Цэцийн шийдвэрт хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий юү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 01 ・ 1
Цэцийн шийдвэрт хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий юү
 - ТЭРБЭЭР ОГЦРОХ БОЛЗЛОО ХАНГАЧИХСАН БАЙЖ Ч МАГАДГҮЙ – 


    Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан нь төрийн тэргүүн Цэцийн шийдвэрт хориг тавьсан анхны тохиолдол болжээ. Хуулиараа Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн хугацаанд хэлэлцэх учиртай. Гэтэл УИХ хоригийг хэлэлцэх шаардлагагүй бөгөөд Төрийн тэргүүн Цэцийн шийдвэрт хориг тавьснаараа огцрох болзол хангасан байж магадгүй талаар хуульчид ярьж байна. Тэд Ерөнхийлөгчийн энэхүү хоригийг “Ерөнхийлөгч нүд рүүгээ гараа хийчихлээ” хэмээн тайлбарлав. Хэдийгээр тэд хууль зүйн талаас нь тайлбар хийж байгаа ч нээрэн 23 жилийн хугацаанд Ерөнхийлөгч яагаад Цэцийн шийдвэрт хориг тавьж байгаагүй юм бол гэх хар төрөөд байгаа юм. Тэгээд ч АН-ын хуульч гишүүдийн нэг Х.Тэмүүжингийн шүүхийн шинэчлэлийн хүрээнд давж заалдах шатны шүүхийг тойргийн хэлбэрт оруулсныг “Үндсэн хууль зөрчжээ” гэж Цэц дүгнэсэн. 
Гэтэл үүнийг Ерөнхийлөгч яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гээд харахаар Ц.Элбэгдорж гэдэг хувь хүн Төрийн тэргүүнд нэр дэвшиж байхдаа л “Шүүхийн шинэчлэл хийнэ” гэж гарч ирсэнтэй нь холбон тайлбарлаж болох юм. Х.Тэмүүжин өөрийнх нь санаснаар шүүхийг шинэчилсэн. Гэтэл Цэц энэ шинэчлэл нь Үндсэн хууль зөрччихлөө гэж дүгнэсэн нь түүнд таалагдаагүй учраас хориг тавьсан гэж ойлгож болох. Хэрвээ тийм бол эрх мэдэлд хүрсэн хэдэн хүн хууль, шүүхийн байгууллагыг бужигнуулж байгаа нь ард түмнээрээ тоглож байгаагаас өөрцгүй ноцтой асуудал байлтай. 
Монгол түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа түүнийг өмөөрч болох ч бүхэл бүтэн 23 жилийн хугацаанд Цэцийн шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын шийдвэрт хориг тавьж байгаагүй атлаа яагаад заавал энэ удаад “Шүүхийн шинэчлэл хууль зөрчжээ” гэсэн дүгнэлтийг эсэргүүцэв гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Харин одоо Ерөнхийлөгч “нүд рүүгээ гараа хийсэн”-ий учрыг хуульчдын тайлбарласнаар хүргэе. Энэ нь түүнийг огцрох болзлоо хангачихлаа гэсэн санаа. 
Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэртэй асуудалд Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй байдаг гэдгээ тэд ийнхүү жишиж тайлбарлаж байна лээ. Хамгийн ноцтой нь Үндсэн хуулиар Цэцийн шийдвэртэй асуудалд Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй байдаг юм байна. Яагаад гэвэл Төрийн тэргүүний эрх, үүргийг тухайлан зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд “Ерөнхийлөгч хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих” гэж бий. Хэдийгээр “Цэцийн шийдвэрт хориг тавьж болохгүй” гэж үгчлэн заагаагүй ч “болно” гэж бас тусгаагүй байдаг аж. Тиймээс “бусад шийдвэр”-т Цэцийнхийг орууллаа гэж бодоход Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж аваад тогтоол гаргадаг. Гэтэл энэ тогтоолд нь Ерөнхийлөгч хориг тавьчихсан. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчихаж байгаа нь Цэцийн шийдвэр эцсийнх болчихож байна гэсэн үг. Тэр эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүгд биелүүлэх үүрэгтэй бөгөөд хориг тавина гэсэн ойлголт байдаггүй юм байна. 
Үндсэндээ энэ заалтууд нь Цэцийн шийдвэртэй асуудалд Ерөнхийлөгч хориг тавихгүй гэдгийг илтгээд байна. Эсрэгээрээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол Цэц дахин их суудлаараа хуралдаж, эцсийн шийдвэр гаргана гэж байдаг бол Цэцийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн хууль хүчингүй болдог, Үндсэн хууль ёсоор. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч хүчингүй болсон заалтад хориг тавьж буцааж босгох гээд байгааг учир мэдэх хүмүүс хэлээд байна. Өөрөөр хэлбэл, “үхсэн хүнийг амьдруулах” гээд байгаа буюу Цэцээр нэгэнт “үхүүлчихсэн” хуулийн заалтыг буцааж “амьдруулах” хуулийн заалт байдаггүй аж. Тэр тусмаа “Хориг” гэдэг халхавч байж болохгүй бөгөөд Үндсэн хууль төрийн тэргүүнд ийм эрх олгоогүй гэдгийг хуульчид хэлж байна. 
Нэг ёсондоо, Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт хориг тавьснаар хил зөрччихлөө гээд байгаа юм. Учир нь, аливаа албан тушаалтанд ямар нэг зүйлд оролцох эсэх талаарх эрх хэмжээ гэж бий. Тийм ч учраас жишээ нь, Ерөнхийлөгчийг ямар хүрээ зааг дотор үйл ажиллагаа явуулах юм бэ гэдгийг бүрэн эрхээр тогтоосон байтал Ерөнхийлөгч энэ хүрээнээсээ хальчихлаа. Харин Ерөнхийлөгч Шүүх байгуулах тухай хуульд хориг тавьснаас хойш УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал УИХ-ын өмнөх шийдвэр хүчингүй болно гэж яриад байгаа. Гэтэл тийм биш бөгөөд нэгэнт гарсан Цэцийн шийдвэрийг дахиж босгож ирэх боломжгүй юм байна. Харин ч эсрэгээрээ Ерөнхийлөгчийн тавьсан хориг Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх талаар магадгүй Цэц шийдвэр гаргах боломжтой гэнэ. 
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 04/

    helsen shigee baij chadaagui yum chini uuruu uuchlal guigaad ogtsorvol arai zuulun buuh baih daa

    Хариулах