Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 17
・ 7
С1 телевизээр гарсан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын ярилцлага улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтэд шуугиан дэгдээгээд буй. Уг ярилцлагад МАХН-ын дарга Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нарыг төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын нэр дурдагдаад авсан билээ. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбат тайлбар өгсөн байна.
Ингээд энэ удаа О.Чулуунбат, Х.Анхбаяр нарын VS-ийг хүргэж байна.
Нэр хаяггүй, эзэнгүй, баримтгүйгээр хүнийг тэгж гүтгэж болдог юм байна л даа. Хэрэв тэр хүнд. Хүний нэр төрд хэт муухайгаар хандаж байгаа энэ үйлдлийг зохих газраар нь шалгуулна гэж бодож байна. Сая доллар цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ.
Нэвтрүүлэгт оролцож байхдаа . Ямар зорилготойгоор, хэний захиалгаар ийм яриа өгснийг бол мэдэхгүй. Нэг жилийн өмнө Монголын газрын тосны лиценз эзэмшигчтэй би уулзсан. Тэдгээр компаниудын захирлуудтай уулзаж, яагаад энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгааг асуусан. Хэрэв гадны хөрөнгө оруулагч олдвол хамтарч ажиллах боломж байгаа эсэхийг нь тодруулсан. Манайхан бүгдээрээ л . Газрын тосны гуравдугаар блок дээр “Тэнгри холдинг” ажиллаж байсан. Тэр үед Х.Анхбаярын хамтран зүтгэгч гээд нэг залуу надтай ирж уулзсан. Их богинохон уулзалт болсон л доо. Дараа нь тэр залуу нэг удаа над руу утсаар залгасан. Түүнээс өөрөөр тэдэнтэй холбогдоод, ямар нэгэн яриа хэлэлцээр үүсгээд явсан удаагүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.