Төрийн цагдаа иргэнд хэрэг хүлээлгэхийг завдаж, зодож дарамталсан гэв үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 02 ・ 4

Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссээр байна. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй.

Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж иргэд итгэдэг.

Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.

 

Бидэнд ирсэн мэдээллээр Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн нэр бүхий байцаагч нар Л.Сүхбаатар гэгч иргэнийг гэрээс нь дуудаж авчраад зодсон гэх хэрэг.


Гар утасны бичлэг үзүүлэн чи мөн биздээ хэргээ хүлээ , хулгайлсан машинаа хаана нуусан гэх зэргээр зодож дарамтласан талаар сэжигтэн гэх этгээдийн ар гэрийнхэн гомдоллож байна.


Нэг цагдаа элгэдсэн. Мөн өшиглөсөн, мөрөн дээр нь хөлөөрөө гишгэлсэн, толгой руу чинь цохиход яахуу эсвэл төмсөг рүүгээ өшиглүүлэх үү гэх зэргээр доромжилсон гэдгийг нь хохирогч өөрөө мэдээлсэн бөгөөд нэр төрөө сэргээлгэхийг хүсч мэдээллийн хэрэгсэлд хандсан ч төрийн цагдаа нараасаа айж олонд ил гарч мэдээлэл өгөхийг хүсээгүй юм.


Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэст “аксент” маркийн машин хулгайлсан хэрэг бүртгэгдэж энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар камерт сэжигтэн этгээдийн бичлэг бичигдэн үлдсэн байсны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа.


Харин сэжигтний ар гэрийнхэн хүүхдээ зодсон гэх гомдлыг гаргасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.

Ингээд зодуулсан гэх иргэний эгч Л.Чулуунбат “Би дүүгээ хилс хэрэгт гүтгэгдэж, ямар ч баримт нотолгоогүй хэрэг тулгаж байна гэж үзэж байгаа.


Миний дүүг өнгөрсөн сарын 26-ны өглөө 10.20 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудсан байдаг. Дуудсан дариуд манай дүү очсон байгаа юм. Гэтэл тус цагдаагийн хэлтсийнхээ 202 тоотод гаргаад “Ямар хэргээр ирсэн гэдгээ мэдэж байна уу гэж гар утасны бичлэг үзүүлээд чи мөн биз дээ гэсэн байгаа юм. Тэгсэн манай дүү би биш гэсэн чинь чи мөн, чи өөрийгөө танихгүй байна уу” гээд элэгдсэн байгаа байхгүй юу. Зодсон хүн нь ахмад Алтангадас гэдэг хүн. Тэр хүн мөрөн дээр нь хоёр хөлөө ээлжилж тавиад өшиглөж зодсон байгаа юм. Одоо бие нь хөхөрсөн сорив нь ч байгаа. Манай дүү одоо цагдаа нараас болж маш их айдастай байна" гэсэн юм.

 


Харин зодуулсан гэх иргэн Л.Сүхбаатар “Отгонбилэг гэх байцаагчийн хувьд чи тэр хүний машин тэрэг гаргаж өг гэсэн. Тэгэхээр нь би хулгай хийдэг хүн биш ээ гэж хэлсэн. Би таксинд явдаг. Надад малгайтай цамц, цүнх үүрчихсэн хүний бичлэг үзүүлсэн. Надад тийм малгайтай цамц, цүнх байхгүй” гэлээ.

 

Юутай ч энэ асуудлыг холбогдох байгууллага шалгаж байна.

Д.Дуулим

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2015 12 сар 02/

    Yanaa Ene tsagdaa nar bieiin amriig bodoj bnga uruunduu shigdej suudag archaagui muu tasalgaanii harhnuud

    2
    Хариулах
  • Өгөр толгой Гүрсэд / 2015 12 сар 02/

    Жинхэнэ мөрдөгч баримтаар хэрэг үйлдсэнийг нотолж улайтал илрүүлдэг байсан цаг өнгөрч дээ. Энэ ардчилал гэж шал худлаа

    1
    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 02/

    хамгийн хэрцгий харгис хүмүүс цагдаа нар байдаг юм билээ ямар ч боловсролгүй хийж чадах ажил байхгүй болохоор л цагдаа хийдэг байх дийлэнх нь харин сайхан харьцаатай боловсролтой хүмүүс бас байгаа даанч цөөхөн л дөө

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 02/

    ЦЕГ т өөрчлөлт олигтой хийж цагдаа нараа шударга, ухаалаг залуусаар сэлбэх болоогүй юм уу?

    Хариулах