Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 25
Парламентийн хүрээнд бүтэн жил гацсан Гацууртын ордын асуудалд өчигдөр гишүүдийн олонх кноп дарав. Гишүүдийн 68.9 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл байнгын хороонд шилжиж, даарчийн хэлэлцүүлэгтээ бэлтгэхээр болж буй нь энэ. Уг нь Гацууртын асуудал өнгөрсөн хаврын чуулганаар буцаагдсан. Гэтэл засгийн газраас яаралтай хэлэлцэх төслийн жагсаалтад багтаан дахин оруулж ирсэн билээ.
Энэ удаа төрийн эзэмших хувь 34 гэсэн хуучин тоон дээр ашигт малтмалын нөөц ашиглах 3 хувийн төлбөр авна гэх шинэ тоо нэмсэн байлаа. Ингэснээр Монгол Улс нийт ашгийн 68 хувийг авах боломжтой бөгөөд 432 тэрбум төгрөг халааслана гэж хууль санаачлагчид тайлбарлав. Ерөнхий сайдын тайлбараар энэ удаа л парламент
. Уг нь өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх үеэр Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ зэрэг АН, МАН-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж, чуулганы танхимд уриалга хүртэл хийж байсан удаатай. Гэтэл өнөөх луугарууд өчигдөр микрофоноос зугтаагаад, үг хэлэх хүсэлтээ ч гаргасангүй. Бүр Гарцууртаар хоёр дараалж завсарлага авсан “Шударга ёс” эвслээс танхимд ганц хүн алга байх жишээтэй. Одоо нэгэнт Н.Энхбаярыг Ч.Сайханбилэг шадар сайд болгохгүй нь тодорхой болсон тул завсарлагын үр дүнгийн талаар үг унагаад ч яах билээ. Улстөр ийм хогийн байдгийг тэд жинхэнэ утгаар үлгэрлэсэн нь энэ байлаа. Ц.Оюунбаатар Гацууртыг эсэргүүцэж хэлсэн үгээ өчигдөр лав тас мартсан бололтой.
Харин МАН-ын хувьд сонгуулийн хуульд ашигтай заалтууд оруулахын тулд Гарцууртад бөөрөнхий хандана гэсэн хардлагыг батлаж өгөв. МАН жинхэнэ утгаар нь сөрөг хүчин хийж болох байтал амаа үдүүлсэн мэт чимээгүй байж, эцэст нь алга цоог байдлаар дэмжив. Угаасаа тохироо нь ийм байж.
АН-ынхан зөвхөн улстөрийн лидер хоёр намд ашигтай Сонгуулийн хууль баталж, хариуд нь Гацууртыг дэмжих асуудлыг МАН-д тулгасан нь ингэж батлагдлаа.
МАН хар машинаар тоолсон бүх саналыг гараар тоолно гэж даналзаж байсан. Харин одоо бол хяналтын тооллогыг 50 хувьд хийнэ гэх санал дээр эрх баригчтай нэгдсэн. Нөгөө талд АН гар аргаар огт тоолох шаардлагагүй гэж байв. Гэтэл бүр 50 хүртэлх хувь дээр гараар баталгаажуулах хүртлээ сөрөг хүчинд буулт хийв. Энд маш том тохироо явагдсан нь тодорхой. Хэн хэндээ буулт хийх замаар Гацууртыг шарж идэх төлөвлөгөөнд тэд нэгдэж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.