Христийн шашин Монгол түүхийг гуйвуулж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 09 сар 26 ・ 1

Өнөөдөр шиг манай улсын хүн ард шиг элдвээр хэлүүлсэн ч дүлий дүмбэ мэт байдаг улс үндэстэн байдаг болов уу хэмээн гайхмаар санагдах үе зөндөө л тохиолдох юм.

Өвөг дээдсийг нь түүх улбаа шашин шүтлэгийг нь гуйьуулан хрд иргэдийн сэтгэл санаагаар дайжигнаж байгаа энэ христийн шашингийн сүм хийдүүдэд анхаарал тавих хүн байдаг эсэхэд эргэлзэх юм.

Ардчилал мандан бадарлаа хэмээн хий хоосон гуяа алгадан хэн дуртай нь юу хүссэнээ хийх гэсэн муйхар ухаанаар хандсаар эдүгээ 24 жилийг ардаа орхисон ч хийсэн бүтээсэн зүйл гэх хомсхон л шалдан гуяа ганзгалсаар л суугаа Монголчуудыг дэлхий дахин шоолж байгаа гэвэл бараг буруудахгүй. Алтан дээр суусан гуйлгачид хэмээн дэлхий дахинд нэрлэгддэг нь ч оргүй хоосон үг биш. Манайханд цээжээ дэлдэн ханхалзахдаа үнэхээр гаргуун учир хэн нэгэн гадныхан хоосон мод бариулж байгаад л таван гарын мушигинд оруулж дөнгөж байдагт л учир нь байна. Хий хоосон ханхалзахаас бус тооцоо судалгаа гэвэл маруухан бас болоогүй ээ бие биеэ дээрээ гаргах дургүй пээдгээр гээд л хэлээд гоолоод байвал мэндэхгүй. Гэвч гадныхныг харахаараа л хоол горьдсон гөлөг шиг алгаа тосон юухан хээхнээ бариад гүйчихнэ энэ бол өнөөгийн бидний нийгмийн үнэн өнгө төрх.

Тийм ч учраас гадны тэр тусмаа христ хэмээн модонд цовдлуулж үхсэн яг үнэндээ байсан ч юмуу байгаагүй ч юм уу мэдэхгүй нэгэн цусандаа хутгалдсан сахиусны өмнө мөргөж өөрийн зам мөрөө тэгшлэх гээд тэнэгтэх нэгэн гудмаар дүүрэн болжээ. За энэ ч яахав хувь хүний шашин шүтэх эс шүтэх эрхийн асуудал. Гэтэл үнэндээ энэ шашиний нөлөөгөөр олон ч хүүхэд залуус цагийн ороо бусгаа үед амиа алдсан гашуун түүх ч байгаа.

Одоо бүр даварсаар даварсаар гэхэд арай ч дэндэх зүйлээр оролдож эхлэв. Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн Монголын түүхийг бүр Чингис хааны минь амьдралд Христ гэх шашинаа байсан мэтээр худал хуурмаг түүхийг гуйвуулан өгүүлж байгаа нь харамсмаар... Харин энэ нь хүүхэд залуусыг худал хуурмагаар өөртөө татан оруулах гэсэн далд санаатай харагдаж байна. Мөн Монголын түүхийг гуйвуулан өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн тэнгэр язгууртай хэмээн тэнгэртэйгээ харьцдаг байсан бөөг үгүйсгэж өөрийн шашинаа хүчээр нэгт тавих гэсэн оролдлого мэт.

Харин манай дээдчүүл энэхүү асуудал дээр ямар байр суурьтай байгаа нь тодорхой бус. Ямартаа ч зарим албан бус мэдээгээр гадны мүүний шашин хэмээх хөрөнгөтний шашинд нилээдгүй нь автсан гэх. Ийн илийрэл солиорол дүүрэн гадны шашины нөлөөнд автсаар байгаа өнөө цагт ардчилал нь энэ хэмээн түүхийн үнэнээ хүртэл гуйвуулан устгуулсаар байх уу?

Имй аргаар Монголчуудыг татаж байна. /видео/

 

 

 

 

ЧОЙ

Эх сурвалж: www.bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 09 сар 27/

    ЕР Нь ШАШИНЫ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО ДУТАГДААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ ЭНЭ АСУУДАЛААР ТӨР НЭГ ЧИГ БОДЛОГО ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ШАШИНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЯАМТАЙ БОЛОХ ЮМ УУ ЭСВЭЛ АЛь НЭГЭН ЯАМАНД ШАШИНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Ч ЭНЭ ОЛОН ЭМХ ЗАМБРААГҮЙ СҮМ ХИЙДҮҮДИЙГ

    Хариулах