Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 15
・ 5
|
Өнгөрсөн долоо хоногт парламент завсарлагааны байдалд шилжсэн гэхэд болно. Тодруулбал, МАН УИХ-ын чуулганд гурван гишүүнээ суулгаж, дэд даргаараа завсарлага авахуулсан бол эрх баригчид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр завсарлага авсан. Гэтэл “Шударга ёс” эвслийн бүлэг мөн л завсарлага авч орхив. Тус эвслийн хувьд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд завсарлага авсан юм. Ингэснээр тус төсөл гацаанд орлоо гэж хэлж болно.
Ийнхүү УИХ-д суудалтай намуудын төлөөлөл завсарлага нэрээр ажил хаяж, олон ажил цалгардахад хүрээд байна. Тэгвэл завсарлага авна гэдэг нь нэг талаараа ажил хаях хэдий ч нөгөө талдаа ямар нэгэн тохироо хийхээр сэм тохиролцож байдаг нь нууц биш. Тийм ч учраас “Шударга ёс” эвсэл завсарлага авч, Гацууртын ордын төслийг гацаасан нь цаанаа учиртай гэх таамаг ч байна. Тодруулбал, МАХН-аас Н.Энхбаярыг Шадар сайд болгохын тулд Гацууртын ордыг гацааж, шантаажилж байна гэх яриа ч байгаа юм.
Учир нь Н.Энхбаярыг шадар сайд болгох тухай асуудлыг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд УИХ дахь "Шударга ёс" бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ албан ёсоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргээд байгаа билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.