Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 08
Г.Шийлэгдамбыг баривчлагдсаны дараахан МАХН-аас Н.Энхбаярын хувийн эмчээр ажиллаж байсан гэгддэг Л.Жамбалжавыг Эрүүл мэнд Спортын сайдад нэр дэвшүүлсэн. Гэвч түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж аваагүй юм.
Тэгвэл Л.Жамбалжав С.Зориг агсны задлан шинжилгээнд улсын комиссын даргаар томилогдон оролцсон хэмээн мэдэгдэв. Тодруулбал, тэрбээр энэ тухайгаа "Монгол улсын төрийн томчуудын эрүүл мэндийн асуудлыг ч анхаарч явсан. Зориг агсны задлан шинжилгээний улсын комиссын дарга байсан. Төрийн өндөр албан тушаалтнуудын эрүүл мэндийг харж хянахдаа тусгай эмнэлэгт эмчилж, хяналтад байлгах ёстой.
Нас барахад нь юунаас болж нас барав гэдгийг эмнэлгийн комисс тодорхойлдог учиртай. Нас барсан шалтгааныг нь ард иргэддээ мэдэгдэх ёстой. Мөн УИХ-ын гишүүн Чимэдцэрэн, Ж.Батмөнх, П.Жасрай гуайн шинжилгээний дүгнэлтийг хийсэн. АТГ-ын Дангаасүрэн, Ж.Наранцацралт зэрэг хүмүүсийг амьд байхад ч эрүүл мэндийг нь хянаж байсан, яагаад нас барав гэдгийг судалгаа хийж, төрийнхөө даалгавар тушаалыг биелүүлж байсан” гэв.
Улс төрийн нэрт зүтгэлтэн бусдын гарт хэрцгийгээр хорлогдож амь насаа алдахад 6-хан цагийн дараа буюу улсын комисс албан ёсоор томилогдоогүй байхад үүрийн 4 цагт задлан шинжилгээ хийсэн гэгддэг. Тэгвэл Л.Жамбалжав уг задлан шинжилгээг ахалж явуулсан байдаг билээ.
Х.Маргад
Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.