“Чингис”, “Самурай” бонд Хөгжлийн банкны булхай луйвар

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 26
 

gishuud1127Монголын нийгэмд олон асуулт, зvй ёсны хардлага, хvлээлт vvсгээд байсан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт, “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдvгээр сарын 16-нд байгуулагдсан байдаг. УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалангийн ахалсан ажлын хэсэгт УИХ-ын Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны Г.Батхvv, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Л.Чойжилсvрэн,Ч.Хvрэлбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишvvд багтжээ.

Єнгєрсєн 10 сарын хугацаанд дээрх ажлын хэсэг таван удаа хуралдаж ажлаа ярилцсан бєгєєд Монголын нийгэмд ихээхэн маргаан, таавар vvсгээд байгаа ажлын хэсгийн дvгнэлтэд УИХ дахь АН-ын Г.Батхvv, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Х.Болорчулуун нар єнєєдрийг хvртэл гарын vсэг зураагvй байгааг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, гишvvн Ч.Хvрэлбаатар, Л.Чойжилсvрэн нартай хамт мэдээлэл хийх vеэрээ онцолсон юм.

Л.Энх-Амгалан дарга мэдээл­лийнхээ vеэр “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд олон ноцтой зєрчил илэрснийг дурдав. Ялангуяа УИХ-ын гишvvн Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаярын туслах байснаа гэнэтхэн дэвшиж “Хєгжлийн банк”-ны Гvйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мєнхбатын удирддаг банк єнгєрсєн гурван жилд санхvvгийн ноцтой алдаа, дутагдал гаргаж, булхай луйврын шинжтэй маш олон санхvvжилт олгосоор ирснийг дурдсан юм. Тэгвэл єнгєрсєн гурван жилд багагvй будлиантай ажилласан “Хєгжлийн банк”-ны эх сурвалжийг хєєж vзвэл Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-ны єдрийн 195 дугаар тогтоолоор “Хєгжлийн банк”-ыг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас “Хєгжлийн банк”-ны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны єдєр баталсан байдаг. Дээрх хуулиар “Хєгжлийн банк” нь Монгол Улсын хєгжлийн томоохон тєсєл, хєтєлбєрvvдийг санхvvжvvлэх зорилго бvхий vйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг vvрэгтэй, ашгийн тєлєє, тєрийн ємчит хуулийн этгээд байхаар заажээ. Ингээд Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний єдрийн 151 дvгээр тогтоолоор “Хєгжлийн банк”-ны дvрэм, бvтэц, зохион байгуулалтыг баталж хуулийн дагуу албан ёсоор vvсгэн байгуулагдаж vйл ажиллагаа нь эхэлсэн байдаг.

2010 оны долоодугаар сарын 09-ны єдєр баталсан Монгол Улсын 2010 оны “Тєсвийн тухай хуульд єєрчлєлт оруулах” хуульд “Хєгжлийн банк”-ны дvрмийн санг 16.7 тэрбум тєгрєгєєр тогтоож 2010 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын 283 дугаар тушаалын дагуу банкны дvрмийн санг бvрдvvлжээ. “Хєгжлийн банк”-ны дvрмийн санг 2011-2014 оны Тєсвийн тухай хуулиудаар нийт 127.2 тэрбум тєгрєгєєр нэмэгдvvлснээр 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нийн байдлаар 143.9 тэрбум тєгрєг болсон байна.

Ингээд “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дvгнэлтээс зарим ноцтой баримтыг дурдъя.

-УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд:
5 жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хvvтэй 500 сая ам.долларын,
10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хvvтэй нэг тэрбум ам.долларын

бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах vйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 05-ны єдєр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого оржээ.

Ажлын хэсгийн дvгнэлт:

УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор Эдийн засгийн єсєлтийг хангах урт хугацааны хєгжлийн хєрєнгє оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхvvжvvлэх зорилгоор Засгийн газрын vнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг зєвшєєрсєн.
Засгийн газар “Чингис бонд”-ыг арилжаалснаар 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны єдєр Монголбанкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого орсон бєгєєд Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар 28-ны єдрийн 213-р тогтоолын дагуу 2012 оны Засгийн газрын vнэт цаасны хvvгийн зардлын зарцуулагдаагvй vлдэгдлээс бондын зардалд 5.4 сая ам.доллар нэмж гаргасан нь Тєсвийн тухай хуулийн 10.1.3-т заасан “Жилийн тєсвийн тєсєл, тєсвийн тодотголын тєслийг УИХ-д єргєн мэдvvлэх”, тvvнчлэн Нягтлан бодох бvртгэлийн тухай хуульд заасан “Анхан шатны баримтын бvрдэлгvй ажил, гvйлгээг бvртгэх, санхvvгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зєрчсєн байна. Энэхvv зєрчил нь Vндэсний аудитын газрын шалгалтаар илэрч, акт тавигдсан бєгєєд “Зєрчлийг арилгах тухай” 06/18 тоот албан шаардлагыг 2013 оны тавдугаар сарын 06-ны єдєр Сангийн сайдад хvргvvлсэн байна.

1. Хєгжлийн банк нь Японы хєрєнгийн зах зээлд 30 тэрбум иены (290 орчим сая ам.доллар) бонд арилжаалахын тулд Японы Олон Улсын хамтын ажиллагааны банкинд (ОУХАБ, JBIC) “Самурай” бондын хоёр хувийг буюу 5.7 тэрбум иень буюу 55.7 орчим сая ам.долларыг шууд суутгуулсан байна.

Ажлын хэсгийн дvгнэлт: 

Самурай бондын гэрээ байгуулах, баталгаа гаргахыг зєвшєєрсєн баталгааны тєлбєр, бонд гаргахтай холбоотой зардалд нийт авсан зээлийн 19.2 хувьтай тэнцэх 5.7 тэрбум иень буюу 55.7 сая ам.доллар суутгуулсан байна.
Иймд дээрх бондыг арилжаалахад гарсан зардал, суутгагдсан хvvгийн хэмжээ, бондын гэрээ хэлцлийг зохих тvвшинд хийсэн эсэх, єндєр зардалтай “Самурай” бонд гаргах шаардлага байсан эсэхэд тусгайлан аудит гарган дvгнэлт гаргуулах шаардлагатай гэж vзлээ.

2. Монгол Улсын “Хєгжлийн банк”-ны тухай хуулийн хэрэгжилт: Монгол Улсын “Хєгжлийн банк”-ны тухай хуулийн 8.1-д “Хєгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хєгжлийн томоохон тєсєл, хєтєлбєрvvдийг санхvvжvvлэхэд зориулан зээл олгох бєгєєд санхvvжvvлэх тєсєл, хєтєлбєрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бvрийн хаврын чуулганаар батална” гэсэн хуулийн заалтыг Хєгжлийн банк, Засгийн газар ноцтой зєрчсєн. Єєрєєр хэлбэл, Хєгжлийн банк єнєєг хvртэл санхvvжvvлэх тєсєл, хєтєлбєрєє УИХ-аар батлуулаагvй байна.

Ажлын хэсгийн дvгнэлт:

“Хєгжлийн банк” 2012-2015 онуудад УИХ-аар батлуулаагvй тєсєл, хєтєлбєрvvдийг Засгийн газрын тогтоолуудыг vндэслэн санхvvжvvлсэн нь Монгол Улсын “Хєгжлийн банк”-ны тухай хуулийн 8.1. дэх заалтыг ноцтой зєрчсєн байна. Тvvгээр ч vл барам “Хєгжлийн банк”-наас олгосон зарим зээл тухайлбал, Хєтєлийн цемент шохойн vйлдвэрийн єргєтгєл, Яармаг дахь орон сууцны хорооллын санхvvжилтийг Засгийн газрын тогтоолгvйгээр олгосон зєрчлийг гаргасан байна.

3. Тєрийн болон орон нутгийн ємч хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай /ТБОНЄХБАVХАТ/ хуулийн хэрэгжилт: Монгол Улсын ТБОНЄХБАVХА тухай хуулийн 3.6-д “Монгол Улсын “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгvй” гэж заасан нь “Хєгжлийн банк” єєрсдийн vйл ажиллагаанд шаардагдах техник хэрэгсэл, ширээ сандал, бичиг хэргийн зvйлийг тендер зарлахгvйгээр шууд гэрээ байгуулан худалдан авахыг зєвшєєрсєн хуулийн заалт юм. Энэхvv заалтыг Эдийн засгийн хєгжлийн яам, “Хєгжлийн банк” мушгин гуйвуулж, тус банкнаас санхvvжих тєсєл, хєтєлбєрийг тендер зарлахгvйгээр шууд гэрээ байгуулан санхvvжvvлж байсан нь бондын хєрєнгийг vр ашиггvй, vрэлгэн байдлаар зарцуулах нєхцлийг бий болгосон гэж vзэж байна.

Ажлын хэсгийн дvгнэлт:

Засгийн газар, “Хєгжлийн банк” нээлттэй тендер шалгаруулалт явуулалгvйгээр тєсєл, хєтєлбєрvvлийг гvйцэтгэх компаниудыг сонгож, Засгийн газрын тогтоолд нэр заасан компаниудтай шууд гэрээ байгуулан санхvvжилт олгож байгаа нь ТБОНЄХБАVХА-ны тухай хуулийг зєрчиж байна.

Эдийн засгийн хєгжлийн сайдын 2013 оны 29 дvгээр тушаалаар баталсан “Хєрєнгє оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын vнэт цаасны хєрєнгєєр санхvvжvvлэх тєслийг хэрэгжvvлэхэд баримтлах журам”-аар “Хєгжлийн банк” бондоор санхvvжих тєсєл, хєтєлбєрийн гvйцэтгэгчийг сонгон, санхvvжилт олгож байгаа нь хууль зєрчсєн vйлдэл гэж vзэж байна.
Чингис бондын хєрєнгєєр хэрэгжvvлэх хєрєнгє оруулалтын тєсєл, арга хэмжээний ажлын худалдан авах ажиллагаанд ТБОНЄХБАVХАТХ-ийн дагуу худалдан авах vйл ажиллагааг зохион байгуулах нь зvйтэй болохыг Нийслэлийн аудитын газрын тайланд мєн дурьдсан байна.

Тєсвийн ерєнхийлєн захирагч нар бондын хєрєнгєєр санхvvжигдах тєсєл, арга хэмжээний гvйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгvй, холбогдох тендерийн материал байхгvй болохыг Сангийн яамны ажлын хэсэг шалгатын тайланд тусгасан байна.
Иймд шууд гэрээгээр санхvvжvvлсэн бvх тєсєл, хєтєлбєрийн эдийн засгийн vр ашиг, vндэслэл тооцоо, гvйцэтгэлийг нарийвчлан шалгаж мэргэжлийн эксперт, шинжээчдээр дvгнэлт гаргуулах нь зvйтэй гэж Ажлын хэсэг vзэж байна.

4. Монгол Улсын Vндэсний Аюулгvй Байдлын Зєвлєлийн 2012 оны 28/20 дугаар, 2014 оны 19/10 дугаар зєвлємжvvдийн биелэлт: Монгол Улсын Vндэсний Аюулгvй Байдлын Зєвлєл 2012 оны 28/20 тоот зєвлємжєєр Засгийн газрын хvлээх эрсдэлийг багасгах, хєрєнгє оруулалтын орчныг дэмжих vvднээс нэг тєсєл, хєтєлбєрт хийх санхvvжилт тухайн тєслийн санхvvжилтийн 1/3-аас хэтрэхгvй байх заалт чиглэл єгсєн байна. Тvvнчлэн энэ зєвлємжєєр бондын хєрєнгийн эх vvсвэрээр тєсвийн алдагдлыг нєхєх, тєсвийн урсгал зардал, нийгмийн халамжийн аливаа vйлчилгээнд зарцуулахыг хориглосон билээ. Тvvнчлэн Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн 2014 оны 19/10 дугаар зєвлємжєєр Чингис бонд, “Хєгжлийн банк”-ны vнэт цаасыг эргэн тєлєх хуваарь, эх vvсвэр, зарцуулалтыг тодорхой болгож, улсын тєсєвт хэт ачаалал vvсэхээс сэргийлэх зорилгоор 2015, 2016, 2017 оны улсын тєсєвт шаардлагатай хєрєнгийг тусгах, бондын Бодлогын зєвлєлийг татан буулгах, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн 2012 оны 28/20 дугаар зєвлємжийн 2.4-ийн заалтыг биелvvлээгvй албан тушаалтанд хариуцлага тооцох зэргийг холбогдох тєрийн байгууллагуудад vvрэг, чиглэл єгсєн байна.

Ажлын хэсгийн дvгнэлт: 

Чингис бондоос олгохоор тєлєвлєсєн нийт санхvvжилтийн 50 орчим хувь буюу 1.1 их наяд тєгрєгийг ойрын хугацаанд эргэн тєлєгдєх баталгаагvй авто зам барих, “Гудамж тєсєл”, нийслэл Улаанбаатар хотын дэд бvтцийн тєсєлд зарцуулсан байна.
Тодруулж хэлбэл, бондын эх vvсвэрээс бvрдvvлсэн хєрєнгийн 62 хувийг улсын тєсвєєс эргэн тєлєгдєх зээлд зарцуулсан байгаа нь Vндэсний Аюулгvй Байдлын Зєвлєлийн 28/20 тоот зєвлємжийн 2.4. заасан “Нэг тєсєл, хєтєлбєрт хийх санхvvжилт тухайн тєслийн санхvvжилтийн 1/3-аас хэтрэхгvй байх” гэснийг ноцтой зєрчиж, Засгийн газрын хvлээх эрсдэлийг ихэсгэж байгааг VАБЗ-єєс ирvvлсэн “Зєвлємжийн хэрэгжилтийн тухай” 2015 оны тавдугаар сарын 04-ний єдрийн 5/147 албан тоот бататгаж байна.

Засгийн газар 2014 оны есдvгээр сарын 25-ны єдрийн 293 тоот тогтоолоор Засгийн газрын vнэт цаас худалдан авахыг “Хєгжлийн банк”-нд зєвшєєрч, тус банк бондын хєрєнгєєс 250 орчим тэрбум тєгрєгийг vнэт цаасанд байршуулсан нь Монгол Улсын Vндэсний Аюулгvй Байдлын Зєвлєлийн зєвлємжийг дахин зєрчсєн vйлдэл болсон байна. Хєгжлийн банк арилжааны банкууд дээр байсан хvv багатай ЗГVЦ-ыг хоёрдогч зах зээлээс худалдан авсан нь хардлага дагуулж байна. Учир нь 15 орчим хувийн хvvтэй Засгийн газрын богино болон дунд хугацаатай vнэт цаасыг худалдан авахын оронд нэг оронтой тоогоор хэмжигдэх хvvтэй vнэт цаасанд бондын эх vvсвэрийг байршуулсан нь Хєгжлийн банкны удирдлага банкны эдийн засгийн vр ашгийг нэмэгдvvлэх тал дээр туйлын хариуцлагагvй ажиллаж байгаагийн илрэл юм.
Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн 2014 оны 19/10 дугаар зєвлємжєєр єгєгдсєн vvрэг даалгавруудын хэрэгжилт туйлын хангалтгvй байна. Монгол Улсын Vндэсний Аюулгvй Байдлын Зєвлєлийн 2012 оны 28/20 дугаар, 2014 оны 19/10 дугаар зєвлємжvvдийн биелэлтийн талаарх мэдээллийг хавсаргасан болно.

5. Монгол Улсын Засгийн газар бондын хvv тєлєх хариуцлагаас зайлхийх vvднээс 2012 оны арванхоёрдугаар сарын 18-ны єдєр 180 дугаар тогтоол гаргаж Тєв банктай Санхvvгийн гэрээ байгуулахыг зєвшєєрч, “Чингис” бондын менежментийг Монголбанкинд шилжvvлсэн. Монголбанк “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын хєрєнгийг “Хєгжлийн банк”-нд шилжvvлэхдээ 269.9 сая ам.доллар, 2.021 тэрбум тєгрєгийг хvлээлгэн єгсєн байна.

Ажлын хэсгийн дvгнэлт: 

“Чингис” бондын менежментийг Монгол банкинд шилжvvлснээр “Хєгжлийн банк” 302.6 тэрбум тєгрєгийн ханшийн эрсдэл хvлээх тооцоо гарсан байна. Бондын хєрєнгєєр арилжаалсан валютын дундаж ханш 1643.1 тєгрєг байсан бєгєєд ханшийн єсєлтєєс vvдэн 2014 оны арвандугаар сарын 31-ний байдлаар дээрх эрсдэлийг хvлээхээр байна. Иймд валютын ханшийн зєрvvгээс хvлээх их хэмжээний алдагдлын хариуцлагыг Засгийн газар, Монгол банк, “Хєгжлийн банк”-ны хэн нь хvлээхийг шалган тогтоож, тодорхой болгох шаардлагатай байна.

6. Засгийн газрын “Чингис” бондын хєрєнгєєс 2015 оны гуравдугаар сарын 31-ний єдрийн байдлаар 1,877.5 тэрбум тєгрєг зарцуулсан байна. Vvний 422.3 тэрбум тєгрєгийг цахилгаан станц, тємєр зам, тємєрлєгийн vйлдвэр барих тєслvvдэд олгосон гэсэн мэдээлэлтэй байна.

Ажлын хэсгийн дvгнэлт:

“Чингис, Самурай” бондын хєрєнгєєр санхvvжvvлэх тєсєл, хєтєлбєрийн сонголт ил тод бус, хариуцлагатай байх зарчим алдагдсан тєдийгvй тєслvvдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл хангалтгvй байна. Нєгєєтэйгvvр, “Чингис, Самурай” бонд, “Хєгжлийн банк”-ны эх vvсвэрvvдийн хоорондын зааг ялгаа зорилго, чиглэл байхгvй болж байна.
Засгийн газар, “Хєгжлийн банк” нь санхvvжилтийн эх vvсвэр босгохоор хєрєнгє оруулагч талдаа мэдээлж, тайлагнаж байсан эдийн засгийн салбар, бизнесийн зорилго чиглэлээ умартах, хольж хутгах зэргээр хєрєнгє оруулагчдын итгэлийг алдаж байна. Тухайлбал, “Самурай” бондын эх vvсвэрийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхvvгийн зарчимд нийцсэн тєсєл хєтєлбєрийг санхvvжvvлэх нєхцєлтэй ч энэ бондын хєрєнгийг єєр зvйлд зарцуулах болсон талаар хєрєнгє оруулагчдын зvгээс анхааруулга єгєх болсон байна.

“Чингис” бондын хувьд мега тєслvvдийг барих тэдгээртэй холбоотой томоохон дэд бvтцийн тєслийг санхvvжvvлэхгvй байгаатай холбоотойгоор бондын нэр хvнд унах, эрсдэл, хvv єндєрсєх шалтгаан болж зардлыг нэмэгдvvлж байна. Жишээлбэл, “Хєгжлийн банк” “Чингис” бондын хєрєнгєєс Зайрмагийн vйлдвэрийн тєсєлд 1,4 тэрбум тєгрєгийн зээл олгосон байна. Ер нь “Хєгжлийн банк”-аас санхvvжvvлсэн тєсєл, хєтєлбєрvvд нь -Хєгжлийн банк”-ны тухай хуулийн 10 дугаар зvйлд заасан шаардлагуудыг хангасан эсэхэд ихээхэн эргэлзээтэй байгаа тул хуулийн хэрэгжилт, зээлийн эрсдэлийг бууруулах vvднээс Монголбанк, Vндэсний аудитын газраас нарийвчлан шалгалт оруулах шаардлагатай байна.

ХОЁР. Бондын зарцуулалтын талаар

“Хєгжлийн банк” нь Засгийн газрын тогтоолын дагуу мэргэжлийн шинжилгээ, судалгаагvйгээр бондын хєрєнгийг зарцуулан зээл олгож байна. “Хєгжлийн банк”-ны нийт олгосон зээлийн 60 гаруй хувь нь тєсвєєс эргэн тєлєгдєх нєхцєлтэй, сонгон шалгаруулалтгvйгээр олгож байгаа нь ашигтай ажиллах чадварыг сулруулж, тvvний эрсдэлийг нэмэгдvvлж, эргээд тєсєвт хvндрэл учруулахаар байна.

1. Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн эргэлтийн хєрєнгийн дутагдалыг нєхєх зорилгоор Засгийн газрын 2012 оны арваннэгдvгээр сарын 03-ны єдрийн 121 дvгээр тогтоолоор 200,0 сая ам.долларыг зээлэх эрхийг “Хєгжлийн банк”-ны ТУЗ-д зєвшєєрсний vндсэн дээр бондын эх vvсвэрээс 200 сая ам.долларыг Эрдэнэс Тавантолгой ХХК-нд 2012 онд олгожээ. Тvvнчлэн 2014 оны жилийн эцэст нэмж 50 сая ам.долларыг “Хєгжлийн банк”-аас дахин олгожээ. Засгийн газрын 2013 оны 319 дvгээр тогтоолоор “Хєгжлийн банк”-ны 200 сая ам.долларын зээлийг компанийн давуу эрхтэй хувьцаагаар солихыг зєвшєєрсєн байна. Тиймээс энэхvv асуудал нь зохих хуулийн хvрээнд хийгдсэн эсэхийг Vндэсний аудитын газраас дахин нарийвчлан судлан, УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулах шаардлагатай гэж vзэж байна.

2. Барилгын салбарт “Хєгжлийн банк”-аас хоёр том тєсєл хэрэгжvvлж байгаа бєгєєд ТОСК –аар дамжуулан Буянт Ухаа I, II тєсєл, “Пи Ай Эм Эм” ХХК-аар дамжуулан “Шинэ яармаг” хорооллыг барьж байна. ТОСК-д 84.7 тэрбум тєгрєгийн зээлийг долоон хувийн хvvтэй есєн жилийн хугацаатай олгосон нь 2012-2016 оны мєрийн хєтєлбєрт тусгагдсан иргэдийг хямд vнэтэй орон сууцаар хангах зорилтын хvрээнд Буянт Ухаа I, II тєслийг vндэсний бvтээн байгуулалтын зургаан компаниар тухайн ажлыг гvйцэтгvvлж 1 мкв-ын vнийг дунджаар 1300.0 мянган тєгрєгєєр борлуулж байгаа бол “Пи Ай Эм Эм” ХХК нь 1 мкв-ын vнийг дунджаар 2500.0 мянган тєгрєгєєр борлуулахаар тєлєвлєж ашгийн тєлєєх vйл ажиллагаа явуулж байна. Тус компанид “Хєгжлийн банк”-аас 20 тэрбум тєгрєгийн зээл олгосон байгаа нь Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолыг зєрчиж байгаа тул тєслийн vйл ажиллагааг АТГ-аар шалгуулах шаардлагатай байгааг аудитын тайланд дурджээ.

3. Монгол Улсын хєгжлийн тэргvvлэх салбарт хамааралгvй Хєрєнгийн биржид 1.49 сая ам. долларын зээл, МИАТ ХХК-д Боинг-767 онгоц худалдан авахад 84.3 сая ам.доллар олгосон нь “Хєгжлийн банк”-ны тухай хуулийн 10.1 дэх заалтыг зєрчсєн байна. МИАТ ХХК нь эдийн засгийн тооцоо судалгаагvйгээр онгоц худалдан авсанаас болж авсан зээлийнхээ хvv, vндсэн тєлбєрийг тєлж чадахгvй байдалд орж 2014 онд Засгийн газраас дахин баталгаа гаргуулан “Хєгжлийн банк”-аас 4.1 сая ам.долларыг нэмж авжээ. Єєрєєр хэлбэл, Засгийн газрын шийдвэр нэрийн дор “Хєгжлийн банк” тооцоо судалгаа хийхгvйгээр тєсєл, хєтєлбєрийг шууд санхvvжvvлж байснаас болж vр ашиггvй, тооцоо судалгаа муутай нэлээдгvй тєсєл, хєтєлбєрvvдийг санхvvжvvлсэн нь тодорхой харагдаж байна. 2014 оны арваннэгдvгээр сарын 13-ны єдєр байгуулсан 136 2/538 дугаартай Батлан даалтын гэрээ, 2015 оны хоёрдугаар сарын 13-ны єдєр єєрчлєлт оруулсан 14 тоот нэмэлт, єєрчлєлтийн гэрээний дагуу Сангийн яам, МИАТ /ТЄХК/-ийн ємнєєс зээлийн тєлбєрийг батлан даасан

4. Тєслийн нэгж байгуулах, vйл ажиллагааны зардлыг тєлєвлєх, орон тоог батлах, хянах, тvvнийг санхvvжvvлэх vйл ажиллагаа нь ЭЗХС-ын тушаалаар батлагдсан журмаар зохицуулагдаж байгаа нь бондын хєрєнгийг vрэлгэн зарцуулах нєхцлийг бvрдvvлж байна. Тухайлбал,
• Таван толгойн цахилгаан станц тєсєлд техникийн болон санхvvгийн зєвєлгєє авах арга хэмжээнд 4.3 тэрбум тєгрєгийг;
• Эгийн голын УЦС-ын байр зvйн болон газар хєдлєлийн судалгааг 4.2 тэрбум тєгрєгєєр, мєн тус станцын барилгын vе шатны хяналтын техникийн зєвлєгєє авах ажлын тєсвийг 12 тэрбум тєгрєгєєр, хуулийн зєвлєгєєг 1.9 тэрбум тєгрєгєєр, нийт тєсвийг 18.1 тэрбум тєгрєгєєр батлуулан, vvнээс 3.1 тэрбум тєгрєгийг;
• Дэд бvтэц-Эрчим хvч тєслийн 2013 оны зєвлєх vйлчилгээ болон техникийн хяналт тавих арга хэмжээнд 717,3 сая тєгрєг батлуулан, vvнээс 628,0 сая тєгрєгийг тус тус зарцуулсан байна.
• Бондын хєрєнгєєр цалинжуулж буй бvх тєслийн ажилтнуудын цалин нь тєрийн албан хаагчдын цалингаас даруй 4-5 дахин их байна. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 тоот тогтоолоор батлагдсан “Тєрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” журмыг мєрдєж ажиллаагvй 2013, 2014 онуудад цалингийн нэмэгдлийг хавтгайруулан олгожээ.
• “Дэд бvтэц” ТХН-ээс 2013 оны наймдугаар сараас эхлэн 2014 оны есдvгээр сар хvртэл, 214,9 сая тєгрєг, “Дэд бvтэц-Эрчим хvч” ТХН-ээс 2015 оны тавдугаар сарын байдлаар 269.2 саятєгрєг, нийт 484.1 сая тєгрєгийг зєвхєн цалингийн нэмэгдэлд олгожээ.

5. Зєвлєх vйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж, ирvvлсэн саналын хамгийн бага vнийн дvнгээр шалгаруулалт хийж, гэрээ байгуулах ёстой зарим тєслийн зєвлєх vйлчилгээг єрсєлдєєнгvй шууд шалгаруулсан нь зардлыг бууруулах боломжийг багасгажээ.
• Гудамж тєслийн хvрээнд баригдах авто замын ажлуудын зураг тєсєл боловсруулах шатнаас зам барилгын угсралтын ажлыг бvрэн дуустал хяналт, зєвлєхийн vйлчилгээ vзvvлэх vvрэг бvхий “Си ти ай инженеринг интернейшнл” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын зураг тєсєл боловсруулах, тvvнд магадлал хийх, барилгын vе шатны ажилд хяналт тавих, ашиглалтанд оруулах хvрээнд зєвлєх vйлчилгээ vзvvлэх дvрэм”-ийн 1.3-д заасны дагуу холбогдох тєрийн захиргааны байгууллагад бvртгvvлээгvй, vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрєлгvй байгууллага эрхгvйгээр захиалагчийн хяналтыг хийсэн байна.
• “Дэд бvтэц-Эрчим хvч” тєслийн нэгж 2013 онд хоёр зєвлєх компани болох “Ганганжир ХХК”, “Ричвелл инженеринг ХХК” гэсэн зєвлєх компаниудтай нийт 517.0 сая тєгрєгийн дvн бvхий дєрвєн гэрээ байгуулж, 2015 оны тавдугаар сарын байдлаар нийт 512.3 сая тєгрєгийн тєлбєрийг шилжvvлсэн байна. Мєн тус онд “Эрчим хvчний хєгжлийн тєв”-тэй 200. 0 сая тєгрєгийн эрчим хvчний барилга угсралтын ажлын явцад техникийн хяналт тавих гэрээг байгуулан 190.0 сая тєгрєгийн тєлбєр шилжvvлсэн байна. Гэвч эдгээр гурван компанийг зєвлєхєєр сонгон авахдаа тендер зарлаагvй бєгєєд нийт гурван сая тєгрєгийн дvн бvхий ажлыг хийлгэхээр шууд гэрээ байгуулан ажиллажээ. Энэ нь Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго vнээс дээш тєсєвт єртєгтэй бараа, ажил, vйлчилгээг худалдан авахад энэ хуульд єєрєєр заагаагvй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зєрчсєн байна.

6. Техникийн нєхцєл аваагvй, зураг тєсєвгvй, ТЭЗV нь бэлэн болоогvй тєсєл арга хэмжээг сонгон шалгаруулснаас тєсєвт єртєг нэмэгдэх, хугацаандаа хэрэгжих боломжгvй болсон тохиолдлууд нэлээдгvй гарсан байна. Замын барилгын ажлын гvйцэтгэгчийг сонгох, шууд гэрээ байгуулахдаа бэлэн болсон зургийг єгч єєрсдєєр нь ажлын томсгосон тєсвийг хийлгэн хяналтын тєсєвтэйгээ харьцуулан сонгож, компани хийж ирvvлсэн томсгосон тєсвийг Зам тээврийн яамны “тэргvvлэх тєсєвчин” цолтой мэргэжилтэн хянаж, авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, газрын дарга баталж ирсэн нь Барилгын хуулийн 13.2-д ”Гадаадын зээл, тусламж, улсын тєсвийн хєрєнгєєр санхvvжvvлэх, эсхvvл газар хєдлєлтийн зургаагаас дээш баллын бvсэд баригдах барилга, байгууламжийн зураг, тєсєл, инженер геологийн тєвєгшилтэй нєхцлийн судалгааны дvгнэлт, техник, эдийн засгийн vндэслэлд магадлал заавал хийнэ” гэсэн заалттай нийцэхгvй байна.
• “Шин Жиан Шин Фа ХХК” нь 2014 оны наймдугаар сарын 07-ны єдєр 222 тоот албан бичгээр 3.2 км хатуу хучилттай автозамыг гурван тэрбум тєгрєгєєр гvйцэтгэхээр vнийн санал ирvvлсэн боловч тус компанитай 10.0 тэрбум тєгрєгєєр гvйцэтгvvлэхээр тооцоолжээ. Гудамж тєсєл хэрэгжсэн Архангай аймагт 3.2 км автозамыг инженерийн шугам, дэд бvтцийн хамт 4.6 тэрбум тєгрєгєєр гvйцэтгэсэн бол Увс аймагт 10.0 тэрбумаар гvйцэтгэжээ. “Хєгжлийн банк”-ны Актив, пассивын удирдлагын газар, Эрсдэлийн удирдлагын газар нь “Тєсєвт єртєг 2014 оны наймдугаар сарын 18-ны 45-р тогтоолын дагуу 10.0 тэрбум тєгрєг болсон” гэж дvгнэлтдээ тусгасан боловч уг тогтоолд “тєсєвт єртєг, мєнгєн дvн” тусгагдаагvй байна.
• “Атар єргєє”-гийн уулзвараас Яармагийн гvvр хvртэлх нэг км авто замын барилгын ажилд 2013 оны есдvгээр сарын 20-ны єдєр 440.0 сая тєгрєгийн С-ГТ-Б 2013-159 тоот гэрээ байгуулсан боловч зураг тєсвийг магадлалаар баталгаажуулсны дараа арванхоёрдугаар сарын 12-ны єдєр гэрээний vнийн дvнг 1895.5 сая тєгрєг болгон єєрчилж С-ГТ-Б 2013-159-1 тоот нэмэлт гэрээ байгуулсан байна.

7. Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийн “Хєгжлийн банк”-нд 2013 онд хийсэн шалгалтаар “Гудамж” тєслийн барилгын ажил гvйцэтгэгч компаниудад тусгай зєвшєєрєл олгогдсон байдлыг vзэхэд 12 компани 2013 оны дєрєв, тавдугаар саруудад тусгай зєвшєєрєл авсан ба “Пабликроуд” ХХК “Ажил гvйцэтгэх гэрээ” байгууллагдсаны дараа тусгай зєвшєєрлєє авсан байна. Єєрєєр хэлбэл, гудамж тєслийн сонгон шалгаруулалт ил тод бус, шударга явагдаагvй болохыг харуулж байна. “Гудамж” тєслийн хvрээнд баригдах замын барилгын ажлуудын тєсєв, тєлєвлєгєєг тєслийн удирдах хорооны 81 тоот тогтоолоор баталж, замын барилгын ажлыг эхлvvлсэн байна. Магадлал хийгээгvй зураг тєсвєєр авто замын барилгын ажлын гэрээ байгуулж эхлvvлсэн нь Тєсвийн тухай хуулийн дєрєв дэх заалт Хєрєнгє оруулалтын тєсєвт техник, эдийн засгийн vндэслэл хийгдсэн, зураг тєсвєє батлуулсан, хуульд заасан бусад зєвшєєрєл олгогдсон тєсєл, арга хэмжээг тусгана, Барилгын тухай хуулийн 12.1-нд заасан барилга байгууламжийн зураг тєсєл боловсруулах, барилгын ажил гvйцэтгэх, барилгын материал vйлдвэрлэх, зураг тєсєл зохиогч, хєрєнгє оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгvйгээр гvйцэтгэхийг хориглоно мєн 13.5 дэх заалт Энэ хуулийн 13.2, 13.3-т заасан зураг тєсєлд магадлал хийлгээгvй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглоно, 16.2-д заасан Барилгын ажлыг зураг тєсєлгvйгээр гvйцэтгэхийг хориглоно гэж заасныг тус тус зєрчсєн байна.

8. Засгийн газрын 118 дугаар тогтоолоор “Дэд бvтэц” тєсєл нийт 14 тєрлийн инженерийн дэд бvтцийн барилга байгууламж, шугам сvлжээний ажлыг гvйцэтгэхээр тусгагдсаны хоёр ажил нь тєсєл хэрэгжихээс ємнє гvйцэтгэсэн ажил байгаа ба эдгээр ажил нь тєсєвт єртгийн ихээхэн зєрvvтэй, хугацаандаа ашиглалтанд ороогvй байна. Vvнд:
• “Яармагийн гvvр” орчмын орон сууцны хорооллын бохир ус, дулаан, цахилгаан шугам сvлжээ, барилга байгууламжийн ажлыг “Пума” ХХК нь єєрийн хєрєнгєєр 2012 онд хийж гvйцэтгэснийг ТЄХ-ны 2013 оны есдvгээр сарын 26-ны єдрийн 541 дvгээр тогтоолоор 8.867.4 сая тєгрєгийн дулааны магистраль шугам, гvvрэн байгууламж, тулгуур баганыг “Улаанбаатар дулааны сvлжээ” ТЄХК-ийн vндсэн хєрєнгєд, НИТХ-ын 2013 оны наймдугаар сарын 16-ны єдрийн 92 дугаар тогтоолоор 3.802.0 сая тєгрєгийн 2.3 км урттай бохир усны шугам сvлжээг нийслэлийн ємчид бvртгэсэн байна. “Пума” ХХК-ийн орон сууцны хорооллын инженерийн шугам сvлжээний угсралтын ажлын тєсєвт єртгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хянахад гадна дулааны шугам, дvvжин гvvр, цахилгаан, бохирын шугамын тєсвvvд нь ажлын зургаас зєрvvтэй, ажлын тоо хэмжээ зєрсєн, ажил орхигдуулсан, материалын зардал, машин механизмын зардлыг хэт єндєр тооцсон зэрэг дутагдалууд илэрсэн байна.

9. Засгийн газрын 118 дугаар тогтоолд 2014 оны 263 дугаар тогтоолоор орсон єєрчлєлтєєр “Дэд бvтэц” тєслийн гvйцэтгэх инженерийн дэд бvтцийн хоёр ажилд нэмэлт єєрчлєлт орж тєсєвт єртєг нь 906.8 сая тєгрєгєєр нэмэгдсэн байна. Тухайлбал, Баянголын амны орон сууцны хорооллын 10 ш ус, дулаан дамжуулах тєсвийн барилга угсралтын ажил гэж заасныг гадна дулаан, цэвэр ус, цахилгаан хамгамжийн зураг тєслийн ажлыг нэмж хийхээр 818.0 сая тєгрєг нэмж тєсєвлєсєн байна. Энэ нь тєсвийн жишиг vнэлгээнээс 52,5 хувиар єссєн, бодитой бус vнэлгээ болсон байна.

10. Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 7-ны єдрийн 82 дугаар тогтоолоор ЗГVЦ-ыг арилжаалж бvрдvvлсэн хєрєнгєєс “Шинэ тємєр зам” тєслийг санхvvжvvлэх 200.0 сая ам.доллартай тэнцэх хєрєнгийг “Хєгжлийн банк”-аар дамжуулан авах “Засгийн газрын бондын хєрєнгєєр тєсєл санхvvжvvлэх, эргэн тєлєлтийг зохицуулах тухай” Г03/95/3-ТЗ-ХО 2013.16 тоот гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-ны єдєр байгуулсан бєгєєд 2014 оны есдvгээр сарын 17-ны єдрийн байдлаар “Чингис” бондын хєрєнгєєс 189.6 сая ам.долларын гvйцэтгэлээр 196.2 сая ам.долларын санхvvжилтыг тус тєсєлд олгоод байна. “Хєгжлийн банк”-ны єєрийн Евро бондоос 50.0 сая ам.долларын санхvvжилт “Шинэ тємєр зам” тєсєлд олгох болсноос 2014 оны есдvгээр сарын байдлаар нийт 25.0 сая ам.долларын гvйцэтгэлд 19.7 сая ам.долларыг олгосон талаар аудитын тайланд бичсэн байна. Тvvнчлэн Ухаахудаг-Гашуун сухайт тємєр зам тєслийн тємєр замын суурь бvтэц барих гэрээний дагуу гvйцэтгэлээр “Самсунг Си энд Ти” компанид долоон сая ам.долларын тєлбєрийг олгоод байна. Тємєр замын дээрх тєслvvд дээр бондын хєрєнгийг зориулалтын дагуу бодитой зарцуулаагvй гэсэн асуудал олон нийтээс байнга гарч байгаатай холбогдуулан “Хєгжлийн банк”-ны зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг хараат бус аудитороор шалгуулах шаардлагатай гэж vзэж байна.

11. “Хєгжлийн банк”-аас олгог­дож буй зээлvvд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бvртгэгдэхгvй байгаа нь банкны системийн зээлийн мэдээллийн нэгдсэн бодлогыг алдагдуулах, зээлийг зориулалт бусаар ашиглах, бондын хєрєнгийг мєнгє хvvлэх хэрэгсэл болгох, цаашлаад банкны системийн зээлийн чанарт сєргєєр нєлєєлж болзошгvй байдлыг бий болгож байна.

ГУРАВ. “Хєгжлийн банк”-ны удирдлага, бvтэц, дотоод vйл ажиллагаа, зардлын талаар:

“Хєгжлийн банк”-ны єнєєгийн удирдлагын баг нь мэргэжлийн бус, банкны мэдлэг туршлага багатай болох нь тэдний vйл ажиллагаанаас тодхон харагдаж байна. Зээлийн хороо нь бараг ажилладаггvй, яамны захиргаадлын зээлийн хvсэлт, шийдвэрийг зээлийн эрсдэлийн тооцоолол, судалгаа шинжилгээгvйгээр, тєсвєєс эргэн тєлєгдєнє гэсэн байдлаар автоматаар дамжуулан баталж байгаа нь дунд хугацаандаа буюу 2-3 жилийн дараа улсын тєсвийг ихээхэн хvндрэлд оруулах, єрийн дарамтыг нэмэгдvvлэх, хєрєнгє оруулагчдын ємнє нэр хvндээ алдсан байдал руу тvлхсэн vйл ажиллагаа болж байна. Тухайлбал,

1. “Хєгжлийн банк”-ны ТУЗ нь хуулийн хvрээнд зохих тvвшинд ажиллаж чадахгvй байна. Тухайлбал, “Хєгжлийн банк”-ны хуульд зааснаар ТУЗ сард нэгээс доошгvй удаа хуралдана гэснийг ханган ажиллаж чадаагvй тєдийгvй хуулиар хvлээсэн банкны vйл ажиллагааны стратеги, бодлого, зарчим, журам заавруудыг цаг хугацаанд баталж хариуцлагатай хуулийн хvрээнд ажиллаагvй байна.

2. “Хєгжлийн банк”-ны тухай хуулийн 18.1.4-т заасны дагуу “Хєгжлийн банкны бизнес тєлєвлєгєєг батлахдаа Монголбанк болон Санхvvгийн зохицуулах хорооны саналыг авах” гэснийг ТУЗ нь хангаж ажиллаагvй байна.

3. “Хєгжлийн банк”-ны тухай хуулийн 20.1-д “Хєгжлийн банк”-ыг vндсэн дєрвєн нэгжтэй байхаар баталсан байхад бvтэц орон тоо, зардлыг нэмэгдvvлэн тус банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєл (ТУЗ) 2014 оны 13 дугаар тогтоолоор Хєрєнгє оруулалтын газрыг нэмж байгуулсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зєрчсєн байна. ТУЗ-ийн энэхvv шийдвэр нь мєн хуулийн 22.1-д заасан “Хєгжлийн банкинд бvтцийн єєрчлєлт хийх, єєрчлєн байгуулах” Засгийн газрын бvрэн эрхийг зєрчсєн байна. Хууль зєрчсєн шийдвэрийн улмаас орон тоо 62-оос 112 болж огцом нэмэгдсэн байна.

4. “Хєгжлийн банк” УИХ-ын 52 дугаар тогтоол, VАБЗ, “Хєгжлийн банк”-ны тухай хуулийн олон зvйл заалтыг зєрчиж бондын эх vvсвэрээс нэг тэрбум тєгрєгийг арилжааны банкуудаар дамжуулан єєрийн ажиллагсдад хєнгєлттэй хэлбэрээр зээл олгосон байна.

5. Хєгжлийн банк”-ны гvйцэтгэх удирдлагын багийг “Хєгжлийн банк”-ны тухай хуулийн 19.2-т заасны дагуу Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгоогvй шууд томилсон тєдийгvй мєн хуулийн нэг дэх заалтыг зєрчин гvйцэтгэх удирдлагад тавигдсан дийлэнх хvмvvс нь “Банк, санхvv, эдийн засгийн дээд боловсролтой, санхvvгийн салбарт таваас доошгvй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангаагvй байна.
6. “Хєгжлийн банк”-ны тєсвийг хэт vрэлгэнээр баталж, зарцуулж байна. Тухайлбал,

• Гvйцэтгэх удирдлага 6-10 сая тєгрєгийн цалинтай, дээрээс нь улирал тутам цалингийн 100 хувьтай тэнцэх хэмжээгээр урамшуулал авдаг.
• “Хєгжлийн банк”-ны Гvйцэтгэх захирал Н.Мєнхбат нь гадаад томилолтыг хэт vрэлгэн зарцуулж ирсэн байна. Жишээлбэл, 2014 онд Санкт Петербург хотод нэг хоногийн зочид буудлын зардалд 2150 ам.доллар, онгоцны тийзэнд бизнес ангиллаар есєн сая тєгрєг зарцуулсан байна.
• Баяр ёслолын арга хэмжээнд 2014 оны арванхоёрдугаар сард 90 сая тєгрєг зарцуулсан.
• “Зууны мэдээ” сонины хэвлэлийн танхим цагийн 150 мянган тєгрєг байдаг газар нэг удаа хэвлэлийн хурал зохион байгуулахдаа “Хєгжлийн банк” 9,6 сая тєгрєг зарцуулсан гэх мэт олон баримт байна.

7. Аудитын явцад зээлийн материалыг судалж vзэхэд 2013 оноос хойш батлагдсан зээлийн материалд Зээлийн хорооны хурлын протокол байхгvй байсан ба 2012 онд батлагдсан Зээлийн vйл ажиллагааны журмаар Зээлийн хорооны хурлыг протоколоор батлуулдаг байсан бол 2013 онд шинэчлэн батлагдсан журмаар дээрх заалтыг хvчингvй болгож зєвхєн батлах хуудас бичдэг болсон байна.

Энэ нь Зээлийн хорооны шийдвэр vнэн зєв, шударга, ашиг сонирхлын зєрчил бий эсэхийг тодорхойлох боломжгvй болгосон байна. Єєрєєр хэлбэл, бондын хєрєнгийг дур зоргоор зарцуулах боломжийг бvрдvvлж авсан байна.
8. “Хєгжлийн банк”-ны бондын чєлєєт эх vvсвэр болох 1.3 их наяд тєгрєгийг арилжааны банкуудад харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулсан байна. “Хєгжлийн банк”-ны Монголбанк болон арилжааны банкин дахь харилцах, хадгаламжийн vлдэгдэл 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний vлдэгдэл 1381.1 тэрбум тєгрєг байгаа бєгєєд vvнээс “Чингис” бондын зарцуулаагvй vлдэгдэлийг дараах арилжааны банкуудад байршуулсан байна:

 

 

Vндэсний vйлдвэрлэлийг дэм­жих, ажлын байрыг нэмэгдvvлэх, нэмvv єртєг шингэсэн экспортын бvтээгдэхvvн vйлдвэрлэх, Монгол Улсын валютын нєєцийг нэмэгдvvлэх зорилгоор “Хєгжлийн банк” нь VХААЯ болон Голомт банктай хамтран салбарын дамжуулан санхvvжилтийн гэрээг байгуулж, 269.0 тэрбум тєгрєгийн санхvvжилтийг Голомт банкинд олгосон боловч бондын хєрєнгєєр санхvvжиж буй Vйлдвэр, хєдєє ай ахуйн яамны тєслvvдийн vйл ажиллагааг зогсоожээ. Vvнээс vvдэн бондын хєрєнгє зориулалтын дагуу ашиглагдахгvй арилжааны банкинд vр ашиггvй, сул байрших нєхцєл бололцоог бий болгосон байна.

Ажлын хэсгийн дvгнэлт:

Дээрх бvх зєрчил, дутагдлууд нь Vндэсний аудитын газраас 2014, 2015 онуудад “Хєгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн билээ. “Хєгжлийн банк”-ны активийн удирдлага хангалтгvй байгаагаас бондын ашиглагдаагvй эх vvсвэрийг ямар байгууллагад ямар шалгуур, нєхцєлєєр байршуулах асуудлуудыг журамлаагvй, зохицуулалт хангалтгvй байсан нь шударга бус єрсєлдєєнийг дэмжсэн нєхцєл байдлыг vvсгэсэн байна. Бондын чєлєєт эх vvсвэрийг цєєн хэдэн банкинд хэт давуу байдлаар байршуулсан байна. Тухайлбал, тєгрєгийн хадгаламжийн 66 хувийг Худалдаа хєгжлийн банк, Улаанбаатар банкинд ам.доллар, еврогийн хадгаламжийн 91 хувийг Улаанбаатар, Голомт банкинд, иенийн хадгаламжийг 100 хувь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх