Ерөнхийлөгчид санаархсан Х.Баттулгыг дарах ажиллагаа эхлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 26 ・ 7

Өдгөө Тавантолгойг тойрсон улс төрийн гол тэмцэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр зам дээр өрнөж буй нь нууц биш болсон зүйл. Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр эхний ээлжинд Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэх төмөр замыг барихаар шийдсэн мөчөөс эхлэн Шаргал ордон доторх улс төржилт идэвхжиж, төмөр зам барих бод­логыг бодлогоор унагаах оролдлогууд хүчтэй хийгдэх бол­сон билээ. 
    
УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуу­лалтын сайдаар ажиллаж байхдаа “Монголын төмөр зам” гэх Төрийн өмчит компанийг байгуулж, дар­гаар нь бие хамгаалагч мэргэжилтэй өөрийнхөө хүн болох Б.Батзаяаг томилуулж байв. Тэр цагаас хойш “Мон­голын төмөр зам” компани чухам ямар ажил хийсэн нь тодор­хойгүй ч улс төрчдийн гар, хөл бологчдоор дүүрч, улс төрж­сөн компани болж хувирсныг хэн хүнгүй мэднэ. 
    
Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь шөнө дөлөөр сүр дуулиантайгаар баривчилсан билээ. Үүнээс гадна төслийн ерөнхий гүйцэтгэгчид болох Өмнөд Солонгосын хоёр ч компанийн байранд цагдаагийн тус­гай­гийн алба хаагчид гэнэтийн дайралт хийн орж, бичиг баримтыг нь хурааж, битүүмжлэн зарим солонгос захир­луудыг нь баривчилсан юм. Тэднийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа аж. 
    
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын далан барихад зарцуулахаар Солонгосын “Samsung C&T” компанийн данс руу Хөгжлийн банкнаас 199 сая дол­ларыг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөний 70 хувийг тус компани эргүүлээд Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн гэх шуугиан дэгдээд буй. Солонгост угаагаад оруулж ирсэн мөнгөний дүн 42 сая доллар аж. Энэ их мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон гэж байгаа. Энэ их мөнгө УИХ-ын гишүүн Х.Баттулга, Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Ц.Энхтуяа, Ч.Ганбат, Б.Мөнхзул гэсэн таван хүний нэр дээр орж ир­сэн гэцгээж буй. 
    
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга “Энэ бүх асуудал баялаг­тай л холбоотой шүү дээ. Баялгийг хэн, хаашаа зар­цуулахтай холбоотой зүйл яваад байна. Баялгаас болж л ийм юм болж байгаа. Баялгийг хэн гартаа оруулж, эрх мэдэл дээр хэн удаан суух вэ гэдэг дээр л тэмцэл өр­нөж байна” хэмээн энэ үйл явдлыг тайлбарлав. 
    
Нөгөө талаар, түүний улс төрийн өрсөлдөгчид нэр хүнд нь өдөр хоногоор өсч, 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэв­ших өндөр магадлалтай болоод байгаа түүнийг эртхэн шиг дарж авахыг хүссэн учраас энэ үйл явдлыг эхлүүлж, дэ­вэр­гэсэн гэж учир мэдэх хүмүүс жиг жуг хийж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 27/

    баттулга ямарч тохиолдолд элбэгдоржоос дээр байх даа

    1
    Хариулах
  • орос / 2015 11 сар 27/

    жинхэнэ монгол ерөнхийлэгчтэй болмоор б, баттулга яг таарна

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 27/

    Энэ бүх ажилгаа Элбэгдоржийн захиалгаар хийгдэж байгаа юм Элбэгдоржийн таван толгоыг авах гэсэн шуналд Баттулга гэдэг хөндлөн хэвтсэнээс болсон бас өөр том асуудал байгаа

    2
    Хариулах
  • Baatar!! / 2015 11 сар 26/

    Battylga bol eh oronch sain setgeltei hyn dee!!ebeegees chini hamaagyi deer dee!!!

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 26/

    Zow hvn eh orndoo ym hih setgeltei hvn shv

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 26/

    Элбэгдоржтонг бодоход нэг нүүртэй юм даа.

    1
    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 26/

    Ийм рекэтчин Ерөнхийлөгчтэй болчихвол Монгол улс яах юм бэ??? Өөрийгөө ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдлэж байх шив дээ, Баттулга гуай, нэр хүнд өдөр хоногоор өсөөд байхдаа яахав дээ, харин эсрэгээрээ булай нь дэлгэгдээд салам унаад байгаа юм биш үү?? Баттулга өөрийнхөө тухай ингэж мөнгөөр бичүүлдг

    Хариулах