Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 27
・ 8
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүний өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг оруулав. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “Ю.Цэдэнбал гэдэг хүнийг намынхаа эгнээнээс хөөж, гавьяа шагналыг хурааж авчихаад яагаад уйчлал гуйхгүй байгаа юм. Хамтад нь оруулж ирсэн цагаатгах асуудлыг бид шүүхгүй. Тиймээс түүхэн хүн гэдгээр түүхэн ойг тэмдэглэх асуудлыг оруулж ирэх хэрэгтэй” гэдэг санал гаргаж байсан юм.
Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Ч.Хүрэлбаатар мэтийн түгжил тогтоолын төслийг уншсанд харамсч байна. Өргөн барьсан төслөөс асуух, тодруулах зүйл их байна. Ю.Цэдэнбалыг 1990 онд тэр үеийн МАХН ард түмний өмнө хүлээсэн үүргээ хөсөрдүүлсэн гэж намаасаа хөөсөн. Одоогийн МАН Ю.Цэдэнбал агснаас уйчлал гуйх уу. Эд хэрэгслийг нь үрэгдүүлсэн байна. Үүндээ хариуцлага хүлээх үү. Одоо энэ бүгдэд уйчлал гуйх ёстой. Ч.Хүрэлбаатар хамт байдаг хүмүүсийнхээ араас хутга шаадаг. Өөрийн болоод өрөөлийг хутгалдлаг. Намын нарийн бичгийн дарга хүн яагаад энэ асуудлыг оруулж ирсэн юм бэ” гэдгээр энэ асуудлыг улстөржүүлсэн юм.
Харин Ч.Хүрэлбаатар гишүүн хариуд нь “Б.Гарамгайбаатар гишүүн ээ, том бай. “Чингис”, “Самурай” бондын талаарх саналыг уншсандаа би биш та жижиг байна. Хоёрдугаарт, МАХН энэ хүнийг хэлмэгдүүлсэн, уйчлал гуйх асуудлыг яриад байна. Одоогийн МАН руу дайрч, битгий гүтгээч. АН, “Шударга ёс” эвслийн олон гишүүн энэ тогтоолыг санаачилж оруулж ирсэн. Би МАН-ын нарийн бичгийн дарга мөн. МАХН-ын Төв хорооны наймдугаар хуралдаанаар Ю.Цэдэнбалыг ажлаас нь халахыг чөлөөлөөд тухайн үеийн Үндсэн хуулийг үндэслэж байгаа Хөдөлмөрийн баатар, маршал цолыг нь хураах шийдвэр гаргасан. МАХН энэ шийдвэрийг эргэж хэлэлцээд холбогдох уйчлал гуйсан гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүнд хэлье” гэсэн юм.
Ц.Нямдорж гишүүний хувьд “Энэ асуудлыг хэлэлцэхэд хоорондоо хатуу үг шидэлцэхгүй байхыг хүсмээр байна. 1990 онд энэ шийдвэрийг гаргаж, 1997 онд МАХН 22 дугаар хуралдаан, УИХ-аар Ю.Цэдэнбалыг хөөсөн 1990 оны тогтоолыг хүчингүй болгосон. Н.Энхбаяр уучлал гуйчихсан гэдгийг тодруулж хэлье” гэсэн юм.
С.БАЯСГАЛАН
www.newscom.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.