Сайд Ц.Цолмон авгайгаа төсвийн мөнгөөр зугаацуулж баригджээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 09 ・ 7

 

Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмонгийн талаар өнгөрсөн есдүгээр сард нэгэн таагүй мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Франц улсад айлчлахдаа төсвийн мөнгийг дураараа зарцуулж, эхнэрээ зугаацуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн юм. 

 

Тэрбээр эхнэр Д.Алтанцэцэгийгээ Франц улс руу айлчлуулахдаа өөрөө тушаал гаргаж, бизнес ангиллаар авч явсан гэх. Уг айлчлалд нийт 34 сая төгрөг зарцуулсан гэж мэдээлж байв.

 

Тэгвэл уг асуудлыг АТГ-аас шалгажээ. Улмаар шалгалтын явцад БХЯ-ны сайд Ц.Цолмон нь төсвийн мөнгөөр эхнэрээ Франц улсад айлчлуулсан нь тогтоогдсон байна.

 

Тодруулбал, тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг тус тус зөрчжээ. Иймээс АТГ-аас Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэн ажилласан байна. 

 

Эх сурвалж: www.tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сонгогч / 2015 12 сар 11/

    ганц хунээр буу туг тахи! бусдыг нь шалга!

    Хариулах
  • сонгогч / 2015 12 сар 11/

    ганц хунээр буу туг тахи! бусдыг нь шалга!

    Хариулах
  • монголхуу / 2015 12 сар 11/

    энэ хун л илэрч гэнэ дээ. тэрийнхний тугээмэл жишиг л байж таараа. магадгуй энэ хун цаад чононуудтайгаа нийлж хор найруулдаггуй хун ч юм бил уу. яаж мэдлээ!

    Хариулах
  • монголхуу / 2015 12 сар 11/

    энэ хун л илэрч гэнэ дээ. тэрийнхний тугээмэл жишиг л байж таараа. магадгуй энэ хун цаад чононуудтайгаа нийлж хор найруулдаггуй хун ч юм бил уу. яаж мэдлээ!

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 09/

    зардлыг төлүүлээд зогсохгүй албан тушаалаас нь зайлуулж шүүхэд шилжүүлэх ёстой. Хувилдаж хэрхэвч болохгүй. Улсын хөрөнгийг хууль бусаар зарцуулаад баригдвал зүгээр эргүүлээд төлдөг, баригдахгүй бол идээд өнгөрдөг байж болохгүй.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 09/

    :Дүү гэж гег-д ажилладаг мөнхчулуун гэж нөхөр байгаа мөн ч хүний мөс муутай шуналтай улсууд даа

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 09/

    энэ новш байлдагчын цалинг хулгайлахаасаа ч ичихгүй болжээ,эхнэр нь гэсэн санаа зовдоггүй юм байхдаа

    Хариулах