Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 20
・ 1
Монголчууд бид эртнээс нааш тооны бэлгэдлийг дээдэлж ирсэн, бөөгийн мөргөлтэй ард түмэн. Тухайлбал, Монголын гүн ухаанд арга билэгийг “хоёр төлөв” хэмээн нэрлэж, өдөр шөнө, гал ус, сайн муу, үнэн худал гэхчилэн ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг харьцуулан ойлгодог, үнэлж цэгнэдэг. Төрт ёсны уламжлалд дөрвийн тоо чухал үүрэгтэй байсны ганц жишээ нь Чингис хааны Хараа ихт, дөрвөн хөлт хар сүлд нь монгол цэргийн дайн тулаанд ялахын бэлгэдэл болж байжээ. Тавын тоо нь анхдагч есөн тооны төв дундаж болдог бөгөөд дотоод бүтцийг илэрхийлдэг тул “зурхайн тоо”, “дотоод тоо” ч гэж үздэг байх юм. Ертөнцийн орон зай төсөөллийг найман зовхис хэмээн нэрийдэхээс гадна ертөнцийн дунд тивийн аж амьдралыг наймын тоогоор бэлгэддэг ёсон байна. (Ч.Буянбадрах. “Монгол орны лавлах” номоос) гэхчилэн аливаа юм бүхнийг тоогоор төлөөлүүлэн, тэдгээртэй холбож тайлбарлах нь монголчуудын сэтгэлгээний онцлог, оюуны царааг харуулж байдаг.
Гэтэл зарим тохиолдолд хэт туйлширч, тоо болгоныг заавал нэг асуудалтай холбож тайлбарлах гаж гэмээр жишиг тогтоохоор улайрч, түүнийгээ итгэл үнэмшил болгож, өөрийн- хөөрөө зүтгэх болсны бодит жишээ нь УИХ-ын гишүүн “фортуна” Н.Батбаярын үйлдэл юм.
“2012 онд дэлхий сөнөнө” гэж хэн хаанаас илгээсэн нь үл мэдэгдэх мэдээлэл цахим ертөнцөөр тарсныг хамгийн хүндээр хүлээж авсан хүний нэг нь Н.Батбаяр гишүүн. Тэрбээр дэлхий сөнөсөн ч гал махбодтойгоороо монголчууд л үлдэх магадлалтайг тогтоож, үүний тулд хүнсээ сайтар базаагаад хавтгай тэгш газар гэрээ барьж, цагийн аясыг хүлээхийг олон нийтэд ухуулан сурталчилж байв. Аз болоход дэлхий эр- гэдгээрээ эргэж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр эрхэм гишүүний зөвлөгөө олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлсэн хийрхэл байсныг батлаад орхив.
Дараа нь үндэсний хувцсаараа гангарч, галын тулга өвөртөлж очоод “Чингис”, “Самурай” бондоор багагүй хөрөнгө босгож ирсэн Эдийн засгийн хөгжлийн сайд маань 888 төслийг санхүүжүүлэх санал санаачилга гаргасан. Түүнд экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол шалгуурыг тавьсан бөгөөд 1150 гаруй төсөл ирүүлсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тэр нэг их наяд орчим төгрөг ямар их хэрэгтэй байсныг харуулсан явдал байлаа. Наймын тоо нь баяр жаргал, элбэг хангалуун, урт насыг бэлгэддэг боловч үйлдвэржилтийн төслийн санхүүжилтийн хувьд 888 нь арай л хэтийдсэн тоо байсан нь тэдгээр төслийн хэд нь хөрөнгө оруулалтаа авч, хэчнээн нь бодит ажил болсноор батлагдаж байгаа биз ээ. Төслийн шалгаруулалтын дараахан “Дөрвөн тэрбумын төсөл зарна” гэсэн зар олон нийтийн сүлжээгээр явснаас үзэхэд Хөгжлийн банкны босго өндөр зээл нь 888 төсөл бичих уралдаан л байсан юм биш үү гэх хардлага төрүүлээд байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.