Н.Энхбаяр хувийн эмчээ ЭМС-ын сайд "болгоно"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 30 ・ 9

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба саатуулан шалгагдаж буйтай холбогдуулан, өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө ерөнхий сайдад хүргүүлээд нэлээд удаж буй. Энэ хугацаанд засгийн газрын зүгээс Шадар сайд Ц.Оюунбаатарыг  түр орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа юм. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Шударга ёс" эвсэлд Эрүүл мэнд, спортын яамыг  удирдах шинэ сайдын нэрээ тодруулах чиглэл өгсөн байна. Тус яамны суудал сүүлийн жилүүдэд МАХН-аар овоглогдох болсон гэдэг утгаар Н.Энхбаяр ээлжит томилгоог хийнэ гэж олон нийт харж буй. Өнгөрсөн хугацаанд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн нэр яригдаж байсан ч  түүнийг МХЕГ-ын даргаар  Шадар сайдын зүгээс "татна" гэх яриагаар дарагдаж байав. 

Тэгвэл өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Л.Жамбалжав эмчийг анагаах ухааны салбарт насаараа ажиллаж бүхий л зовлон жаргалыг нь ойлгодог хүн гэж үнэлсэн учраас Эрүүл мэнд, спортын сайдад дэвшүүлэхээр болжээ. Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн  сайд асан Н.Удвалын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн билээ. Одоогоор МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хан-Уул дүүргийн МАХН-ын Мянгатын дарга, “Монмэс” эмнэлгийн зөвлөх эмчээр ажилладаг аж.  Өмнө нь Улсын илиникийн төв эмнэлгийн дарга хийж  байсан гэдэг утгаар салбараа сайн мэднэ гэх нэрийдлээр намаас нь зүтгүүлэхээр болсон байна.  

Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ Н.Энхбаяр  өөрийнх нь хувийн эмч хийж явсан үе нэгт нөхөртөө энэ цагийн сайдын суудлыг амлах ажиллагаа явж буй  нь тодорхой болов. Ийнхүү МАХН-ынхан  тэтгэвэрт гарч,  үр хойчоо тойруулан суух болсон Л.Жамбалжав эмчийг гэрээс нь сайдын суудалд тавих ажлаа эрчимжүүлэв бололтой. 

Харин АН-ын нэр бүхий луугарууд  МАХН сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарыг удирдсанаар уналтад орж гүйцлээ, нам дотроосоо томилгоо хийх зүйтэй гэх үг хэвлэлээр дайж, намынхаа удирдлагуудад албан тоот хүртэл хүргүүлээд амжсан. Тодруулбал, АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа "МАХН-д ЭМС-ын яамыг өгөх  шаардлагагүй. АН энэ салбарыг хоёр удаа МАХН-ын мэдэлд өгсөн. Хэрхэн ажилласныг монголын ард түмэн мэдэж байгаа. Өнөөдрийн хүртэл ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна.

Тийм учраас АН эрх баригч намын хувьд бүсийн чуулганд оролцогчдын санал, салбарын хамт олны хүлээлтийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдыг АН-аас томилж, хариуцлагаа хүлээх цаг боллоо. Сайд нь асуудалд холбогдож чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан энэ цаг мөчид ая тал засч энэ салбарыг гурав дахь удаагаа МАХН-д хариуцуулах нь АН-ын хувьд дэндүү ёс зүйгүй, энэ салбарын хамт олныг үл хүндэтгэсэн хэрэг болно” хэмээн  онцолсон нь бий. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 01/

    Denduu huviin sonirholoo umnuu tavichihgyi baigaasai Ashig sonirholiin zurchiltei hun gedeg um bna lee Deer ni doord deerelhu deedsed doldoigchiig ni sain medeh um

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 01/

    Denduu huviin sonirholoo umnuu tavichihgyi baigaasai Ashig sonirholiin zurchiltei hun gedeg um bna lee Deer ni doord deerelhu deedsed doldoigchiig ni sain medeh um

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 01/

    Denduu huviin sonirholoo umnuu tavichihgyi baigaasai Ashig sonirholiin zurchiltei hun gedeg um bna lee Deer ni doord deerelhu deedsed doldoigchiig ni sain medeh um

    Хариулах
  • шаабар / 2015 11 сар 30/

    Жамбалжав яагаад болохгүй гэж. Хүний гавьяат эмч, доктор профессор хүн шүү дээ. Бусад нэр дэвшигчдээс хамаагүй дээр гэж бодож байна.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 30/

    Jambaljav Lambaagaas hamaagui deeree, yadal l emch hun shuudee.

    Хариулах
  • zochin / 2015 11 сар 30/

    Ene Lambaa odoo bagsh baij uyn eruul mendin said ve emch n hamaagui deer

    Хариулах
  • Дон Жуан / 2015 11 сар 30/

    Энэ хүний гэм нүгэлийг дэнсэлвэл 10 удаа хүзүүгээр нь оосорлосон ч багадана.

    Хариулах
  • зочин / 2015 11 сар 30/

    МАХН - д өгсөн салбаруудад Энхбаярын хууль бус томилгоо явагдаж мэргэлжлийн бус чадваргүй хүмүүс ажил унагаж байна. Энхбаяр гэгч шуламаар Монгол Улс тоглуулаад байх юм уу? Энхбаяр бол Монголд авилга, албан тушаалын наймаа, хувилдаан аль муу бүхнийг нутагшуулсан гэм итгээд.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 30/

    ene Enhbayriig odoo yaltai ch bilee! olson zoosnoo ideed zugeer saihan amidarch boldoggui l yum baih da! odoo ene nohor n bas oron shorond oroh hereg garah baih daa?

    Хариулах