Э.Бат-Үул дарга 360 гаруй тэрбумын асуудалд орж мэдэхээр байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 25 ・ 8

НИТХ-ын МАН-ын бүлэг Нийслэлийн хөрөнгө оруулалтын тайланг ил болгохыг шаардсан. Учир нь тэд Э.Бат-Үүлийг төсвийн хөрөнгийг үргүй зарсан хэмээн хардаж байгаа юм. Найрсаг Улаанбаатар нэрийдлээр Нийслэлийн захиргаа мөнгийг нэлээд үрж байсан нь өнгөрсөн хугацаанд хүн бүрийн нүдэнд ил болсон.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн төсвийн орлого өнгөрсөн оны гүйцэтгэлээр 556,7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, Хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар өссөн байгаа юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийслэл хотод зарцуулчихсан юм байна.

Гэхдээ хотын даргын хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнг харахад зарцуулсан мөнгөнийнхөө хаана ч хүрэхгүй байгаа юм байна. Тодруулбал сөрөг нам болох МАН-ынхны тооцоо судалгаагаагаар 360 гаруй тэрбум төгрөгийг ямар ч ашиггүй, хэрэггүй зүйлд зарлагадсан байгаа ажээ.

Мөн өнгөрөгч есдүгээр сард Э.Бат-Үүл даргыг Москва, Сөүл хотод төлөөлөгчийн газраа байгуулчихсан байна гэх шуугиан гарсан. Дээрх газарт манай улс элчин сайдын яамтай байсаар байтал дэмий зүйлд төсвийн мөнгө зарцуулсан хэмээн НИТХ-ын МАН-ын бүлэг мэдээлж байсан удаатай.

Үүнээс гадна “Мобиком” корпорацид нийслэлээс долоон сая гаруй төгрөгийг утасны төлбөр гэх нэрийдлээр шилжүүлсэн байдаг. Мөн 70 саяаар “Усан хөшиг”босгосон нь олигтой ажиллахгүй байна хэмээн шүүмжлэлд өртөж, хогны уут, ганцхан жилийн настай цэцэг, зам талбайн цэвэрлэгээ, гудамж төсөлтэй зууралдаж, гэр хорооллын иргэдийн хувийн өмчит газарт халдсан гэх асуудал ч бий.

Уг нь тэд Нийслэлийн хөрөнгө оруулалтын тайланг ил болгож байгаа ч гарах ёстой мөнгөн дүнгийн задаргааг нарийвчлан тайландаа тусгаагүй байгаа нь эргэлзээтэй хэвээр байгаа аж. Тиймээс НИТХ дахь МАН- ын бүлгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад Нийслэлийн 2014 оны Төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотголд тусгагдсан дараах зардлуудын дэлгэрэнгүй задаргааг зүйл ангиар нь гаргаж ирүүлэхийг хүсчээ.

Н.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сонгогч / 2015 12 сар 07/

    гудамж тэсэл хэний гавъяа вэ? гэх юм. хэний мэнгээр хийсэн юм тууний л гавъяа ш дээ. хумуусийг дэндуу доромжлох юм. батуулийн гавъяа гээд хашгирах болж байна уу?

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 26/

    shalga ter aluurchin ch bj medne jurmiin nuhruu alsan bhoo avilgatai temtseh gazriin Ganboldtoi ni shalga zorigiin allagiin ul muriig ballasan nuhur ganbold ter ued niisleliin tsagdaagiin darga bsan

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 26/

    БАТҮҮЛ АЛУУРЧИН ДАВАРЧ БАЙГАА НЬ ХЭН ХҮНД ТОДОРХОЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БАТҮҮЛИЙГ ШОРОНД ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ МОНГОЛ ТӨРИЙН ЭМЭГНЭЛ ...............

    Хариулах
  • manlai / 2015 11 сар 25/

    MAXH ene songuulaar garhana todorhoi bat vvlee bayrtai bayrtai2

    Хариулах
  • manlai / 2015 11 сар 25/

    Ardchilsan namiin hvn shvvdee

    Хариулах
  • ЗОЧИН / 2015 11 сар 25/

    МАН-д ажил хийсэн болохоор ТАРХИНД НЬ ЦУС ХАРВАХ гннд байх шив дээ...

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 25/

    Ажлыг хийх нь ч хийсэн.Гэхдээ хэтэрхий их мөнгө зарж хийсэн ньбуруу. Ийм их мөнгө байвал хэн ч ажил хийнэшдээ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 25/

    shalgax xeregtei xuutei n xamt idej uusan bugdiin ul bolgood baix gazar n bailga.

    Хариулах