БИЧИН ЖИЛИЙН УЛС ТӨР

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 26 ・ 1

2016 оны улстөрийн прогноз сүүлийн өдрүүдэд тодорохой болж ирлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл худалдаж бусад намтай хэрхэн нэгдэж ажиллах талаар ярилцсан байна. УИХ-ын сонгуульд эвсэл болж орох, эсвэл нэгдэж  нэг нам болж ажиллах тохиолдолд Гүйцэтгэх зөвлөлд төлөөллийг нь хэрхэн багтаах гээд ярилцах асуудал их  байжээ. Эндээс ямар шийд гарахаас шалтгаалан ИЗНН, МҮАН-ынхан ирэх сонгуульд яаж орохоо шийдэх юм байна. АН-ын угшилтай намууд нэг талдаа  гарсан бол нөгөө талд МАН, МАХН-ынхан хамтран ажиллах тухай мөн ярилцаж байна. Тодруулбал МАН-ын угшилтайнууд нь нөгөө талдаа гарчээ.

 

АН-тай ганзаг холбох гэж буй МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-аас өрх тусгаарласан. Замын дундаас МАХН-тай эвсэж УИХ-д суудалтай нам болж чадсан. Гэвч энэ эвсэл  бүрэн эрхийн 4 жилийн хугацаагаа гүйцээж чадалгүй задарч буйг гишүүд нь өнөөдөр ил тод хэлэх болжээ. М.Энхсайхан ч Н.Энхбаяртайгаа таарамж муу, үзэл бодол нийлэхгүй болсон гэдгээ ч удаа дараа хэвлэлийн хуудсаар зарлав.  Өнөөдөр тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нартай хамгийн ойр байж намаа нэгтгэх саналаа уламжилсан.

 

АН-ын хувьд  олонхийг бүрдүүлэх бүрэн эрхийнхээ хугацаанд хуучин зуршлаа гээж чадалгүй гүйцэтгэх засаглалаа унагаад авсан. Үүнд гомдсон Н.Алтанхуяг нам дотроо сөрөг хүчин болж хүчтэй тоглолт хийж байгаа. Сульдаж буй Алтангадас фракциа  шинэ цусаар сэлбэж бүхий л салбарт хүчтэй байхаар нарийн тактик боловсруулан ажиллаж байна. Олон намын төлөөллөөс бүрддэг нам болохоор фракциудын тулаан энэ мэтчилэн намжихгүй. Тамга хэний гарт байна тэр фракци бусдыгаа шахдаг. Үүнээс болж АН-ын фракциудын дотоод зөрчил ширүүсч нэгийгээ татаж унагаасаар сонгуулиар ялагдах гол шалтгаан нь болдог.  Ийм гашуун түүх энэ удаа ч давтагдаж байна. АН-ын фракцийн тэмцэл туйлдаа хүрч тэргүүлэгчийнх нь хамгийн ойрын хүнийг барьж хорьж, яллаж улстөрийн тавцангаас зайлуулах хамаг муу муухай бүхнийг хийж байна. Энэ нь бүр хүрээгээ тэлж интерполийг оролцуулан дэлхий дахинаа эрэн сурвалжилж бусдынхаа халаасыг нэг мөр эргүүлэхээр улайрч байгааг харж байна.

 

Үнэхээр идсэн уусан дээрээ тулвал бүгд ижилхэн, харин хэн нь илүү идсэн вэ гэдэг л байгаа юм. Ийнхүү АН-ынхан улс орноо бодох завгүй тэмцэлдэж байхад  сөрөг хүчин болсон МАН-ынхан юу хийж байгаа нь бас сонин. 

 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 26/

    Бич жилийн зуд яахав арилнаХарин бич улс төр яах бол гэхээс дотор муухай ч толгой эргэв.Хэцүү Зүүнтэн нар юу хийх бол Хэцүү Зүүнтэн нарт эх орноо өгвөл үхэхээс өөр арга алга

    Хариулах