П.Очирбат нагац дүүгийнхээ талаар ингэж ярьжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 28 ・ 9

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Түүнийг Солонгосын “Самсунг С&Т” корпорациас их хэмжээний мөнгө хахуулиар авсан байж болзошгүй гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар түүнийг Зайсангийн хорих ангид хорьж байна.

Түүний нагац ах нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ерөнхийлөгч асан П.Очирбат гэдгийг хүмүүс мэднэ. Тиймээс Б.Батзаяаг саяханы нэг өдөр богино хугацаагаар батлан даалтад гарахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүнийг П.Очирбат гуайг гэж ярьцгааж байсан билээ.

 

Тэгвэл П.Очирбат энэ хэргийн талаар анх удаа ам нээж, байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр дүүгийнхаа талаар ярихдаа “Тэр хүүхдийг өмгөөлж, хамгаалах хүн нь би яах аргагүй мөн. Сэтгэл зовних л байна. Дотроо юу болсон юм бол үнэн, мөн нь тогтоогтох байлгүй гэж бодож сууна. Тэр бол миний зээ хүү. Үнэндээ ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг би мэдэхгүй юм. Тэр хүүг би төрийн албан тушаалд томилогдоход нөлөөлөөд байсан юм байхгүй. Албан тушаалд томилогдоход нь овоодоо гэж боддоог. Энэ хүүд би сүйдтэй нөлөөлж, тусалсан юм байхгүй шүү дээ. Учир нь хурдхан шиг олдоосой гэж бодож байна. Шүүх үнэн мөнийг олох биз ээ. Дотроо харамсаж байна. Б.Батзаяагийн эхнэр хүнд өвчтэй. Ийм байхад заавал түүнийг хорьж, цагдах хэрэг байсан юм болов уу. Гадуур байцааж шалгаад байж болдоггүй юм уу л гэж бодогдох юм. Хүнийхээ хувьд их дажгүй хүү байгаа юм. Юманд итгэлтэй, зүтгэлтэй хүн. Би түүний зан аашгийг их тоодог” гэжээ.


24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • очирбатаа / 2015 11 сар 30/

    таны зээ хүү гээд гадуур шалгах ёстой юу,ийм хүмүүс төрд суугаад байхаар амьдрал яаж дээшлэх вэ,гэртээ амармаар юм

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 30/

    таныг жужиглэснээс хойш 25 жил энгэрэв. бид нефтээ нэрдэггуй санаа нэгтнуудийнхээ хоол болгоод л. нефть эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа гэдгийг мэддэггуй. эсгий табчик хийгээд байх уу?

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 30/

    ундсэн хуулийн цэц гэж хааяа нэг хувцасаа сольж эмссэн юмд ундсэн хуульд нь луйварын ээрчлэлт хийх гэж байхад дуугуй л сууцгаах юм. тэнэгууд. бас эндэр цалинтай.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 29/

    Монгол төрийн өрийг өшиглөж, хайр буяныг нь даагаагүй энэ шуналт урвагчийг цээрлүүлэх тэнгэрийн цаг удахгүй ирнэ. Хөгийн, хогийн этгээд нүглээ үүрэх цаг ойртсоор байгаа шүү

    Хариулах
  • шунал / 2015 11 сар 29/

    Алт хөтөлбөр гэж аргагүй их гай лай ланчиг энэ улс оронд санаачлаж эхлүүлсэн нүгэлтэн,бас дээл хувцасандаа гарынхаа тосыг арчиж эх орон элгэн саднаа басамжилсан,ХОВДГЫН ГАЙ киноны үнэн дүр төрх

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    idej hanadaggyi shunaliin tulam bol OCHIRBAT boloi burhan chamaig gesgeenee

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    teneg myy arslan xamartiin ax dvv vaj sain oligtoi bx vm ex oroniig min ylam jadyyryylsan nobsh

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    ochirbat ulsiig mini BAAR bii bolgoson do. hugelt hun!!!

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    Барзайсан муу хулгайчийн хамрыг хараарай. Мөдхөн нүгэл нь нүдээрээ гарч барзайсан хамар нь тасарч унана даа муу гөлөг

    Хариулах