Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 02
・ 1
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хил, боомтын үндэсний зөвлөлийн дарга С.Баярцогтыг гаалийн байгууллагын томилгоон дээр анхаарлаа хандуулаач гэж хүсэх байна. Учир нь сүүлийн үед хууль хяналтынхан авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон гаалийн нөхдийг гороолж эхэлсэн. Бүр тодруулбал, хэрэгт холбогдон шалгагдаж буй гаалийн байцаагчид бүгд О.Ганбат даргын мэдэлд байсан хүмүүс. Тухайлбал, саатуулагдсан гэх гаалийн ажилтнууд болох Замын-Үүдийн гаалийн Улсын ахлах байцаагч С.Насанбат, үнэлгээний байцаагч Д.Ганзориг, Насанжаргал, Эрдэнэбаатар нар хуурамч бүрдүүлэлт хийж татвараас бултуулсан гэх хэрэгт холбогдсон.
Харин ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч Б.Баттогтох, байцаагч Оргилмаа, Сургалт судалгааны төвийн дарга Оюундэлгэр нарыг бусдаас авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж эрүүгийн хэрэг үүсгэчихээд байна. Угтаа бол дээрх нэр бүхий хүмүүсийн холбогдсон хэргийн нэг нь бусдыг татвараас зайлсхийхэд нь тусалсан, харин нөгөө нь гаалийн байцаагчдийг сэлгэн томилгоо хийхэд тэднээс хахууль авсан гэх хэргүүд дээр тус тус сэжиглэгдэж байгаа билээ. Бид өнгөрсөн сарын 18-ны өдөр гааль дотроо сэлгэн ажиллахад аль ашигтай гэсэн боомт руу явахын тулд удирдлагууддаа хэдий хэрийн хэмжээний мөнгө өгч байж хүссэн газартаа явдаг талаар мэдээлж байсан. Тухайлбал, Замын-Үүд, Хотын гаальд газар хэлтэс, албаны даргын албан тушаалд очихын тулд 20-25 сая төгрөг, ахлах байцаагч болохын тулд 10-12 сая, энгийн байцаагч нь газар орны байршлаасаа хамаарч хамгийн ихдээ 6-12 сая төгрөг өгч байж хүссэн албан тушаалдаа очдог гэдгийг олон байцаагч хэлж буй юм.
Гэтэл өнөөдөр салбарынх нь долоон хүн авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдчихоод байхад О.Ганбат дарга амандаа ус балгасан мэт дуугуй сууж байгаа нь хачирхалтай. Магадгүй ард нийт яагаад ийм олон байцаагч ар, араасаа дагалдан хуулийнхний овоо хараанд өртөх болов гэж гайхаж байж магадгүй. Гаальд байсан хээл хахуулийн нууцлагдмал энэхүү явдлыг тус газраас халагдсан ажилтнууд нь нотлох баримт бүрдүүлэн АТГ-т аваачиж өгснөөр ийнхүү олноороо шалгагдах болсон нь энэ аж. Өөрөөр хэлбэл, ажлаас халагдсан гэгдэж буй 69 байцаагчийн зарим нь авлига авсан албан тушаалтнуудынхаа нэрийг тус газарт өгөөд байгаа аж.
Нагац ах нь дүүгээ өөд нь татаж боомтын дарга болгожээ
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.