Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 12 сар 03

УЦУОШГ-аас ирүүлсэн малчид ард иргэдэд зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Долоо хоногийн урьдчилсан төлвөөр:

 5-нд төвийн нутгийн хойд, 6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 7-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 7-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх