Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 26
・ 6
Энэ үгийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүлж байгаа тухай мэдээлэл хийх үеэр хэлсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийг Эрүүгийн гэмт хэрэг гэж үздэггүйгээс нийгэмд бугшиж, амь бөхтэй байсаар байгааг тэрбээр хэлээд “Эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг санаа нэгдэн ажиллаж байна. Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлэг амжилттай дэмжигдсэн. Гэтэл өчигдөр болсон Хуульзүйн байнгын хорооны хурлаар эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой байтал МАН-ын гишүүд картаа хийхгүй суусан нь энэ хуулийг батлахад оролцохгүй гэдгээ илэрхийлж байна.
Тэр үйлдлээрээ гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм. Иймээс Эрүүгийн хуулийн хэлэлцүүлэгт хууль тогтоох эрхтэй хүн болгон нам харгалзахгүй оролцооч. Таны дарах кноп нэг хүний амийг аварна. Таны батлах хууль гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмэр болно” гэлээ.
"Эрүүгийн хуулинд орох энэ заалтыг дагаад маш олон хууль ажилд орно. Тахарын албаны тухай хууль, хохирогчийг хамгаалах тухай, гэрчийг хамгаалах тухай хуулиуд идэвхтэй ажилд орно.
Хохирогчийг хамгаалах байрыг бид байгуулсан ч санхүүжүүлж чадахгүй санхүүжилтээ зогсоосон. Одоо эрүүгийн хуулийн өөрчлөлт батлагдвал прокурор, шүүх зэрэг бүх талбарт анхаарал хандуулж, хуулийн салбарт хийж буй том өөрчлөлтүүдийг эргэж амилуулахад түлхэц өгнө. Ингэснээр хохирогчийг хамгаалах байрыг ажиллуулж, Засгийн газар мөнгө өгөхөөс өөр аргагүй болно" гэв.
"Уур бухимдалгүй хүн гэж байхгүй. Гэхдээ бухимдлаа хүчирхийлэлтэйгээр илэрхийлэхгүй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Иймд өчигдрийн хуралд картаа хийлгүй суусан цөөн хэдэн эрэгтэй гишүүдэд хандахад та бүхний дарах кноп болгон Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, ахмадуудын эсрэг хүчирхийллийг багасгана. Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс энэ хуулийг батлагдахыг харж суугаа" гэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.