Гаалийн удирдах албан тушаалтнуудыг авлигын хэргээр саатуулжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 01 ・ 2
 

gaali1201АТГ-ынхан єнгєрсєн сарын 26-27-нд шилжих шєнє ГЕГ-ын Тєрийн захиргаа, хvний нєєцийн газар хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтох, байцаагч н.Оргилмаа нарыг Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулжээ. Одоогоор дээрх нэр бvхий хvмvvсийг яг ямар хэргээр баривчилсан нь тодорхойгvй байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг авлигын хэрэгт сэжиглэн улмаар саатуулсан гэх мэдээллийг єгсєн. Одоогоор албан єрєєнд байрлах эд зvйлсийг нь битvvмжилсний улмаас гаалиас гарч буй хvмvvс бичиг баримтаа авч чадахгvй байдалд ороод байгаа аж.

Ямартай ч “Буяныг гаргахгvй, бузрыг оруулахгvй” хэмээх уриатай тус газрын ажилчид ээлж дараалан шалгагдаж хоригдох боллоо. Гэтэл ГЕГ-ын удирдлагууд байцаагчдыг нь хорьсон талаарх мэдээллийг ихэд нууцалж гадагш нь гаргахгvй байх vvргийг ажилчиддаа єгчээ. Хууль дvрэмд зааснаар бол Гаалийн ерєнхий газар vндэсний аюулгvй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хєнгєвчлєх, улсын тєсвийн орлогыг бvрдvvлэх чиг vvрэгтэйгээр vйл ажиллагаагаа явуулдаг.
Гэтэл сvvлийн vед тус газрын ажилчид авлига, албан тушаалын хэрэгт шилээ даран сэжиглэгдэх боллоо. Хамгийн ойрын жишээ гэхэд л энэ сарын 22-ны єдєр Замын-Vvдийн гаалийн ахлах байцаагч С.Насанбатыг дєрвєн байцаагчийнх нь хамтаар авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт сэжиглэн цагдан хорьсон.

Гэтэл энэ асуудал намжаагvй байхад газрын дарга О.Ганбаттайгаа хаяа дэрлэн оршдог гаалийн ажилчид хамар доор нь гэмт хэрэгт орооцолдчихлоо. Яг vнэндээ гаальтай холбоотой энэ мэт хэрэг єнгєрсєн жилvvдэд ч гарч байсан. Тухайлбал, єнгєрсєн оны дєрєвдvгээр сард Сэлэнгийн гаалийн гурван байцаагч ОХУ-аас бараа ачсан ачааны дєрвєн машин Монгол Улсын хилээр орж ирэхэд нь “Дээрх ачаатай машинуудыг ачаагvй хоосон” хэмээн гаалийн бvртгэлийн программдаа худлаа бvртгэж оруулсан хэрэг гарч байсан. Гэтэл энэ асуудлыг ГЕГ-ын дарга О.Ганбат хэлтсийн дарга Ё.Бат-Эрдэнэ нар “Энэ мэдээлэл ор vндэслэлгvй. Гvтгэлгийн чанартай байна. Манай байцаагч нар огт буруугvй. Бид энэ хэргийг маш сайн шалгасан” хэмээн хэвлэлийн хурал хийж байв. Гэтэл байцаагчдын хийсэн vйлдлийг баримтаар тогтоон цагдаагийн байгууллагад эрvvгийн хэрэг, vvсгэн шалгаж асуудал намжиж байсан тvvхтэй.

Энэ мэт олон асуудал гааль дээр гарч байсныг тоочоод баршгvй. Єєрєєр хэлбэл, гаалийн хэрэг зєрчил єссєн vv гэхээс буурсан vзvvлэлт лав харагдахгvй байна. Тухайлбал, бараа хамгийн ихээр орж ирдэг Замын-Vvд, Алтанбулаг боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зvйл нэвтрvvлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг чєлєєлчихвєл тvvнийхээ тєлєєсєнд багагvй шан харамж авдаг нь нууц биш.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 02/

    Ийм тушаалтаны авлигийн хэрэг яг нотлогдвол авлигын зүйл ангиар биш эх орноосоо урвасан гэж яллаж байвал зөв байх. Яагаад гэхээр тэд чинь зүгээр нэг албан газрын түшмэд биш улсын хилийг хянаж, хамгаалж байдаг хилчидээс ялгаагүй шүү дээ. Хэрвээ хилчин хүн хилийн дээсээр нууцаар ямар нэг этгээдийг нэв

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 01/

    Za daa halgalt djuusagdaa

    Хариулах