Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 11 сар 27

2015 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын саваар 13-18 градус, Хэнтийн уулс ,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн,Г овийн бүсийн зүүн хэсгээр 6-11 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн бүсийн баруун хэсгээр 1 градус хүйтнээс градус 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.