Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 02
Зунжин тоглож, зарим нь уншиж, бичих сургалтанд сууж, сурагч болох бэлтгэлээ базаасан зургаан настнууд цэцэрлэгийнхээ анги танхим, хамт сурч байсан найзуудаа үе үехэн дурсаж, үсэг нүдэлж, үг унших их ажилдаа идэвхийлэн оржээ. Анх сургуульд орохдоо аав, ээжийгээ даган уйлж, ангийнхаа хүүхдүүдтэй танилцах манатай байсан тэд есдүгээр сарын 1, хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдтэй харьцуулахад одоо жинхэнэ сурагч болжээ. Улсын хувийн гэлтгүй аль ч сургуулиар орсон тэд долоон эгшигээ нүдэлж, авиа үсгээ үзээд, хөгжмийн нот бичиж, төрөл бүрийн дугуйланд хамрагдаад зав муутайхан явна. Хотын төвийн хэдэн сургуулийн үүдэнд хичээл орох, тарах үед очвол айл бүрт гэрийн даалгавар хийх “их ажил” өрнөж, зүггүй зургаан настнуудыг уншиж сургах гэж хичээж байгаа тухай ярих аж. Харин зарим нь хэтэрхий их гэрийн даалгавар өгч, хүүхдийг залхааж байгаа багш нарыг нь шүүмжилж байв. Өвөө, эмээ нарын зарим нь “Манай хүү зурж, будах хичээлдээ дуртай, уншиж бичихдээ тааруухан байна” хэмээн хөмсөг атируулан ярьж, ангийн багшаас нь арга эвийг нь олох зөвлөгөө аваад буцаж байгаагаа хэлэв. Тиймээс хичээлийн шинэ жил эхлээд гурван сар болж байгаа энэ үед бага боловсролын шинэчлэлтэй танилцав. Тэр дундаа бичиг цааснаас салаад, бүх цагийг хүүхдийг хөгжүүлэхэд зарцуулж буй багш нарын ажилтай танилцлаа.
Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийнхан шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээллэж байгаа. Үүнийг товчхон тайлбарлавал, Шинэчлэлийн Засгийн газар боловсролын салбарт гол шинэчлэлийг хийж, гол түлхүүр нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хэмээн томьёолж байгаа юм. Энэ ажлын хүрээнд мөн олон ажлыг хийж, бага ангийнхны сурах бичиг болон 1-5 дугаар ангийн багш нарын гарын авлага, номыг хүртэл шинэчилжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.