Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 16
З.БОЛД
Зам, тээврийн сайд М.Зоригт ажлаа авсныхаа дараахан МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхийнягтлан бодогч нарт банкуудад байгаа мөнгийг Голомт банк руу шилжүүлэн байршуулах үүргийг өгсөнталаарх мэдээлэл ТӨХ-нд иржээ. Үүний дагуу ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж 2015 оны аравдугаар сарын 14-нд МИАТ ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Харин маргааш нь ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Санхүүэдийн засгийн газрын дарга А.Дагвадорж, Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Л.Идэрцогтнартай уулзжээ. Уулзалтын тэмдэглэлээс хүргэж байна.
... Ц.Нанзаддорж: Сүүлийн үед банкнуудад байгаа мөнгөнд хөдөлгөөн орж Төрийн банкны активт хөдөлгөөн гараад байгаа учраас бид санаа зовж энэ уулзалтыг хийе гэж таныг урьсан юм. Яагаад Төрийн банкинд санаа зовж байна гэвэл бид ирэх жил тус банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийн орлого олно гээд улсын төсвийн төсөлд орчихсон. Хэрэв энэ актив буугаад байвал бид хувьчлалын орлого 75 сая ч үгүй хоцрох ийм байдалтай байна. Өчигдөр МИАТ ХК-ийн захирлыг дуудаж уулзсан. Төрийн банкнаас татсан мөнгөө буцааж хий гэдэг үүрэг өгсөн. Г.Жаргалсайхан захирал “За” гээд явсан. Танай дээр бас ийм байдал ажиглагдаад байна гэсэн мэдээлэл авсан. Ерөнхийдөө ямар байдал үүсээд байна вэ?
Г.Нямдаваа: Одоо манайх Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Голомт банкнаас үйлчилгээ авч байгаа. Ер нь Улаанбаатар банк, Төрийн банкинд бол бага, гадаад төлбөр ХХБ-аар ирдэг. Тэр нь олон жил явж байгаа.Сүүлийн үед манай сайд Голомт банкаар үйлчлүүлэх чиглэл, даалгавар өгч байгаа. Бусад банкны гүйлгээг бараг хаахад хүрээд байгаа.
Ц.Нанзаддорж: Тэгэхээр Голомт банкин дээр яг одоо Зоригт сайдыг сайд болсноос хойш тийм мэдэгдэхүйц мөнгөн хөрөнгө өсөөд бусад банкнаас татаад байна уу?
А.Дагвадорж: Ер нь бол одоогийн нөхцөл байдлаар сүүлийн сарын хугацаанд Голомт банк руу мөнгөн дүнгээр 5.0 сая ам.доллар, 3.0 тэрбум төгрөг татагдаад байгаа. Есдүгээр сарын 22-нд гэхэд 5.0 сая ам.долларыг шилжүүлгээр Голомт банкинд хийсэн.
Ц.Нанзаддорж: Сайд болохоос нь өмнө байсан үлдэгдэл хэд вэ?
А.Дагвадорж: Ер нь бол арилжааны банкуудын харьцааг тэнцвэртэй барьж байсан. Тэр манай дээр гарч байгаа сар болгоны арилжааны банкуудын дансуудын үлдэгдлээр тооцоод гараад ирнэ. 1.0 тэрбум гаруй төгрөг.
Ц.Нанзаддорж: ТӨХ банкуудыг нэгийг нь давуу эрх эдлүүлээд нөгөөг нь ялгаварлан гадуурхах бодлого барьдаггүй. УИХ дээр чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн байна гэж яригдсан. Тэгэхээр Төрийн банкин дээр бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. “Эрэл”-ийн Эрдэнэбат Улаанбаатар банкин дээр харилцах дансаа нээчихвэл хүнд сонин харагдана гэж өчигдөр Батсайхан захирал хэлж байсан. Тэгэхэд төрийн агентлагууд ийм хүнд үед Төрийн банкаа дэмжих шаардлагатай байна.
Би өчигдөр Жаргалсайхан захирлыг хэлэхээр нь гайхсан л даа. Зоригт сайд шахсаар байгаад мөнгөө Голомт банк руу татсан гэхээр нь арай ч үгүй байлгүй гэж бодсон. Өнөөдөр Нямдаваа даргаас, эрхбиш төрийн сайд байсан хүний амнаас ийм үг сонсоод үнэмшиж байна. Ямар ч байсан би өөрийнхөө шугамаар та нарыг маталгүйгээр Төрийн банкаа дэмжээч ээ, энэ авто тээвэр, тээврийн чиглэлд үйл ажиллагаа явж байдаг мөнгийг дийлэнхийг Төрийн банкинд байршуулахад дэмжлэг үзүүлээч гэдэг албан захидлыг явуулна аа. Өнөөдрийн ярианы талаар биш. Тэгээд харъя. Болохгүй бол хэлдэг газар нь хэлнэ. Ямар ч байсан Зоригтыг сайд болсноос хойш дарамт шахалт үзүүлсний улмаас татсан мөнгийг буцааж Төрийн банкинд байршуул гэж хэлэх гээд байна. Тэрнээс өмнөх нь жамаараа явж байсан юм байна шүү дээ.
Г.Нямдаваа: Тийм. Төрийн өмчийг хариуц-дагийн хувьд, төрийн өмчийн зохицуулалтыг шийддэгийн хувьд ТӨХ албан тоотоор чиглэл өгчихвөл энэ чиглэлийг барьж ажиллахад бэлэн байна.
Ц.Нанзаддорж: Тэгье. Бид бичиг өгье. Сайдад ч бичиг явуулъя. Танд ч бичиг явуулъя.
Г.Нямдаваа: Тэгэх юм бол хуучин байранд нь оруулчихаж болно. Салбарын сайдын даалгаврыг биелүүлэхгүй бол бас хэцүү байдаг шүү дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.