УИХ-ын гишvvн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансvх нарыг єнгєрсєн сарын 30-ны єдєр Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцаах болсон. сэжигтнээр татан байцаах болсон шалтгаан нь алдарт “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 225 км тємєр замын ажилтай бололтой. Энэхvv тєслєєс болж єдгєє олон хvн шалгаж, цагдан хориод байгаа билээ. Тухайлбал, ЗТЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг “бусадтай бvлэглэн их хэмжээний мєнгє угаасан байж болзошгvй” гэх vндэслэлээр эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа. Мєн тємєр замын ажлыг гvйцэтгэж байсан Ємнєд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг шалгаж эхэлсэн бол “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТЄХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн.Тэгвэл дээрх хэрэгт А.Гансvх болон Х.Баттулга нарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгvй хэмээн ийнхvv сэжигтнээр татан шалгах болжээ.
Асуудлын гол нь А.Гансvх Зам тээврийн сайд байхдаа “Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын тємєр зам” ТЄХК-д 1800 км тємєр замын суурь бvтэц “барих-ашиглах-шилжvvлэх” тусгай зєвшєєрлийг олгосон байдаг.
Ингэхдээ “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэл”-ийн 225 км тємєр замын “Барилгын ерєнхий гvйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны тавдугаар сард Солонгосын “Самсунг С&Т” компанитай байгуулж уг ажилд тус компанийг тендергvй шалгаруулсан аж.
Єєрєєр хэлбэл, энэхvv тєслийг гардан хариуцаж байсан хvн нь А. Гансvх юм. Єнгєрсєн 2014 оны тавдугаар сард манай сонин “Энержи Ресурс Рэйл”-ийн тємєр замын тєслийн гэрээний талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгож байсан. Тэгвэл єдгєє энэхvv эрх шилжvvлэх гэрээний асуудлаас болж ийнхvv сайд асныг шалгах болжээ.
Тухайлбал, 2014 оны гуравдугаар сарын 22-ны єдєр МТЗ-д алба хашиж байсан нэгэн эрхэм “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн нєлєє бvхий хvнээс “Самсунг” компани чухам ямар шалгуураар тендерт ялсан эсэхийг нь асууж и-мэйл явуулсан байдаг. Дараах и-мэлийг танилцуулахаас ємнє нэгэн зvйлийг тайлбарлахад “Самсунг” компани 2008-2009 оны vед концевцийн гэрээгээр “Энержи Ресурс Рейл” ХХК-тай дээрх тєслийн ажлыг хийхээр болсон билээ.
Ингээд уг тєслийг 2013 оны тавдугаар сарын 6-ны єдєр “Энержи Ресурс Рейл” ХХК, “Самсунг”-ийн гэрээг МТЗ-руу шилжvvлж байжээ. Хамгийн гол нь эл гэрээг шилжvvлж авахдаа “Эрх шилжvvлэх гэрээ” байгуулан авсан аж.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр гэрээг шилжvvлэхээс ємнє “Самсунг С&Т” компани “Энержи Ресурс Рейл” ХХК-д єгч байсан vнийн санал нь МТЗ-тай хийсэн vнийн саналаас зєрж байгаа юм. Энэ санал нь буурч биш бvр єссєнд хэргийн гол учиг оршиж буй. Єєрєєр хэлбэл, єссєн мєнгєн дvнгийн цаана тус компанийг эл ажилд авсан ямар нэгэн нууц байна гэдэг харыг тєрvvлж буй юм. Тухайлбал, доорх и-мэйлийг бичихээс ємнє асуудал ийнхvv гvнзгийрсэн учраас нэр бvхий эрхэм vнэнийг олж мэдэхийн тулд дараах зvйлийг тодруулсан байдаг юм.
Гарын vсэг зурж баталгаажсан тухай и-мэйлд огт дурьдаагvй
МТЗ-ын тєлєєлєл “Бид Самсунгийн гэрээгээр материалуудаас санхvvжилт авах талаар ярилцаж байгаа юм. Тэгээд, матералуудаас, Самсунгийн тендер ямар байдлаар явагдсан, тэр vед Азийн Хєгжлийн Банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бvх л мэдээллийг шаардаж байгаа юм л даа.
Миний ойлгож байгаагаар “ЭРР” дээр байхдаа Азийн Хєгжлийн Банкаар санхvv-жигдэнэ гэж байсан болохоор ер нь бол тендер нь тэдний дагуу явагдсан байх. Энэ талаар тэдэнд гаргаж єгєхєєр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зvйлс байдаг юм болов уу?.
“Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хариулт “Самсунг сонгох процесс нь
1.2008-2009 онд нэг хэсэг сонголтууд хийгдсэн.
2.2011-2012 онд short list хийгээд тухайн компа-ниудад RFP, урилгын хамт бэлдэж єгєєд тvvний дагуу материалууд авсан.
3.Тэр материалууд танайд бvгд шилжсэн байгаа. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерєнхий хэлбэр, тусгай нєхцєлvvд тохирч дуусах vед Засгийн газрын тогтоол гарч, тэр хэвээр нь хvлээлгэн єгсєн” гэсэн хариуг нэр бvхий хоёр эрхэм ихэд нууцхан байдлаар хоорондоо и-мэйлээр харьцсан байдаг.
Уг захианаас харахад гэрээ хийж дуусгаад гарын vсэг зурсан тухай “Энержи Ресурс Рейл”-ийн хvн огт дурьдаагvй байгаа юм. Єєрєєр хэлбэл, тухайн vед ЗТЯ-нд алба хашиж байсан нєлєє бvхий эрхмvvд болон тухайн vеийн сайд асан А.Гансvх нарын албан тушаалтнууд “Самсунг” компанийн “Энержи Ресурс Рейл” ХХК-тай хийж байсан гэрээг албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байсан нь тухайн vед олон хvний анхаарлыг татаж байсан билээ.
Тухайлбал, тэд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн гэрээг бид эрх шилжvvлж авсан гэж ярьдаг байна. Гэтэл цаасан дээр буусан уг албан бичгийн “Б-д “Энержи Ресурс Рейл” нь тєслийн ерєнхий гvйцэтгэгчээр “Самсунг” корпорацийг шалгаруулан
Үргэлжлэлийг эндээс уншина уу
|