“Женко” Х.Баттулга сандарч эхлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 20 ・ 2


Б.Батзаяа нарт холбогдох хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатар тайлбар хийжээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээллийн зарим сайтуудад прокурорын байгууллагын талаар өгсөн мэдээлэл олны анхаарлыг татаж байгаа билээ. 

Тэгвэл дээрх эх сурвалж “УИХ-ын гишүүн Х.Баттулга 11 дүгээр сарын 19-ний өдөр зарим мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа "Өдрийн сонин"-ы 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дугаарт гарсан нэр бүхий таван хүний дансаар мөнгө угаагдсан гэдэг мэдээллийг прокурорын байгууллагаас бэлтгэж, гаргуулсан болохыг тухайн сонины зүгээс хэллээ гэсэн байна. Энэхүү ярилцлага нь бодитой бус мэдээлэлд тулгуурласан, прокурорын байгууллагын нэр хүндэд халдсан, үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Прокурорын байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг бөгөөд аливаа мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй хэргийн талаар буюу хүний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгдөггүй болохыг онцолж хэлье” гэжээ. 


Эх сурвалж www.wikimon.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 21/

    Mongoliin ard tymen yadarch tuildsan um erdooch alga,Harin oorsdoo toroo barij gadnii noloogyi bie daaj shiidver gargaj tusgaar uls gedegee medreh yasasan saihan erh cholootei amisgalj baina ve.Anh ger byl bolson zaluus yamar baidag bilee jaahan tiimerhyy berhsheel bailgyi yaah.Gadniihan idej uuhaar

    Хариулах
  • zochin / 2015 11 сар 20/

    uneheer ard tumen ydarch bna yasan idej hanadaggui nobshnuud be

    Хариулах