Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 02
・ 6
Монголын телевизүүд бүгд өдөр болгон шахуу солонгос кинонуудыг залхтал гаргаж, хоёрдугаар хоолоо бид кимчигүйгээр идэж чадахаа бараг болиод байгаа билээ.
Хаа сайгүй хангүг стайлтай, эр эм нь мэдэгдэхгүй банди нар алхах цаг иржээ. Сүүлийн үед зарим нэг дунд сургуулиудын бага ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд ихэд бухимдалтай явах болсон аж. Тэд бухимдахаас ч өөр аргагүй зүйл цаагуур чинь өрнөөд байгаа гэнэ.
Үдэш орой ажлаа тараад ядарсан амьтад гэртээ иртэл бага ангийн хүүхэд нь тэдний өмнөөс солонгосоор мэндчилж, “Манай сургууль дээр солонгос багш нар ирж бидэнд гоё хичээл зааж өгсөн. Сайн байсан хүүхдүүдэд модон чихэр өгсөн. Аав аа, та солонгосоор нарыг юу гэж хэлдгийг мэдэх үү?” гэх зэргээр эх хэлээрээ ч олигтой ярьж сураагүй байж солонгос хэлээр шулганалдах болсон гэнэ шүү. Гайхаж хоцорсон эцэг, эхчүүд учрыг лавлавал Койкагийн шугамаар ирсэн солонгосчууд дунд сургуулийн бага ангийн сурагчдад долоо хоног бүр солонгос хэл, зан заншил, ахуйг сурталчилсан хичээл зааж байгаа нь илэрчээ.
Уг нь бидний хүүхдүүд монгол хэлээ сайтар сурч, монгол гэрээс авахуулаад аж ахуйдаа хэрэглэдэг эд зүйлсийн нэрийг мэддэг байвал зүгээрсэн. Гэтэл дээд газраас өгсөн тушаалын дагуу дунд сургуулийн бага ангиудад солонгос номлогчид хичээл заах болжээ. Үүнийг холбогдох байгууллагууд нь, тагнуулынхан анхааралдаа авч сайтар шалгахгүй бол тусламжийн байгууллагын халхавчин дор эсэн бусын шашны нөхдүүд, тагнуулчид Монгол Улсад ирээд ажиллаж байхыг хэн ч үгүйсгэхгүй. Холбогдох байгууллагууд гэснээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого зохицуулалтын газрын даргаар өнөөх “Мүүнийн” гэх тодотголтой Б.Насанбаяр авхай ажиллаж байгаа билээ. Койка гэдэг байгууллага нь Солонгосын тусламжийн байгууллага юм. Мүүнийн шашин ч Солонгосоос гаралтай зүйл бөгөөд Б.Насанбаяр дарга Монгол дахь гол төлөөлөгчийнх нь нэгээр ажиллаж байсныг олон хүн мэднэ. Тэгэхээр энэ бүхэн холбоотой юм биш байгаа гэх сэжиг эцэг, эхчүүдэд төрөөд байгаа ажээ.
МАШ НУУЦ 22/663
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.