СХД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг АТГ-т шалгахаар болжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 14 ・ 2
 
olloo_mn_1450054386_hajidmaa

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа 71.5 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгуулахаар болжээ. Түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбооныхон илрүүлсэн байна.

 

Тухайлбал, тус газрынхан хяналтын хороотойгоо хамтран гишүүн байгууллагуудынхаа ҮЭ-ийн холбооны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн аж. Гэтэл Ш.Хажидмаа нь тус хорооны дансыг ашиглан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая буюу нийт 71.553.464 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан нь тогтоогдсон аж.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ “Энэ 71 сая төгрөг нь ҮЭ-ийн дансаар бус байгууллагын дансаар орж төрийн сангаар дамжуулан зарцуулагдах ёстой мөнгө байсан. Түүнчлэн Ш.Хажидмаа СХД-ийн эрүүл мэндийн төвийн 60 жилийн ойд зориулах хандив нэрээр ажиллагсдынхаа цалингаас 24 сая төгрөгийг бэлэн бусаар суутган ҮЭ-ийн татвар нэрээр шилжүүлэн, ойн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Тиймээс түүний энэхүү гэмт хэргийн чанартай үйлдлийг нь АТГ болон салбарын яамдад шалгуулах болно” гэсэн юм.

Ямартай ч Ш.Хажидмаа дарга өнгөрсөн 2012 оноос эхэлж өөрийн удирдлаган дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 71.5 сая төгрөгийг хувьдаа завшсан болохыг нь салбарынх нь хүмүүс тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 2012 оноос өнөөг хүртэл тэрбээр албан тушаалын гэмт хэргийг үйлдсээр иржээ гэж харагдаж буй юм. Уг нь ямар ч албан байгууллагад cap бүр тайлангийн хяналт шалгалт ордог. Гэтэл Ш.Хажидмаа дарга өнгөрсөн хугацаанд энэ бүх хяналт, шалгалтыг яаж ажрахгүйгээр давж байсан юм бол гэдэг нь хачирхалтай. Уг нь түүний хувьдаа завшсан гэгдэж буй дээрх мөнгө санхүүгийн ажилчдын гараар дамжиж очих ёстой. Гэтэл энэхүү албан тушаалын гэмт хэргийг хаацайлж, түүний гap хөл болсон нөхөд өнөөг хүртэл тус дүүргийн санхүүгийн албанд ажиллаж байсан гэхээр харамсалтай.

Ямартай ч Ш.Хажидмаа нь анх өрхийн эмчээр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуулиар сайн ажилласан хэмээн СХД-ийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон очиж байсан аж. Түүнийг тус эмнэлгийн дарга болонгуутаа өндөр үнээр орон сууц худалдан авч бусдын ярьдгаар илт хөлжсөн нэгэн гэж ажилчид нь ярьж байсан. Түүнчлэн хамт ажилладаг эмч, ажилчдаа дарамтлаад зогсохгүй өөрийнх нь талаар санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ажлаас хална хэмээн сүрдүүлдэг аж. Өнгө мөнгөтэй хүнийг албан тушаал дагадаг гэгчээр тэрбээр дүүргийнхээ НИТХ-ын төлөөлөгчийн албыг давхар хашдаг юм билээ. “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэг шиг шат ахиж албан тушаалын амтанд бялуурсан Ш.Хажидмаа мэтийн нөхөд албан тушаалын гэмт хэргийг бүтэн гурван жилийн хугацаанд хийжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: