Н.Энхбаярын зам мухарджээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 24 ・ 11

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын өөрөө биечлэн улс төрд орохын төлөө тэмцэл хэдийн дуусч, зам нь мухардсан тухай улс төрчид дүгнэж байна.

Энэ оны зун Өршөөл Үзүүлэх тухай хуулийг баталж, МАН-ыг Засгийн газраас гаргах зэргээр АН дахь өөрийн холбоотнуудтайгаа хамтран хийсэн түүний олон оролдлого амжилтгүй болж, эцэст нь Шадар сайдаар ажиллахаар Ерөнхий сайдад үзүүлсэн “шахалт” мөн л талаар өнгөрч, өдгөө тэрээр ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй иргэн хэвээр үлдлээ. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад, Шадар сайд, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Эрүүл Мэнд, спортын Сайдад нэр дэвшүүлсэн шийдвэрээ цуцалж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Лхагвасүрэн нарыг Эрүүл Мэнд, спортын Сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.

Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа 2017 оны наймдугаар сарын 3-нд буюу УИХ-ын , Орон нутгийн, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль тус тус дууссаны дараа ирнэ. Өөрөөр хэлбэл аль хэдийн бүх асуудал, албан тушаалын хувиарлалт дууссаны дараа гэсэн үг.

Мөн зарим иргэдийн дүгнэж буй шиг Засгийн газраас гарлаа гэж айлгах боломж ч Н.Энхбаяр ба МАХН-д үгүй болсон бөгөөд энэ тохиолдолд тус намын удирдлагуудад шинээр эрүүгийн хэрэг үүсгэх ч эрсдэл бий аж. Төрийн удирдлагад дахин гарах гэсэн Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зам мухардсан нь нэгэнт тодорхой болжээ.

 

П.Мандах Sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зам мухардахгүй. / 2016 01 сар 04/

    Энхбаярын замыг энэ хавьд мухардуулаж болохгүй,далан давхарын замыг заагаад өгчих хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 01/

    Алтан өлгийд тавьж лус хилэгнүүлэхгүй шүү

    Хариулах
  • зам мухардахгүй. / 2015 12 сар 29/

    загалмайлсан эцгийн зам нь мухардах ёсгүй,алтан өлгийн замыг заагаад өгчих

    Хариулах
  • шаабар / 2015 12 сар 25/

    Аль нь байсан ялгаагүй болсон энэ үед хурдхан хэн нэгнийг томилоод засгаа бүтэн болгохгүй бол эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхлөө шүү. Энхбаярыг Эрүүл мэндийн сайд болгосон ч хамаа алга.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 25/

    elbigdorjin hiij bui hereg shde.songuuld oroltsuulahgvi l gesen de.yvuulga shvv de.ardchilalsan namin har novshnuud zailah tsag ni bolson.saihanbileg enhbayrig guisan biz de.chi shadar saidad saihanbelegee chi

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 24/

    Ta nar enhbayariig garch ireegyid bayarlah yum.ug garch irsen AN hulgaichuud bugd duusah baisan yum

    Хариулах
  • 1111 / 2015 12 сар 24/

    Enh bayargarchirvel ene hed bugd budaa bolohyum bga yum da gargaad irej yumsan

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 24/

    энхбаяр гэдэг нэг луйварчин шуналын тулам ханаж цаддаггүй новш минь гадаад руу зайл Монголчуудад битгий гай бол

    Хариулах
  • больж / 2015 12 сар 24/

    Ашгүйдээ санаа муут яван хатна,сарьсан багваахай наранд хатна гэж энэ,энүүгээр ч тогтохгүй өөр бусад хэрэг асуудал гарнадаа гарна,гараасай ч билээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 24/

    bolj

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 24/

    Ashgui de

    Хариулах