Монголын ирээдүйн Ерөнхийлөгчийг алчихлаа!!!

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 11

 

Түрүүч нь 170-р дугаарт 
Манай сонин өмнөх дугаарууддаа С.Зориг агсны аллагатай холбоотой материалуудыг дэлгэн хүргэж байсан. 
Харин энэ удаа 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу С.Зориг агсны 50 насны ойд зориулан бэлтгэж байсан дугаарын нийтлэлийг хүргэж байна. Энэхүү нийтлэлийг сэтгүүлч Р.Даваажав өөрийн цуглуулсан баримтуудад тулгуурлан бичсэн байдаг.
 
Үнэхээр аймшигтай хэрэг явдал боллоо. Олон удаа хутгалуулан нас барах явдал тохиолдлоор ч гэмээр юм уу их гарах болов. “Үнэнийг хэлдэг Хөх толбын Эрдэнэбаатар сэтгүүлч рүү халдав” гэх мэт олон зүйл гарч байна. 
Бүх баримтуудаас үзвэл хэн нэгний хийсэн үйлдэл байж болох талтай. Харь гаригийнхан ирээд алчихаагүй л юм бол аллагын учир эрт орой хэзээ нэгэн цагт ил болох л болно. Энд хэн нэгнийг бид буруутгахыг хүсээгүй ба гүтгэхийг хүсээгүй гэдгийг уншигч та болгоогоорой. Мэдээллийн эх сурвалжийг талийгаачийн гэр бүл, түүнд ойр хүмүүс, УИХ-ын болон Засгийн газрын албаны хүмүүсийн яриа, Цагдаа, Тагнуулын байгууллагын нэрээ нууцлахыг хүссэн хүмүүс, хэвлэл мэдээлэлд гарсан баримтууд, эл хэргийг ямар нэг хэмжээгээр гадарлах болон мэдэх хүмүүсийн яриа, улстөрийн амьдралын нарийн ширийнийг мэддэг албаны хүмүүсийн яриа, зэргээс арай бодитой болов уу гэдгийг нь түүвэрлэн авсан юм. 
 
14.ТӨГСГӨЛ
 
Эцэст нь хэлэхэд чөлөөт хэвлэл мэдээлэл, тэнд ажиллаж буй сэтгүүлчдийг аллага хийсэн, хийхэд тусалсан, уриалан дуудсан гэх мэтээр эрх баригчдын хийж буй дайралт маш харамсалтай байгаа бөгөөд ийнхүү зөвхөн чөлөөт хэвлэл мэдээллийг элдвээр гоочилж буй хүмүүст ямар нэг “но” байгаа юм биш биз гэж бодогдохуйц сэтгэгдэл маш хүчтэй төрүүлээд байгаагаа хэлмээр байна. 
 
Чөлөөт хэвлэл мэдээллийг гүтгээд байгаа хүмүүсийг, энэ аллагыг захиалсан, гүйцэтгэсэн хүмүүсийг чөлөөт хэвлэл мэдээллийн фронтынхон минь нэгдэж байгаад илчлэх юмсан. 
 
С.ЗОРИГ ГЭЖ ХЭН БАЙВ?
 
Тэрээр тун даруухан, аливаад «долоо хэмжиж, нэг огтлох» зарчмаар ханддаг байжээ. Өөрийгөө хийх зүйлээ үндсэндээ хийсэн, түүндээ хүрсэн гэж үздэг байсан бололтой. Тийм учраас аливаад нэр төр хөөцөлдөх үүднээс бус зөв шийдвэр хайх үүднээс ханддаг байсан байж болох юм. Мөн талийгаачид өөрийг нь хорлох тухай ардчиллын эхэн үед зохих албадаас, тухайлбал НАХЯ-аас зэхэж байсан аллагын төлөвлөгөөг гартаа хийсэн нэгэн төлөвлөгөөний эх хувь байсныг талийгаачид ойр эх сурвалж бидэнд хэлсэн юм. Одоо тэр нь байгаа болов уу? Мөн МоАХ-ны анхны, Баасан ламын сийлсэн тамга Зоригийн гэрт нь хадгалагддаг байсан байна.
 
Мэдээж айл гэр л юм хойно Зориг, Булган хоёрын хооронд ам зөрөх, хэрүүл маргаан гардаг байж. Танилцсанаасаа хойш багагүй хугацааны дараа гэргийгээ болгосон Булгаа бүсгүйг олны өмнө дагуулж явдаг болсон юм. Харин гэргий нь энэ тухай, удаан хүлээсэн тухайгаа өөрийнхөө найзад ярьсан нь бий. Зоригийн хамгийн ойрын, хувийн сайн харьцаатай нөхөд нь гэвэл, Дэнзэн, Дима нар байсан бөгөөд тэд бааранд хамтдаа их суудаг байв. Талийгаач “Матисс”, “Эмон” бааранд голдуу ордог байлаа. Талийгаач гадаад явахдаа ч, энд байхдаа ч эхнэртээ цаг үргэлж бэлэг сэлт авч өгч сүйд болдоггүй ч хааяа хааяа хөөрхөн бэлэг өгчихдөг байжээ.
 
Тэрээр, би эрх чөлөөнд хайртайдаа л Монголд амьдрах дуртай, “Монгол шиг эрх чөлөөтэй орон ардчилсан орнуудад ч бараг байхгүй шүү дээ” хэмээн ярих дуртай байв. 
 
Талийгаач орлого багатай гэхээсээ илүүтэй дадал зуршил болсон тамхиа гадагшаа явахдаа хүртэл хямдыг нь бодсон уу, Монголоосоо тамхи авч явдаг байжээ. Талийгаачийн хобби гэж хэлж болох зүйл нь цаг, асаагуур хааяадаа зангиа байсан бололтой. Түүнд Ельциний бэлэглэсэн цаг ч байсан юм.
 
Тэдний гэрээс алуурчдын авсан тэр бөгжийг нь нэгэн араб талийгаачид бэлэглэсэн ба жижиг жижиг гялгар шигтгээнүүдийг нь очир алмааз байж магадгүй гэж өөрөө ярьдаг байсан ч тэр нь өөр чулуу байжээ.
Зориг шинэ хувцас, гутал бараг авдаггүй байсан нь гоё сайхан зүйлд дургүйдээ ч бас биш, түүний хэтэвчний хэмжээнээс ямар нэг байдлаар шалтгаалдаг, мөн үнэтэй цайтай хувцасны араас явдаггүй, гоёод байх шаардлагагүй ч гэж үздэг байсан түүний шулуун зантай нь холбоотой байсан болов уу.
 
Талийгаач аливаад хүнээр нэг их даалгаад байх дургүй араншинтай байсныг нь нөхөд нь өнөөдөр дурсан ярьцгааж байна. Гэр нь тавилга муутай, угаалгьн өрөөндөө номоо өрдөг байсан нь жорлонд ном унших дуртайтай нь холбоотой байж болох юм. Түүнийг мэддэг ойрын хүний ярьснаар талийгаач цалингаараа амьдардаг байсан бололтой.
 
Талийгаачийн ярьж байсан хамгийн «том» бизнес санаа гэвэл 15 хорооллын оросуудын байсан байшинг түрээсэлж мөнгө олж болох тухай 1995 онд ярьсан яриа нь ярианаасаа хэтрээгүй байв.Төгсгөлд нь хэлэхэд тэрээр Ерөнхий сайд болох дургүй байсны учир нь уншигч танд ойлгомжтой байхаа гэсэн үүднээс тайлбар хийлгүй орхиё. Тэрээр хойд насандаа буянтай хүн болон төрөх болтугай.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх