МАН "Тусгаар тогтнол"-ын баярыг тэмдэглэлээ

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 11 сар 26 ・ 5

  - Их жанжин Сүхбаатарын хөшөөнд МАН цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ -

    Тэртээх 1924 оны 11 сарын 26-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж,  анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Энэ түүхт өдрийг тохиолдуулан МАН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид, жирийн иргэдийн төлөөлөл Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 91 жилийн өмнө Монгол Ардын намын төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргаж, үүнийг нь  Төв хорооны хурлаар хэлэлцэн баталсан түүхтэй. Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтөний улс төрийн дэвшилтэт үзэгдэл болох бүгд найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн  анхны улсын нэг болсныг эрдэмтэн, судлаачид цохон тэмдэглэдэг. Бүгд найрамдах улсаа тунхаглан зарлаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан энэ өдрийг бид мартах учиргүй. Энэхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын цөм нь үндэсний ардчилсан үзэл байсныг судлаачид онцолдог. Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Тусгаар тогтнолын ордны их танхимд хүндэтгэлийн арга хэмжээг МАН-аас зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "Та бүхэндээ  Монгол Улс хүн төрөлхтөний төрт ёсны хөгжил дэвшил бүгд найрамдах байгуулалд шилжин орсны 91 жилийн ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон.Үндсэн хуулийнхаа дагуу 1924 онд Монгол оронд анх удаа парламентат ёсыг хэрэгжүүлж Улсын Их Хурал, Улсын Бага Хурлыг байгуулсан билээ. Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг өргөн буюу харьцангуй цогц утгаар тавьж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг өрнө, дорнын сонгодог ардчилсан орнуудаас ч өмнө хуульчилсан байдаг. Зарим нэг хязгаарлагдмал заалт байсан хэдий ч БНМАУ-ын анхны Үндсэн хууль түүхэн тодорхой нөхцөл, оюунлагийн төвшин, тухайн нийгмийн харилцааны шууд тусгал байсан юм. 1940, 1960 оны Үндсэн хуульд ангийн шинж чанар гүнзгийрч байсан боловч анхны Үндсэн хуулиар тунхагласан Бүгд Найрамдах байгууллын үзэл санааны залгамж чанар хадгалагдсаар 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуульд жинхэнэ утгаараа тусгагдан амьдралд хэрэгжсэн билээ" гэлээ. Дараа нь Урлагийн гавъяат зүтгэлтэн  Э.Чойдогийн хөгжим,  Төрийн шагналт Сэвжидийн дэглэлт "Жалам хар" бүжгээр урлагийн тоглолтын салхийг хагаллаа. Энэ арга хэмжээний үеэр төр, нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Ардын намын "Тусгаар тогтнол" одон, "Эх орны төлөө"  тэмдгээр тус тус шагналаа.

Тусгаар тогтнол одонгоор ахмад дайчин Т.Лувсансүх, Гавъяат тамирчин Д.Сэрээтэр, барилгын салбарын тэргүүний ажилтан Г.Жамбалдорж,  Дундговь аймгийн Далай багийн малчин  С.Батсайн, "Чингис хаан" хамтлагийн хөгжимчин  Р.Ганбаатар нарыг шагналаа.

"Эх орны төлөө" тэмдгээр НАМОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Индра, "Х-ТҮЦ" хамтлагийн жүжигчин Н.Онон, "Event of Mongolia" продакшны захирал, дуучин  О.Анхбаяр,  Стратеги академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ц.Байгалмаа, "Юнайтед Фэмили Интермед" эмнэлгийн их эмч Б.Батжаргал нар, намын хүндэт медалиар  Норвеги улс дахь МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Найданхүүг тус тус шагнасан юм. Тусгаар тогтнолын баярын түүхт энэ өдөр МАН-д элсэхээр 900 залуу хүсэлтээ ирүүлжээ.  Тэдний төлөөлөл болгон 91 залууст МАН-ын удирдлагууд, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд намын батлахыг нь гардуулж өглөө.

             


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 30/

    nastai humuuseer show-daal unen sunsgui shaarnuud shuu

    Хариулах
  • sansar kabel / 2015 11 сар 30/

    Chingis khaan ni Ardchilsan namiinh Sukhbaatar General ni Ardiin namiinh yum uu tee ? ... ardiin nam ni arai jul yum baishd teguul neg mauzertei nuhur kkkkkkk... uuchlaarai

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 27/

    UUL NI MAH NAM L TEMDEGLESEN UM SHIG BNAA SAIKHAN ARGA HEMJEE BOLJEE MAN-HAND TALARHAJ BNAA

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 27/

    ENE MEDEE ORUULSAN HUN JAAHAN MEDREMJTEI BAIGAACH DEE AN GSN HIRNEE MAN NAMIIN HUMUUS BAIGAAD BAIH UM HEHE

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 26/

    Elbegdorj, Bayartsogt geh met humuus ene tusgaar togntonoliin udurt yagaad durgui, ach holbogdol ugdugui yum bol?

    Хариулах