Бурхан мартсан ЗАЯА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 01

Хорвоо дээр хүн болж мэндэлснээс хойш хэзээ ч ганцаардаж үзээгүй Б үлдсэн насаа ганцаараа өнгөрөөх уйтгарт өдрүүд үргэлжилсээр. Өдөр хоногийг өвчиндөө шаналан, дархлаагаа сулруулахгүй байхын төлөө бүхий л хүчээ шавхан амьдрахын төлөө тэмцэнэ...

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Харамсалтай нь тэр энэ өвчинг оргилуун, дэврүүн залуу насныхаа саваагүй занд хөтлөгдөн бэлгийн хэвийн бус харилцаанд орсноор олж авсан нь энэ.

Сая сая будаанаас зүүний үзүүрт тогтсон ганцхан будаатай хүний амь нас, амьдралыг зүйрлэдэг. Ийм үнэтэй зүйлээ тэр хоромхон зуурын жаргалаар сольсондоо өнөөдрийг хүртэл харамсаж сууна.

Жам ёсоороо бус бэлгийн замаар авсан бузар өвчнөөс болж хорвоог орхих нь тодорхой болсондоо өөртөө гомдож, өөрийгөө зүхнэ. Түүнийг халдвар тээгч гэдгийг мэдэн ажил, найз нөхөд, гэр бүл нь хүртэл орхин одсон. Тэр энэ ертөнц дээр тээж төрүүлсэн ээжтэйгээ л үлдсэн. Үхтэл үр харам гэж. Ээж нь л хүүгээ асран хамгаалж яваа залуутай нэгэн найз маань уулзаж байсан тухай надад хуучилж байсансан.

Бурхан хүмүүсийг бүтээхдээ бүгдийг нь төгс бүтээгээгүй нь харамсалтай. ДОХ-ын халдвар тээгчдийн ихэнхи хувийг нь гей хүмүүс 71.6 хувийг эзэлж байгаа юм. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх