Уучлалт гуйхдаа учиртай хандаач, Үүл дарга аа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 08 ・ 3

Монголчууд нэг зүйлд туйлшрахаараа сайн зүтгэж чадах юм аа. “Авьяаслаг монголчууд” гэдэг шоуны оролцогчдоос болж, талцаж, маргалдаж, за бараг айл гэрт маргаан үүсэх нь холгүй юм болж байгаа нь үнэн. Энэ бол яг өнөөдрийн жишээ. 

Бас манайхны нэг давуу тал бол хүн болгон “улстөрч” болж чаддаг. Сонгууль ойртох тусам улстөржих нь ихэсч, авгай нөхөр хүртэл хэрэлдэх нь энүүхэнд. Тэгвэл саяхан нийслэлд хөрөнгө оруулах зорилгоор Төрийн ордны дэргэдэх балгасыг газрынх нь хамт дуудлага худалдаанд оруулж, бэлтэй хөрөнгөтэй хүмүүс цуглан 24 тэрбум хүргэж чадсан. 

Харин уг балгасыг, газрынх нь хамтаар Монгол Улсын иргэншилтэй, араб гаралтай Абдул Карим гэгч хүн авсан боловч монголчуудын ааш зан, аягаас болоод хүсэлтээ гаргаж, өөрөө татгалзсан гэсэн мэдээлэл цацагдсан. Гэтэл өнөөдрийн хэвлэлүүдээр Хотын захирагч Э.Бат-Үүл уучлалт гуйж, Абдул Каримд хэвлэлээр дамжуулан ил захидал илгээсэн байх юм. 

Тэрбээр ил захидалдаа “Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ  мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна” гэх зэргээр тал засчээ. Арга ч үгүй байхдаа. Дуудлага худалдааны журмын дагуу 710 сая төгрөг сул орж ирж байгаа юм чинь тал засахаас ч яах вэ. 

Цаашлаад “Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс.  Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон.  
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 999 / 2015 12 сар 08/

    бат-үүл галзуурчихсан байна, өөрийгөө хэн гэж бодоод байгаа лалар вэ

    Хариулах
  • ee / 2015 12 сар 08/

    gadnii bogsiig doloogch

    Хариулах
  • иргэн / 2015 12 сар 08/

    бат-үүлийн захидал зөв байр суурь илэрхийлсэн байна лээ. Маш зөв, үүнээс илүү соёлтой хандана гэж юу байх вэ дээ.

    Хариулах