Хүсэл биелэхэд хоёр хоног үлдлээ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 11 сар 30 ・ 2

"T.I" хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнэ “Хүсэл биелнэ” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. "Тусгаар тогтнолын ордон"-д 12 дугаар сарын 2-нд болох тоглолтод та бидний сайн мэдэх "Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, "Аж богдын харуул" зэрэг олон сайхан дуу эгшиглэх юм. Дуучин Мөөжиг хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө уран бүтээлээ туурвисаар явна.

Түүний хувьд бие даасан уран бүтээлийн гараагаа 2004 онд “T.I" хамтлагаа үүсгэн байгуулснаар эхэлсэн гэдэг. Энэ хамтлаг “Чамайг үгүйлнэ”, “Амьд бурхан” зэрэг хит дуу гаргасан нь өнөө ч залуусын сонсох дуртай дуу хэвээр байна.

Дуучин залуу маань хараагүй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад дуу хоолой нь болж “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр ажилладаг юм. 

Уншигч та бүхэнд С.Хүрэлбаатар гавьяатын дуулж олны хүртээл болгосон "Хайрын сарнай" дууг СТА, дуучин Д.Мөнх-Эрдэнийн дуулснаар хүргэе.       

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 01/

    Сайхан дуулдаг юм байна лээ

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 01/

    Таньд амжилт хүсье цогтой өөдрөг байгаад чинь талархаж байна

    Хариулах