Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 10
Байгаль орчны хуульчдын холбоо Cентерра гоулд, Бороо гоулд компанийн үйл ажиллагаанд удаан хугацаанд мониторинг хийжээ. "Cентерра гоулд"-ын охин компани болох Бороо гоулд, Cентерра гоулд Монголиагаар өөрсдийнхөө өрийг дарахаар Гацууртыг ордод санаархах болсон. Энэ талаар "Монголчууд Кыргизэд алдсан Centerra Gold-ын өрийг Гацууртынхаа ордоор төлөх гэж байна гэсэн шууд дүгнэлтийг" судлаач Х.Д.Ганхуяг баримт нотолгоотойгоор олонд дэлгэж байсан билээ.
Гацууртын алтны үндсэн ордыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК. Тиймээс 34 хувийг төр, 66 хувийг нь “Сентерра гоулд Монголиа” авна гэж тогтоолын төсөлд тусгажээ. Энэ талаар тогтоолын төсөлд, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 472 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоон, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй хэмээж удахгүй их хурлаар гурав дахь удаагаа оруулж ирэн батлуулахаар улайрч байгаа юм.
Тус ордыг Үндсэн хуулийг дээдлэх хуулийн зарчим болон УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн асуудлууд гарсан. Үүнээс үүдэлтэйгээр төрийн нэрийг барин батлуулахаар улайран зүтгүүлж байгаа нь үе үеийн Засгийн газрынхан. 2014 оны нэг сараас эхэлж Стратегийн ордод оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тухайн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байв. Р.Жигжид тэргүүтэй Засгийн газрынхан багаараа Сентерра гоулдын талд ажилласаар ирсэн гэдгийг эх сурвалж онцлов.
Гэтэл Сентерра гоулд нь үүдээ барих дээрээ дампуурлын ирмэгт очсон компани. Тэгвэл тус компанийг хөл дээр нь босгох хүчин нь Монгол улсын Засгийн газар болж хувирав. Монгол улсын Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа бөгөөд "Сентерра гоулд" дампуурлаа зарлахад бэлэн болсон компани гэдгийг мэдэж буй. Тэгсэн мөртлөө Гацууртын ордыг Монголын улстөрчид С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Жигжид, З.Энхболд, Д.Ганхуяг ямар нэгэн байдлаар компанийн талд үйлчлээд хууль зөрчин үйл ажиллагаа явуулаад байгаа нь асуудлын гол хэмээн эх сурвалж мэдээлэв.
Европын холбооны улс нь хуучин социалист орнуудыг зах зээлд шилжүүлж үйл ажиллагааг нь дэмжлэг үзүүлэх зориултаар хөрөнгө оруулалтын дэмжлэг, хөрөнгө оруулалын зээл тусламж үзүүлдэг. Ингэхдээ ийнхүү зээл тусламжаа Европын сэргээн босголтын банкаараа дамжуулан хувийн хэвшилд өгдөг байна. Хувийн хэвшилд өгөхдөө манай улсын томоохон компаниуд болох Номин, АПУ, ЭМ СИ ЭС, МАК зэрэг бүх компаниуд авсан байдаг. Энэ өгсөн зээл хөрөнгө оруулалтыг нь харахаар дандаа байгаль орчин, хүний эрхийг хөндсөн зээл тусламжинд өгсөн нь тодорхой болжээ.
Сентерра гоулд Монгол компанид 150 $ сая буюу 300 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл олгох шийдвэр гаргах гэж байна. Үүгээр Гацууртын ордыг олборлон Монголын ой, ус, байгаль, түүх соёлыг устгана. Энэ мөнгөний 1 500 000$ сая буюу 3 000 000 000 тэрбум төгрөг "авилгал хээл хахуульд" зарцуулагдахаар тусгагджээ.
Монгол улс эдгээр байгууллагуудаас олон сая долларын зээл аваад өнөөдөр Байгаль орчин хүний эрхийн асуудал ямар байдалд байгаа вэ??? гэдгийг эргэж харах цаг хэдийнээ ирсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.