Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 16
|
Одоогоос хоёр жилийн өмнө “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр гэгчийг АТГ-аас саатуулсан тухай охин нь цахим хуудаснаа Ерөнхийлөгчид хандан захидал бичиж байв. Магадгүй энэ үеэс тэр “олонд танигдсан” байх талтай. Ямартай ч гэнэт л хоригдож байгаа тухай мэдээлэл гарч, тухайн үедээ олон нийт түүний тухайд хоёр хуваагдан талцаж байв. Х.Анхбаяр өөрийн компаниудын нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрөл худалдан авсан байдаг. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр ашиглаж байснаас болж АТГ-аас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн албан тушаалтнуудтай нийлж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж, шүүхээс 3,6 жилийн ял оноосон юм.
Түүнчлэн Х.Анхбаярыг шалгах явцад улсад 3.5 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэдэг нь тогтоогдоод зогсохгүй Газрын тосны газраас зарласан олон улсын тендерт хууль бусаар ялалт байгуулж албан тушаалтнуудад хахууль өгч байсан нь хэрэгт татагдах үндэслэл болсон гэж АТГ-аас мэдээлж байсан. Гэвч Улсын дээд шүүх энэ хэргийг хянаж үзэээд мөн Х.Анхбаярыг Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан гурван жилийн хорих ялыг нь биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан юм. Мөн Х.Анхбаяраас их хэмжээний хахууль авсан. Зайсанд тансаг зэрэглэлийн байр авснаа дүүгийнхээ нэр дээр ордер авч нууж байсан хэмээн буруутгагдаж байсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга талийгаач Д.Амарсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Ийнхүү ял авснаасаа хойш нам гүм байсан Х.Анхбаяр саяхан “Цензургvй яриа” нэвтрvvлэгт оролцох үеэрээ зарим зүйлийг ярьсан нь анхаарал татлаа. Тэрбээр энэ үеэр “ “Н.Энхбаяртай 2009 онд Ерөнхийлөгчийн суудлаас бууж байхад нь танилцаж байсан. Анх УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва танилцуулсан” гээд уулзаж танилцсаны дараа Н.Энхбаяр манай компанийг сонирхож байсан гэсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.