чөлөөлснөөс хойш орных нь хүнийг томилоогүй байсан гэж тооцвол Шийдлийн Засгийн газраас арван дэд сайд ажилгүй болсон бөгөөд тэд нэг туслах, жолоочийн хамт ажлаа өгсөн гэсэн үг. Дэд сайд нарын хувьд хамгийн багадаа 950 мянган төгрөг ихдээ хоёр сая төгрөгийн цалин авдаг байсан аж. Ингээд тооцоод үзвэл 40-өөд хүний л цалин, хангамж төсвөөс танагдсан гэсэн үг. Гэтэл дэд сайд нарт гэнэт ажилгүй болгосны мөнгө гэж зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгийг олгоод эхэлсэн нь хэмнэлт биш болоод хувирчихаж байна. Өөрөөр хэлбэл, дэд сайд нар ажлаа өгөхөд долоон сарын хугацаа үлдсэн байхад 

Үнэндээ эдийн засагт хүндрэлтэй байгаа учраас энэ төсөвт хэмнэлт хийх шаардлагатай байна гэдэг үндсэн зорилгоор дэд сайд нарыг чөлөөлсөн. Гэтэл ийм зорилготой гаргасан шийдвэрийнх нь эцсийн үр дүн нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхөөргүй гарсан учраас эгдүүцэх хүн олон байгаа юм... 

зургаан сарынх нь цалинг бөөнд нь олгочихоор ганцхан сарын цалингийн хэмнэлт хийсэн гэсэн үг. Төр төсвөө хэмнэх биш хэдэн хүнийг эрхлүүлсэн ажил ч гэж үүнийг нэрлэх болохоор. Хэрвээ л ингэж тэтгэмж олгох байсан юм бол тэднийг халах ямар хэрэг байв Халсан байлаа гэхэд тэр олон сарынх нь мөнгийг нэг дор өгч, эрхлүүлэх ямар ч шаардлагагүй байлаа. Тэгээд ч эдийн засгийн хэмнэлт хийх үндсэн зорилго нь утгаа алдчихаж байгаа юм. Ингээд том зургаар нь харахаар дэд сайд нарыг чөлөөлсөн шийдвэр нь сонгууль дөхсөн энэ өдрүүдэд ард түмнээс оноо авах гэсэн популизм байжээ гэхээс өөр юу гэх билээ. Түүнээс гадна ийнхүү дэд сайд нарт зургаан сарын цалин олгосон нь хуулийн хийдэл гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан тушаалтан албан тушаалаасаа чөлөөлөгдвөл зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно гэж заасны дагуу л тэдэнд цалинг нь нөхөн олгож байгаа. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • цэгмид / 2015 11 сар 19/

    хэн ч бай хунийг цалингуй болгож амьдралаас нь салгаж амь зуудаг эдийн засаг гэж байдаг юм уу? та нарын л ээрсдийн чинь нураасан эдийн засаг. би их хурлын дарга, ерэнхий сайд болоосой.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 18/

    Íààäóóëä ÷èíü öàëèíãààñ ãàäíà ýðõ ìýäýë, àëáàí òóøààëûí õàÿëãà, ýíä òýíä òºðèéí ìºíãèéã ¿ðýí òàðàí õèéõ ãýýä çºí人 þì áèé. 2 õ¿í ¿ðñíýýñ íýã õ¿í ¿ðñýí íü àðàé äýýð. Òýãýõëýýð õýìíýëò ãàð÷ ë òààðàà...

    Хариулах