Н.Номтойбаярын үйлийг үзэхээр шийдэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 14


“Мунзуй” хэмээх нэрээрээ олны танил болсон иргэн Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг зүгээр ч нэг орхихгүй бололтой. Тэрбээр Н.Номтойбаярын хувийн амьдрал хийгээд улс төр дэх ажил хэргийнх нь талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хаягласан өргөдлийг хүргүүлэхээр зэхжээ. Уг өргөдөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхай зэрэг бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын алба шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг боллоо хэмээн өгүүлсэн аж.

 Мөн төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ нь гэмт хэрэгтэн орогнодог газар биш бөгөөд Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргүүдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг миний бие хүсэж байна хэмээжээ. Г.Нямдорж 22 үндэслэл бүхий баримтаа бүгдийг нь гэрчтэй төдийгүй зарим зүйл дээр миний бие гэрчээр оролцох болно гэдгээ ч дурдсан гэнэ. “Мунзуй” хочит Г.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар 2013 оны есдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны хойно байрладаг “Le Triskell” хэмээх франц хоолны газар бие бие рүүгээ хутга барьж дайран, бусдын биед гэмтэл учруулсан гэх хэрэг дэгдэж, нийгэмд дуулиан тарьж байсан билээ.

Иргэн Г.Нямдорж өргөдөлдөө “Н.Номтойбаяр ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулаад, үүндээ 600 сая төгрөг өгсөн. Мөн Монголын харилцаа холбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх