Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 30
・ 5
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд Хөгжлийн банкинд шалгалт хийсэн байдаг. Тодруулбал, Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маш хурдан хугацаанд Хөгжлийн банкинд ажиллаж дүгнэлтээ гаргасан ч өнгөрсөн лхагва гарагийг хүртэл шалгалтаа нууж явсан.
Энэ нь улс төрийн шалтгаантай байсан гэхэд хэтийдэхгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэр бүхий гишүүд энэ шалгалтын дүнгээр АН-ыг удаа дараа шантаажилж, Л.Энх-Амгалан гишүүн хэд хэдэн удаа Хөгжлийн банкны шалгалтын дүнг тайлагнах талаар ярьсан ч мэдээллээ хойшлуулж байсан юм.
Харин МАН-ын Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярьсан улс төрийн эгзэгтэй үед шалгалтын дүнг олон нийтэд ил болгож, нэг ёсондоо улс төрийн зорилгоор шалгалтын дүнг ашигласан гэх хардлага байгаа юм. Хөгжлийн банкны хэрэгжүүлж байсан бондноос 5.4 сая ам.доллар сох дутсан талаар, мөн АН-ын нэр бүхий гишүүд энэ банкнаас асар их мөнгө авсан идсэн, уусан тухай яриа нийгэмд хүчтэй тархаад буй юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.