Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 16
Өдгөө төрийн тусгай хамгаалалтад авахаар яригдаж буй Тост, Тосонбумбын нуруунд одоогоор 18 лиценз олгогдсон бөгөөд нэг нь ашиглалтынх, бусад нь хайгуулынх гэж байгаа. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Саусгоби коул транс” гэдэг уул уурхайн компанийнхаа нэр дээр 2012 онд Тостын нуруунд 37.773.24 га талбайд нүүрс олборлох тусгай зөвшөөрлийг авчээ. Тостын нуруунд байгаа Б.Чойжилсүрэнгийн ашиглалтын цорын ганц гэх лиценз нь өнөө жил гэнэтхэн хоёр болчихсон аж. Өмнөх ашиглалтын лицензийг нь эсэргүүцсэн нутгийн ард иргэд гишүүний компанийг шүүхэд өгсөн боловч “Саусгоби коул транс” гайхалтай нь ялалт байгуулчихсан гэдэг. Ард олон шантралгүй өөр нэг лицензтэй нь холбогдуулан тус компанийг дахин шүүхэд өгсөн агаад шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм.
Одоогоос 12 жилийн тэртээ буюу 2003 онд Б.Чойжилсүрэнгийн компани 2014 он хүртэл хайгуул хийх зөвшөөрлийг мөн авч байсан аж. Үүнийгээ 2015 онд дахин сунгаад, ашиглалтын лиценз болгочихжээ.
Тэгэхээр Тост, Тосонбумбын нуруунд нүүрс олборлох хоёр ч эрхтэй цорын ганц компани буй нь Б.Чойжилсүрэнгийн “Саусгоби коул транс” гэсэн үг. Өөр нүүрс олборлох эрхтэй компани тэнд байхгүй. Харин хайгуул хийх зөвшөөрөлтэй жижиг компаниуд хэд хэд бий гэнэ. Мөн уг хоёр тусгай зөвшөөрөл нь Тостын нуруунд олгогдсон бөгөөд нэг дор үргэлжилсэн асар их талбайг хамарч байгаа юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.